|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн хоол хүнсээрээ урт удаан амьдралыг бий болгох вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ундрал   

Залуужуулах бараа бүтээгдэхүүнүүдийг супермаркет, дэлгүүрүүдээр зардаг. Гэвч тэдгээр нь үргэлжийн эрүүл, удаан амьдрах баталгаа болж чадахгүй шүү дээ. Харин зөв хооллосноор та эрүүл удаан амьдрах боломжтой юм.
Та хамгийн сайн шим тэжээлтэй хоол хүнсийг сонгохоос гадна бага идсэнээр илүү урт амьдралыг бий болгож байгаа хэрэг.

Тэгвэл танд шинжлэх ухаанаар батлагдсан эрүүл, урт удаан амьдралыг өгөх хооллолтын журмыг таницуулья.

Дүрэм1. Өнгийг нь хар.

Хөгшрөлтийг удаашруулах үүднээс гаргаж ирсэн түүхэндэх том нээлт бол антиоксидантын үр нөлөө юм. Бидний эсүүд хүчилтөрөгчийг солилцдог. Ингэх үед тогтворгүй молекулууд бий болж, эсүүдийг гэмтээснээр хөгшрөлтийг үүсгэдэг байна. Олон шинжээчид хөгшрөлтийг үүсгээд байгаа зүйл нь хүний эсрүү халдаж буй олон молекулуудаас үүдэлтэй хэмээн үздэг байна.

Тэгвэл антиоксидант нь тэдгээр молекулуудын үйлдлийг зогсоодог ба ямар нэг гэмтэл учруулахаас сэргийлдэг байна.
Тэгвэл байгалийн зүйлүүд антиоксидантыг агуулсан байх нь их байдаг ба өнгөтэй зүйлүүд антиоксидантыг ихээр агуулдаг байна. Тэгвэл жимс жимсгэнэ маш их антиоксиданттай байдаг. Түүгээр зогсохгүй зүрхний өвчин, хөхний хорт хавдаруудаас хүртэл сэргийлдэг байна.

 

Дүрэм 2. Эм бэлдмэлүүдэд бус хоол хүнсэнд найд.

Дэлгүүрээс та антиоксидантыг амласан олон бэлдмэлүүдийг олж болно. Гэтэл бэлдмэлүүдэд шинэхэн, шимтэй хоол хүнс бүгд ордоггүй. 34,492 эмэгтэйд хийсэн судалгаагаар витамин Е-тэй хоол хүнс болох самар зэргийг идсэн эмэгтэйчүүд цус харвалтаас өөрсдийгөө хамгаалж чадаж байсан бол харин витамин  Е бэлдмэлүүдийг хэрэглэсэн эмэгтэйчүд ямар нэг хамгаалалтад ер орж чадаагүй нь нотлогдсон байна. Эм бэлдмэлүүд ямар ч нөлөөгүй гэж шууд хэлж болохгүй ч ямар ч тохиолдолд байгалийн хоол хүнс хүний биед илүү сайн байдаг юм.

Дүрэм 3. Боловсруулагдсан хоол хүнсээс татгалз.

Боловсруулагдсан хоол хүнсэнд муудахаас хамгаалсан химийн бодисууд, өнгө оруулагч будгууд орсон байдаг. Өөрөөр хэлбэл шим тэжээлгүй гэсэн үг. Тэгэхээр тэдгээр хоол хүнс танд ямар ч шим тэжээл өгөхгүй, мөн удаан амьдралыг амлахгүй. Жишээлбэл шууд улаан буудайн үр тариагаар хийсэн талхнууд зүрхний өвчинтэй тэмцдэг. Гэтэл цагаан талхнууд тэгдэггүй. Учир нь боловсруулалтын явцад шим тэжээлүүд нь устгаддаг байна.

Цаашлаад таны ходоод гэдэс боловсруулаагүй хоол хүнсийг илүү амар тайвнаар хүлээн авдаг ба хурдан боловсруулж чадна. Мөн цусандах сахрын хэмжээ болоод инсулины хэмжээг хэвийн байдалд нь барьж байдаг тул ирээдүйд таныг диабетын өвчинөөс хүртэл хамгаалах юм.

Дүрэм 4. Сайн өөх тосноос бүү татгалз.

Ургамлын гаралтай тос, самар, жимс, загасны тос зэрэг нь цусандах биохимын хэмжээг багасгаж, инсулины мэдрэмтгий байдлыг сайжруулдаг. Энэ нь зүрхний өвчин, диабет, цус харвалт зэргээс 25%-р хамгаалдаг байна.
Харвардын их сургуулиас яргай загас, болон бусад загаснуудыг идсэнээр omega-3 –г авдаг ба өдөрт бага зэргийн самартай идсэнээр зүрхний өвчинөөр өвдөх магадлалыг 30%-р бууруулах ба холестеролын хэмжээг багасгадаг хэмээн нотолсон байна. Мөн omega-3-н нэг гайхалтай тал нь хүний нүүрний арьсыг толигор байлгаж, үрчлээнээс хамгаалдаг явдал юм.

 Дүрэм 5. Улаан вино уу.

Судалгаагаар долоо хоногт 4-5 удаа өдөрт нэг аяга вино уух нь зүрхний өвчин, диабет, болон бусад аюултай өвчинүүдээс хамгаалдаг гэжээ. Согтууруулах бодис нь артерын судасны үрэвсэлийг багасгадаг юм байна.

Дүрэм 6. Ногоон цай уу.

Ногоон цай бол жинхэнэ ид шид л гэсэн үг. Өдөрт ганц аяга ногоон цай уухад л даралт ихсэх нь 46%-р буурдаг юм байна. Их уух тусам эрүүл мэндээ хамгаалж байгаа хэрэг. