|
Эрүүл мэнд
|
|
Рейки гэдэг нь амьдралын эрч хүч гэсэн үг. Америк, Японд нилээддэлгэрч улмаар Монголд орж ирээд 5 жил болж байна.
Хүний биед хаана энергийн дутагдал байна түүнийг ёогоор нөхдөгаргачлал юм. Рейкиг хэрэглэж сурснаар хүний биед байдаг 7 хүрднийх ньтитэм хүрдний энергийн сувгийг нээж өгдөг. 2500 жилийн өмнөөс ламнарийн хэрэглэж ирсэн тэмдэгтийг ашиглан нээдэг.
Энергийн сувгийг нээж өгснөөр хүний гарт хүчтэй энерги бий болдог. Энээнергийг өөрийн тодорхой цэг дээр барьж өөрийнхөө гэрлэн бүрхүүл(аура) -ийг нөхөж өгдөг. Өөрөөр хэлвэл хүн өөрийнхөө энергийндамжуулагч болдог. Ингэж эмчилснээр аливаа өвдөлт, өвчинд эм уудагбайсан бол эм уухаа больж аажмаар биеийн эсэргүүцэл, дархлаа сайжирчэхэлдэг.
Хэрвээ та биеэ эмгүй эмчилгээгээр эмчлэх аргачлал сурах болон аарцагнурууны бариа засал хийлгэх бол дараах утсаар холбоо барьж тусламж авчболно.
Мэргэжлийн рейкийн багш доорхи хуваарийн дагуу зочлох гэж байна.Эмчилгээ авахыг хүссэн хүн энэ (213) 268-9559 утсаар холбоо барина уу.
Хуваарь3 сарын 20 ноос Los Angeles, California4 сарын эхээр Orem, Provo, Utah |
|
Эрүүл мэнд
|
|
Бичсэн Ochir
|
|
Аарцаг нурууны гажилт түүнээс үүсэх өвчнүүд Аарцагны баруун талын гажилтгай хүний өвдөлт болоод өвчний шинж тэмдэг АБГ-ын үед хүн богино талын шагайгаар таварцаглаж унаад байдаг, гажилттай хөлийн шөрмөс тасардаг, хоёр далны хооронд чилж өвддөг, гүйлгэнэ, цээж гашуун оргино, хэл өнгөртөнө, ам заваарна, хэл угаахад огиулна, хоолой өвдөнө, цөсний хүүдийн хана зузаарна, өтгөрнө, чулуужина. цөсний цорго битүүрнэ, халдварт шар өвчин амархан тусна, нойр булчирхай үрэвсэнэ, ходоодны шархлаа үүснэ, бүдүүн гэдэсний цоорол үүснэ, гэдэс жаахан даарвал амархан гүйлгэнэ эсвэл байнга гүйлгэнэ, ховдог болно, түрүү булчирхайн баруун талын дэлбээ үрэвсэнэ, минстраци өвдөлтгэй ирнэ, уйланхай буюу гиста үүснэ, сав, үтрээ унжих өвчин тусна.
|
|
Боловсрол
|
|
Бичсэн Ундрал
|
|
Ажлын байр дээрээ нэр хүндтэй, хүчирхэг нэгэн байхыг хэн бүхэн хүсдэг. Нэр хүнд гэдэг өөрөө хүч чадлыг дагуулж явдаг хойно.
1. Та хэнийг таньж байгаагаар таны хүч чадал хэмжигдэнэ. Хэрвээ танд олон нийтийн харилцаа, олон танил бий бол та хүчирхэг нэгэн. Та хүмүүсийн холбогч болж, хэнийг хэнтэй танилцуулахаа мэддэг, хүмүүсийн хувьд эх үүсвэр, тусламж өгдөг нэгэн байж чадвал та жинхэнэ хүчирхэг нэгэн гэсэн үг юм. Та олон хүнийг таних тусам илүү олон хүн таныг таньдаг болохыг хүснэ.
2. Таны юу мэдэж байгаагаар хүч чадал хэмжигдэнэ. Ажил дээрээ үнэлэгдэх, үнэтэй ажилтанд тооцогдох нэг арга бол тодорхой нэг зүйлд гарамгай сайн байх.
3. Хүмүүс таныг хайрладаг бол та хүндтэй нэгэн. Хүмүүс таныг хайрладаг, таны төлөө ямар нэг зүйл хийхэд бэлэн бол та хүмүүст хүндлэгдсэн гэсэн үг. Үүнийг хүмүүс удаан хугацааны туршид олж авдаг. Зарим хүмүүс энэ хүндэтгэлийг олж авахын тулд тодорхой хүч хөдөлмөр гаргах шаардлагагүй байдаг бөгөөд энэ хүндэтгэлийг хүртсэн гэдгээ ч өөрсдөө мэддэггүй байх нь бий. Харин энэ хүндэтгэлийг хүртэж чадсан хүн карерын хувьд нилээд хол хүрч мэднэ.
