|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Эрүүл мэнд
Эмгүй эмчилгээ эрүүл мэндийн баталгаа PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 12
МууСайн 
Эрүүл мэнд

Рейки гэдэг нь амьдралын эрч хүч гэсэн үг. Америк, Японд нилээддэлгэрч улмаар Монголд орж ирээд 5 жил болж байна.

Хүний биед хаана энергийн дутагдал байна түүнийг ёогоор нөхдөгаргачлал юм. Рейкиг хэрэглэж сурснаар хүний биед байдаг 7 хүрднийх ньтитэм хүрдний энергийн сувгийг нээж өгдөг. 2500 жилийн өмнөөс ламнарийн хэрэглэж ирсэн тэмдэгтийг ашиглан нээдэг.

Энергийн сувгийг нээж өгснөөр хүний гарт хүчтэй энерги бий болдог. Энээнергийг өөрийн тодорхой цэг дээр барьж өөрийнхөө гэрлэн бүрхүүл(аура) -ийг нөхөж өгдөг. Өөрөөр хэлвэл хүн өөрийнхөө энергийндамжуулагч болдог. Ингэж эмчилснээр аливаа өвдөлт, өвчинд эм уудагбайсан бол эм уухаа больж аажмаар биеийн эсэргүүцэл, дархлаа сайжирчэхэлдэг.

Хэрвээ та биеэ эмгүй эмчилгээгээр эмчлэх аргачлал сурах болон аарцагнурууны бариа засал хийлгэх бол дараах утсаар холбоо барьж тусламж авчболно.

Мэргэжлийн рейкийн багш доорхи хуваарийн дагуу зочлох гэж байна.Эмчилгээ авахыг хүссэн хүн энэ (213) 268-9559 утсаар холбоо барина уу.

Хуваарь3 сарын 20 ноос Los Angeles, California4 сарын эхээр Orem, Provo, Utah

 
Аарцаг нурууны өвчны үед яах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 15
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ochir   

Аарцаг нурууны гажилт түүнээс үүсэх өвчнүүд
Аарцагны баруун талын гажилтгай хүний өвдөлт болоод өвчний шинж тэмдэг
АБГ-ын үед хүн богино талын шагайгаар таварцаглаж унаад байдаг, гажилттай хөлийн шөрмөс тасардаг, хоёр далны хооронд чилж өвддөг, гүйлгэнэ, цээж гашуун оргино, хэл өнгөртөнө, ам заваарна, хэл угаахад огиулна, хоолой өвдөнө, цөсний хүүдийн хана зузаарна, өтгөрнө, чулуужина. цөсний цорго битүүрнэ, халдварт шар өвчин амархан тусна, нойр булчирхай үрэвсэнэ, ходоодны шархлаа үүснэ, бүдүүн гэдэсний цоорол үүснэ, гэдэс жаахан даарвал амархан гүйлгэнэ эсвэл байнга гүйлгэнэ, ховдог болно, түрүү булчирхайн баруун талын дэлбээ үрэвсэнэ, минстраци өвдөлтгэй ирнэ, уйланхай буюу гиста үүснэ, сав, үтрээ унжих өвчин тусна.

 
Зүрхээ хамгаалах системчилсэн арга PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ундрал   

Өглөөний цайнаас эхэл
1.    Өглөөний цайндаа холестерол багатай хоол хүнсийг хэрэглэ.

2.    Нэмэлт тэжээл уу. Нэмэлт тэжээл гэдэгт зүрхэнд нэн хэрэгтэй, үйл ажиллагааг нь дэмждэг тэжээлийг оруулна. Жишээ нь загас байнга иддэггүй монголын нөхцөлд бол Omega 3 ын бэлдмэлийг өглөө болгон ууж занших нь хэрэгцээт тэжээлээ авж байгаа хэрэг болно. Түүнчлэн долоо хоног болгон Omega 3 авж болох хоол хүнсийг нэг удаадаа хэрэглэж байх нь зөв. Үүнд самар, загасыг нэрлэж болно.

