| Веб камер сонгон авахдаа юуг анхаарах вэ? |
|
|
|
| Электроникс | ||||
| Бичсэн Халиун | ||||
|
Webcam гэдэг үг нь Web page болон Camera гэсэн үгнүүдээс бүрдсэн байдаг. Веб камерийг анх 1991 онд Кембриджийн Их сургуулийн Компьютерийн ухааны тэнхимд хамгийн анхны веб камер болох Trojan room coffee pot нэртэйгээр зохион бүтээгдэж байжээ. Хэрэв та камер сонгож авах гэж байгаа бол 1. Юун түрүүнд компьютерийнхаа хүчин чадал, үзүүлэлтэнд таны худалдан авах вебкамер хэр зэрэг нийцэхийг бодож үзэх хэрэгтэй. 2. Компьютерийн дэлгэцийн төрөл бас чухал байдаг. Ихэнхи камер LCD болон зөөврийн компьютерын дэлгэцэнд илүү таарч тохирдог. Хэрвээ ширээн дээр болон CRT/хуучны овор ихтэй дэлгэц/ дэлгэц дээр байрлуулахаар бол тогтвор сайтай хавтгай суурьтайг сонгох эь зүйтэй. 3. Веб камерын хувьд ч бас линз байдаг ба шилэн линз нь хуванцар линзээсээ илүү чанартай дүрсийг гаргаж чаддаг. Үнэтэй камерууд нь шилэн линзтэй байдаг муу гэрэлтүүлэгтэй байсан ч зургийг өндөр чанартайгаар авч дамжуулдаг. 4. Түүнчлэн овор хэмжээний хувьд өөрт тохирохыг сонгож дараа нь үзүүлэлт, хүчин чадлыг нь харах хэрэгтэй. Нэг секундэд хичнээн фрэйм дамжуулах хурд буюу Frame rate нь өндөр байх тусмаа сайн ч 15 fps – 30 fps бол боломжийн хурд юм. 5. Дүрслэлийн чанар буюу пиксел, пиксел гэдэг нь цэг гэсэн үг ба компьютерийн дэлгэц ч бас цэгүүдээс бүтдэг хэрвээ 1820* 1024 пикселтэй гэвэл энэ хоёр тооны үржвэр буюу нийтдээ 1310720 ширхэг пиксель буюу цэгтэй гэсэн үг. Энэ нь ойролцоогоор 1,2 megapixel болно. Энгийн вебкамерийнх 320*240 эсвэл 640*480 байдаг. Мега гэдгийг ойролцоогоор 1 сая гэж ойлгож болно. Ер нь ердийн хэрэглээнд 1,3 мегапикселтэй байдаг.
Эх сурвалж: Компьютер Таймс сэтгүүлээс
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 6602 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|