|
Электроникс
|
|
Бичсэн Халиун
|
|
Ipod дээрх дуртай дуунуудаа компьютер дээрээ суулгаж чангаар кайфтай сонсмоор байна уу? тэгвэл 100% үнэгүй татаж авч болох SharePod-ийг ашиглан үүнийг хийх боломжтой юм.
Доорх алхмуудыг дараалуулан хийгээрэй. Зөвлөгөөгөө эхлэхээс өмнө зарим зүйлсийг сануулъя. • SharePod нь Ipod-ийн тэмтрүүрт ажилладаггүй болохыг сануулъя. • Мөн үүнийг ажиллуулахын тулд таньд Microsoft .NET 2 Framework хэрэгтэй ба энэ нь ихэнх тохиолдолд Windows үйлдлийн системд аль хэдийн суулгагдчихсан байдаг. • М4р файл нь хуулагдахаас хамгаалагдсан байдаг учир танигдахгүй файлыг уншихгүй байж болно. м4р нь itune ашиглагдаж iPod-д суудаг байгаа. Хэрэв та itune хэрэглэхгүйгээр м4р суулгах гэж байгаа бол http://www.hymn-project.org/ ашиглан файлаа хэвийн формат руу буюу М4а формат руу хувиргаж болно. • Энэ бүхнийг та хангасан бол хэрхэн дуунуудаа компьютертаа суулгах талаар зөвлөгөөндөө орцгооё.
 1. Компьютертаа шинэ хавтасыг ipod-ийн дуу нэртэйгээр үүсгэ. Эсвэл та өөрийн дурын нэрээр хавтас үүсгэж болно. 2. SharеPod- ийг татаж ав. http://www.sturm.net.nz/downloads/sharepod/sharepod.zip Энэ нь үнэгүй байдаг ба .zip file.гэсэн файлыг Save буюу хадгалах хэрэгтэй. RUN буюу OPEN FILE-ийг дарахгүй байхыг анхааруулъя. 3. USB холболтоор ipod-ийг холбо. itune автоматаар ажилахгүй ч та үүнийг нээхийг хүсэж байвал ipod-ийн тэмдэгт (icon) дээр дарж "Open iTunes when iPod is connected" гэсэн хэсгийг идэвхигүй болго. Ipod-оо eject хийн салга. 4. iTunes-ийг унтраа. 5. iPod-аа дахин USB холболтоор холбо. Ингэхэд шинэ hardware (Mass Storage Device) болон уншигдах ба install хийгдэх боломжтой байх болно. 6. Хэрэв “My Computer” руу орвол iPod тань шинэ девайс болон орсон байх болно. 7. Суугдсан байгаа SharePod .zip файлыг iPod-ийн драйверийн бүртгэлд хуулж өг. Ингээд sharepod iPod дээр чинь суугдах болно. 8. Ipod драйверийн бүртгэлийн хэсэг рүү ор. Хэрэглэж буй компьютер дээр яг одоо бол My Computer > Marks iPod (F:) гэсэн сонголт байна, үүнийг дар. 9. Sharepod гэсэн хавтасыг нээнэ. 10. Хавтсан дотроос SharePod-ийн програм файлыг сонгож давхар дар. Энэ нь iPod-той адил тэмдэгтэй буюу icon-тэй байдаг. 11. Ингээд компьютер луугаа шилжүүлэх дуугаа сонго. Сонгох эхний дуун дээр хулганаа байрлуулж shift товчийг даран сүүлийн дуу хүртэлээ татан чирж сонголтоо хийнэ. 12. TRANSFER TO PC гэсэн хэсгийг үндсэн менюгээс сонгон өөрийн iPod дахь дуунуудаа өөрийн шинээр нээсэн хавтсандаа хуулна.
13. ОК товчийг дарахад хуулалт эхлэх болно. Энэ нь та хэр их дуу хуулж байгаагаас шалтгаалан тодорхой хэмжээний цаг авах болно. 14. Хуулалт дууссаны дараа iPod-ийн холболтыг eject хийн салгахаа мартаж болохгүй. Ингээд таны компьютерт дуунууд орчихсон учир өөр компьютерт шилжүүлэн хуулж болно. Эхний хэдэн шилжүүлэгт бага зэрэг асуудлууд гарч байсан тул http://www.getsharepod.com/ энэ хаягт холбогдон зарим зүйлсийг тодруулж болно.
 |
Your Best Choice! sunglasses replica or maple story mesos