| Наранд түлэгдсэн биеийг хэрхэн арчилах вэ? |
|
|
|
| Эрүүл мэнд |
| Бичсэн Ундрал |
|
1. Арьс улайх болгонд түлэгдсэн гэж ойлгож болохгүй. Харин улайхаас гадна хорсож байвал түлэгдсэн гэж ойлгож болно. Хэрвээ түлэгдсэн байвал юуны өмнө аспирин ууж арьс хавдахаас сэргийлэх хэрэгтэй. 2. Түлэгдсэнээс үүдэн гарах өвдөлт, хорсолтыг хүйтэн усаар цохиулж намжааж болно. 3. Түлэгдсэний дараа арс гууждаг. Харин энэ гуужилтыг багасгах, чийгшүүлэхийн тулд зуун наст ургамлыг ашиглаж болно. Зуун настын тос түрхэж болох хэдий ч илүү хурдан үр дүнг үзэхийн тулд шууд зуун наст ургамлыг тасдаж аваад доторх шүүсийг нь түрхэх явдал юм шүү. Гэхдээ түлэгдсэн газар гар хүрэхээсээ өмнө гараа сайтар савандаж угаах нь чухал. Учир нь түлэгдсэн арьс хурдан халдвар авдаг.
4. Түлэгдсэн хэсэгтээ зөвхөн зориулалтын зуун насттай тос түрхэж болно. Өөр энгийн тос түрхлэг түрхэж болохгүй. 5. Гэрийн нөхцөлд өвдөлт намдаах, арьс чийгшүүлэхдээ хүйтэн тараг хэрэглэж болно. 6. Аль болох шингэн зүйлсийг ихээр уух хэрэгтэй. Арьс түлэгдсэн үед бие шингэнээ хурдан алддаг тул биеийн шингэнээ тэнцвэржүүлэх үүднээс шингэн зүйлсийг уух хэрэгтэй. 7. Түлэгдсэн хэсгийг шууд савандаж болохгүй. Энэ нь түлэгдсэн хэсгийг цочролд оруулах болно. 8. Хууларч байгаа арьсыг битгий хуул. Зүгээр л орхиод өөрөө эдгэрэхийг нь хүлээ. 9. Хүйтэн усан дээр хүнсний содыг хийж холиод түрх. Энэ нь маш хурдан эдгээх үйлчилгээтэй. 10. Түлэгдсэн арьсаа бүрэн эдгэрэхээс нь өмнө бүү дахин наранд гараарай. Хэрхэн наранд түлэгдэхээс сэргийлэх вэ? 1. 10 a.m.- 4 p.m. хооронд наранд биеэ бүү ил гарга. 2. Нарнаас хамгаалах тос түрх. Гэхдээ наранд гарахаас 15-30 минутын өмнө түрхсэн байх шаардлагатай. Мөн өөрийн түрхэж буй тосныхоо үйлчилгээнээс хамаараад байн байн тосоо сэргээж түрхэж байх нь чухал.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 1238 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|