Та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл Mozilla Firefox вэб хөтөчөөр үзнэ үү.Татаж авах
Та энд байна > Зөвлөгөө Эрүүл мэнд Шөнийн тос хэрэглэхийн ач тус юу вэ? Яагаад хэрэглэх ёстой вэ?
09/06/2010, Даваа гариг

Санал болгоё!

Саналууд
Шөнийн тос хэрэглэхийн ач тус юу вэ? Яагаад хэрэглэх ёстой вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ундрал   
07/28/2010, Лхагва гариг, 06:10

30 нас хүрсэнээс хойш шөнийн тос таны өдөр тутмын салшгүй хэрэглээ болох  ёстой байдаг. Шөнийн тос нь таныг унтаж байх үед арьсыг тань чийгшүүлж, эмчилэх үйлчилгээтэй юм. 30 нас хүрэхээр арьс хуурайшиж эхлэн, уяан хатан чанараа алдаж, анхны үрчлээсүүд үүсэж эхэлдэг. Тийм ч учраас тухайн үеээс арьсыг сайтар арчилах ёстой байдаг юм.

Яагаад шөнийн тос хэрэглэх ёстой вэ?

Шөнө хүний арьс бүрэн тайвширч амардаг тул тосыг маш амархан хүлээн авдаг. Тийм ч учраас шөнийн тос арьс арчилгааны хамгийн чухал хэсэг гэгддэг буюу үйлчилгээ нь өдрийн тосыг бодвол илүү сайн байдаг юм.

Өдрийн тос, шөнийн тосны гол ялгаа нь найрлагандаа байдаг. Өдрийн тосны найрлага нь илүү энгийн, арьсыг хамгаалах чийгшүүлэх найрлагатай бөгөөд нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Харин шөнийн тосны хувьд хөгшрөлтөөс сэргийлэх, арьсны эд эсийг нөхөн сэргээх, уян хатан чанарыг хадгалах, үрчлээсийг багасгах үйлчилгээтэй байдаг.

Хэрхэн өөрт тохирсон шөнийн тосыг сонгон авах вэ?

Юуны өмнө шөнийн тос хэзээ ч тосорхог, тослог ихтэй байж болохгүй. Мөн арьсанд хурдан шингэцтэй байх ёстой.

--Tанд санал болгож байна--
Цахим.нэт сайт нь олон орны Монгол залуусыг Цахимд нэгдэхийг уриалж байна. Цахимд нэгдсэнээр танд дараах эрх нээгдэнэ. 1. Цахим.нэт сайтыг хамгийн зөв ашиглаж чадах 50 найзаа урих эрх олгогдоно. 2. Таны оруулсан бич...

 

20 нас
Хэрвээ та 20 настай бол шөнийн тосны найрлаганд нь зөгийн бал, зуун наст, чамомил орсон байвал тохиромжтой. Хэрвээ тослог арьстай бол тослоггүй тосыг сонгоорой.

30 нас

Та 30 хүрсэн бол үрчлээс, хөгшрөлтөөс хамгаалах эрчимтэй найрлагыг сонго. Ретинол, коллаген, био амины хүчил, витамин агуулсан байвал тохиромжтой. Түүнчлэн нүднийхээ эргэн тойронд үрчлээсээс хамгаалах тос түрхэж эхлээрэй.

40 нас
Хэрвээ та 40 нас хүрсэн бол гүн үрчлээс, хавдалт, арьс унжихаас сэргийлсэн тосыг түрхэж эхэлнэ. Найрлаганд нь коллаген, ретинол, пептид, био липид, зэс, буурцаг, витамин агуулсан байх ёстой.

Шөнийн тосыг зөв хэрэглэх

Та хэдэн ч настай, ямар ч төрлийн арьстай байсан, нүүрээ өдөрт 2 удаа цэвэрлэж байх ёстой. Эхлээд нүүр угаагчаар угаагаад дараа нь лосионоор арчиж цэвэрлэнэ.

Тосоо түрхэхээсээ өмнө нүүрээ сайтар хатаасан байх шаардлагатай. Тосыг нүүрний дунд хэсгээс гадагш гэсэн чиглэлтэйгээр түрхэнэ. Гэхдээ их зузаан түрхэж болохгүй. Харин нүдэндээ зориулалтын тосыг түрхэнэ. Шөнийн тосыг нүдэнд ер түрхэж болохгүйг санаарай.
 

Comments (0)

Write comment

smaller | bigger
security image
Write the displayed characters

busy
Written by :
undral
 
 

ЦАХИМ Е-СОНИН

*  Таны нэр:
*  Хүйс:
*  Имэйл:
*  Формат:
*  Ажил эрхлэлт:
*  Албан тушаал:
*  Орлогын түвшин:
*  Кодоо оруул:

Цахимд нэгдье!