|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Дижитал Камерын батарей- зөвлөгөөнүүд PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Электроникс
Бичсэн Халиун   


Дижитал камерын тусламжтайгаар л бид амьдралынхаа сайхан мөчүүдийг гэрэл зурагт буулгадаг. Дижитал камерыг түүнийг ажиллуулагч батарейгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгэхээр та доорхи зөвлөмжөөс дижитал камерын батарейтай холбоотой зөвлөмжийг унших болно.


1. Та хэзээ ч хаана ч явсан камерын савандаа илүү батарейг заавал авч явж байгаарай.
2. Хэрэв таны дижитал камер AA батарей дэмждэг бол NiMH гэж нэрлэгдэх батарейг дэмжих эсэхийг шалгаж үзээрэй. Учир нь энэ төрлийн батарей нь  AA батарейг бодвол удаан хугацаанд ажиллагаатай байдаг ба дахин цэнэглэх боломжтой учраас их үр ашигтай байх болно. Хэдийгээр  NiMH батарей нь цэнэглэгчтэйгээ AA батарейнаас 4 дахин үнэтэй ч та хэрэглээнээсээ NiMH үр дүнг харах болно.

 250px-duracell_aa.jpg   Alkaline АА батарей250px-nimh_2500mah.jpgNiMH батарей
3. Батарейн цэнэгийг хэрхэн удаан бариулах талаар


• Камераа хэрэглээгүй үед үргэлж унтрааж занш. Хэрэв та олон зураг бага хугацаанд авах тохиолдолд бол дахин дахин утрааж асаахад сайхан зураг авах боломжоо алдаж болзошгүй нь ойлгомжтой. Харин чөлөөт зурагт бол камераа унтрааж байх хэрэгтэй юм.
• Ихэнхи дижитал камерууд хэвийн үзэх хэлбэр болон LCD үзэх хэлбэр гэсэн 2 төрөлтэй байдаг. LCD үзэх хэлбэр нь үзэхэд ухамтай байдаг байдаг боловч батарейн цэнэгийг ихээхэн авдаг байна.
• Авсан зураг болгоныхоо дараа зургаа playback дээр нь тавиж үзэх нь батарейн цэнэгийг амархан багасгадаг. Зарим тохиолдолд л зурагны гэрэл, гадны нөлөө зэргийг шалгахаар бол  авсан зургаа эргэн харж байхыг зөвлөж байна.
• Хэрэв та MicroDrive медиаг хэрэглэдэг бол энэ жижиг хатуу драйверууд нь Compact Flash картуудыг бодвол арай илүү батарейн цэнэг шаарддагийг анхаарах хэрэгтэй.
• Эдгээр зөвлөгөөг хэргэгжүүлж мөн давтагдашгүй зураг дарахын тулд илүү батарейг нөөцлөж авахаа мартваа.


4.  Цэнэглэдэг батарей үргэлж цэнэгтэй байдаггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл батарей нь өдөр бүр тодорхой хэмжээний цэнэгээ алдаж байдаг байна.
• Хэрвээ та дижитал камераа байнгын хэрэглэдэг, батарейгаа байнгын цэнэглэдэг бол энэхүү цэнэг алдагдалтыг төдийлөн анзаарахгүй.
• Харин та байнгын хэрэглэдэггүй бол хэдэн долоо хоногийн дараа их хэмжээний цэнэг алдлаж хэдэн сарын дараа гэхэд батарей тань хэрэглээнээс гарах болно.
• Мөн батарейгаа хэтрүүлэн цэнэглэхээс аль болох татгалзаарай.


5. AA болон NiMH батарейг нэг дижитал камерт холин хэрэглэх хэрэггүй. Жишээ нь: нэг  бол Rayovacs эсвэл Duracell гэх мэт өөр өөр брандийн батарей хэрэглэх нь нэг бол батарейг гэмтээж эсвэл камерийг тань гэмтээх болно.  Харин өөр өөр үзүүлэлтэй нэг төрлийн батарей хэрэглэж болно. Жишээ нь: * 1400 mAh
* 1600 mAh
* 1700 mAh
* 1850 mAh гэх мэт үзүүүлэлттэй нэг брандийн батарей хэрэглэж болно.
6. Хэрэглэхгүй үедээ батарейг камераас салгаж бай үгүй бол камерын дотоод хэсгийг аюултайгаар гэмтээж болно.
7. Цэнэглэгдэхгүй батарейг батарей цэнэглэгчдээ хийх хэрэггүй. Жишээ нь: NiCad батарейг NiMH цэнэглэгчид хийх хэрэггүй.
8. Хүйтэн цаг агаарт батарейн цэнэг багасдаг жишээ нь: цас орсны дараа, хүйтэн шуурганы дараа гэх мэт. Ийм учраас хүйтэн цаг агаартай үед илүү батарейг заавал авч яваарай.
9. Хамгийн сүүлд нь батарей болон дижитал камераа чийгтэй газраас хол байлгах нь чухал. Чийг нь мэдээж хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж таньд хохирол учруулж болзошгүй.

 

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
Electron
бичсэн 1, Туулай сарын 03, 2011
Electron baraanii lombard ajillaj baina. Utas:91006695

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд