|
Бидний түүх
Цахим.нэт сайт маань 2002 онд байгуулагдсанаасаа хойш даруй 7 жил болж байгаа боловч өдий хүртэл өнгө төрх, үйл ажиллагаагаа өнөөдрийнх шиг эрс зоригтойгоор өөрчилж байсангүй.
Харин 2007 оны 10 сарын 25-нд (үүнийг бичихээс 6-хан сарын өмнө гэсэн үг) Цахим.нэт сайтыг Цахим Гарц ХХКомпани худалдан авснаар Монголын вэбийн түүхэнд анх удаагаа домайн нэр өндөр үнэ хүрч худалдаалагдсан үйл явдал болсон юм. Тухайн үедээ бид мэдээ мэдээллийн сувгуудаар энэ тухай цацах гэсэн боловч хэн ч биднийг тоож үзэхгүй байлаа. Учир нь тэр үед Цахим.нэтийг Монголд тэр бүр хүн хэрэглэхээ больсон үе байсан юм.
Тийм боловч тухайн үедээ Цахим.нэтийн вэбийн хандалт өдөртөө 10000 хүртэл хүн ордог монголчуудын өргөн хэрэглэдэг сайт хэвээр байлаа. 10000 гэдэг бол хандалт нь буурч яваа сайтын хувьд маш өндөр үзүүлэлт юм. Гэвч эдгээр 10000 хүний дөнгөж 16% нь Монголоос хандаж байсан тул Монгол вэбүүдийг хандалтаар нь жагсаадаг жагсаалтын эхний 100 вэбийн дотор ч багтахгүй байлаа. Учир нь Цахим.нэт сайт маань сүүлийн 2 жилд линкүүдээ ер сольж шинэчлээгүйгээс бараг бүх линк нь хуучирч алдаа зааж байсан хэрэг.
Тиймээс бид Цахим.нэтийг өөрийн нэр дээр болгосон даруйдаа эхний ээлжинд өдөр шөнөгүй уйгагүй ажилласны эцэст дахин хөл дээр нь босгосон төдийгүй 6-хан сарын дотор Цахим.нэт сайт маань Монгол вэбүүдийн жагсаалтанд 50-р байрт орсон ба өдөрт 16000 хүртэл хүн ханддаг болж үүнээс 40% нь Монголоос ханддаг болсон юм. Бид энэхүү амжилтандаа гадуур ямар нэгэн зар сурталчилгаа хийлгүйгээр хүрсэн юм шүү.
Бидний үйл ажиллагаа
Энэ удаа бид Цахим.нэт сайтаа дан ганц вэбсайтуудын лавлах биш, мэдлэг мэдээллийн сайт болгохоор зорин ажиллаж байна.
Юуны түрүүнд Монголд хамгийн их үгүйлэгдэж байгаа Хэзээ Хаана Юу? гэсэн үзвэр үйлчилгээ, үйл явдлуудын хуваарьтай булан бий болголоо. Энд үзвэр үйлчилгээ, концерт тоглолт, дуурь бүжиг, хурал цуглаан, уулзалт семинар, курс сургалт, онцгой үйл явдал, баяр ёслол, спортын үйл ажиллагаа гээд таны ХЭЗЭЭ, ХААНА, ЮУ болж байгааг мэдэхийг хүссэн бүхэн энд байх болно.
Мөн бидний гол зорилт болох МЭДЛЭГИЙГ ТҮГЭЭХ зорилгоор ЦАХИМ МЭДЛЭГ болон KNOWHOW булан хийж, үүндээ
- Ховор мэдээлэл мэдлэгийг түгээхээр ажиллаж байна.
Бидний цаашдын зорилго
Хэрвээ та хүссэн мэдээллээ монгол хэлээрээ интернэтээс хайгаад олдоггүй бол бидэнд хандаарай. Бид танд энэ боломжийг олгохоор цаашдын зорилгоо болгон ажиллаж байна.
Цахим Гарц ХХК
|