4. Бусдыг гайхашруулдаг байх. Энэ өмнөх хүндэтгэлтэй харьцуулбал хүн өөрийн ур чадвараар олж авдагаараа ялгаатай. Та итгэл даах чадвартай, ажлаа цаг тухайд нь хийж амжуулдаг, ажлыг бүрэн гүйцэд чадварлаг хийдэг бол аяндаа хүмүүс танд итгэж эхэлнэ. Тэд таны хэлж буй үгийг шимтэн сонсоно, тантай хамтран ажиллахдаа таатай байх болно. Энэ бол хүч чадал.
|
|
Компьютер
|
|
Бичсэн Ундрал
|
|
Excel бол гэр болон оффист ихээр хэрэглэгддэг програмуудын нэг. Ихэвчлэн их хэмжээний мэдээ баримтыг хадгалахдаа Excel ыг өдөр тутамдаа ашигладаг. Хэдийгээр Excel н нэг файл хэд хэдэн хуудастай байж болдог нь нэг төрлийн мэдээллийг зэрэг хадгалах, мэдээллийг ангилахад ихээхэн тус хүргэдэг ч хуудас хооронд шилжих үед мэдээллээ алдах, дахин тоо баримтыг хуудаснаас хайх хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл энэ хүндрэлийг арилгах аргаас танилцуулья.
Өөрөөр хэлбэл та нэг хуудсаас нөгөө хуудасруу шилжих үед, мөн хуудсыг дээш доош гүйлгэсэн ч таны сонгосон хэсэг байрандаа хэвээр байсаар байх болно гэсэн үг юм.
Дээд талын эгнээг хөдлөхгүй болгох
Эгнээг хөдөлгөөнгүй болгохын тулд эхлээд View менью руу орно. View дотор Freeze Panes байх бөгөөд 3 сонголт гарч ирнэ. Freeze Top Row г сонгосноор хамгийн эхний эгнээ байрнаасаа хөдлөхгүй болох юм. Харин сонголтоо арилгахыг хүсвэл эргэн сонголтуудруу орон Freeze Top Row ыг дахин дарах хэрэгтэй.

|
|
Боловсрол
|
|
Бичсэн Ундрал
|
|
Та өсөж дэвшихийг хүсдэг үү? Өөрийгөө байнга хөгжүүлж, минут бүрийг үр бүтээлтэй байлгахыг хүсдэг үү? Тэгвэл энэ зөвлөгөөг тийм хүмүүст зориулж байна.
Эдгээрийг хэрэгжүүлээд өсөж дээшлээрэй.
1. Өдөр бүр ном унш. Ном бол хүний тархийг задалж, амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг. Их юм унших тусам тархинд байх мэдлэг тэлэхээс гадна таны бүх мэдлэг системчилэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэх юм.
2. Шинэ хэл сур. Шинэ хэл сурна гэдэг шинэ соёлтой танилцаж байгаа хэрэг билээ.
3. Шинэ хоббитой бол. Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спорт, хөгжим юу ч байж болно. Шинэ зүйл сурах, шинэ ур чадвар эзэмших нь бие болоод сэтгэлийг өөрөөр сэтгэхийг шаарддаг.
4. Шинэ курсэд бүртгүүл. Танд хамрагдахыг хүсдэг курс, дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж. Урт хугацаатай байх албагүй. Хамгийн гол нь танд гоё дурсамж, сайн туршлага үлдээх ёстой юм.
5. Айдсаа ялан дийл. Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айсан айдас, эрсдэл хийхээс айх гээд энэ бүх айдас биднийг өсөж дэвшихэд саад хийсээр байдаг.
6. Ур чадвараа дүгнэ. Хүн бүр аливаа зүйлд өөр өөр ур чадвартай байдаг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүл. Өөрөөр хэлбэл бүх зүйлд төгс болох гэж хичээ.
7. Эрт бос. Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээд үд хүртэл унтдаггүй.
8. Дасгал тогтмол хий. Идэвхтэй амьдрал зөвхөн хичээл, ажил бус бас идэвхтэй дасгал хөдөлгөөнийг шаарддаг. Тэгэхээр долоо хоногт 1-2 удаа спортоор хичээллэх эсвэл дасгал хийж байх хэрэгтэй.
|
|