3.    Эмчтэйгээ илэн далангүй бай. Хэрвээ таны зүрх өвддөг бол эмчийн хяналтанд байх нь зайлшгүй хэрэг. Гэхдээ өвчтөнүүд ихэнхдээ эмчийн зөвлөгөөгүйгээр, зааварчилгааны бус байдлаар дур мэдэн өөрсдөдөө эмчилгээ хийдэг. Энэ нь тун муу үр дагавар дагуулах тул уухыг хүсэж буй эм, бэлдмэлээ эмчдээ харуулж зөвлөгөө авсаны дараа хэрэглээрэй.

4.    Аспирин уу. Эмч нар зүрхний хүндрэл гарахаас сэргийлдэг хамгийн энгийн аргаар аспириныг нэрлэдэг. Энэ нь ямар нэг гэнэтийн хүндрэл гарахаас ихээхэн сэргийлдэг сайн талтай юм байна. Гэхдээ бага хэмжээгээр уух хэрэгтэй байдаг.

 
Сэвхийг хэрхэн гэрийн нөхцөлд арилгах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ундрал   

Сэвх нь төрөлхийн, олдмол гэж хоёр янз байна. Төрөлхийн сэвх гол төлөв төрсний дараа шууд гарахгүй ба аажимдаа ялангуяа сургуулийн насны хүүхдэд нүүр хүзүүний арьсан дээр тархмал жижиг, цоохор, цайвар хүрэн өнгөтэй гардаг. Хавар зуны улиралд нарны туяаны нөлөөнд тодорч өвлийн улиралд бүдгэрдэг. Энэ нь нас ахих тутам аажимдаа бүдгэрч арилна.

Олдмол сэвх голдуу эмэгтэйчүүдэд, ходоод гэдэс, элэг, цөс, өндгөвчний архаг үрэвсэл, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаатай холбоотой гарахаас гадна хавар зуны улиралд арьсны ил хэсэг нарны хэт нил ягаан туяаны зуны нөлөөгөөр нөсөө их ялгарсанаас том хэмжээгээр гарахаас гадна жирэмсэн үед сэвх гарч, төрсний дараа арилах ба заримдаа удаан хугацаагаар арилахгүй байх тал бий.

Олдмол сэвхийг хавар зун тодрохоос өмнө нарны хэт нил ягаан туяа, салхинаас хамгаалахын тулд өргөн хүрээтэй бүрх малгай өмсөх, сүүдрэвч барих гадагшаа  гарахын өмнө нүүрэндээ нарны туяанаас хамгаалах тосыг маш нимгэхэн түрхээд  энгэсэн тавина. Өдрийн тосыг түрхээд 20-30 минут болсоны дараа гадагш гарах нь зүйтэй.

Сэвхийг цайруулах, гуужуулах зорилгоор тараг, хоормог, шар ус, өргөст хэмхийн шүүсийг түрхэхээс гадна намар, өвлийн улиралд гоо заслын газарт хуулах эмчилгээ хийлгэж болно.

 
Хөлийн эврийг яаж арилгах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ундрал   

Хөлийн тавхай, ялангуяа өлмий, хурууны завсар эвэр бий болж хөндүүрлэн өвдөх нь элбэг тохиолддог.

Хөлийн эврийг арилгахын тулд саван содын бүлээн уусмалд (1 литр усанд 1-2 цайны халбага сод хийж) хөлөө 30-40 минут хугацаатай дүрж дэвтээгээд дараа нь эвэршсэн хэсэгт түүхий төмс юмуу зуун настыг нимгэн зүсч тавина.

Үүнийг хэдэн өдөр давтан тавихад эвэр цайна. Дараа нь саван содын уусмалаар хөлөө угаахад эвэр сайтар дэвтэж зөөлөрнө.

Энэ үед түүнийг сахлын хутгаар цус гаргалгүйгээр, болгоомжтой өөлж авна. Хэрвээ эвэршсэн хэсгийг бүрэн авсан бол суурин дээр нь ялимгүй жижиг хонхор үлдэнэ. Үүнээс гадна арьсны давхрааг уусгах үйлчилгээтэй резорцин тавьж зөөлрүүлж цэвэрлэж болно.

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үзүүлж буй хуудас 1, Нийт 13 хуудас

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд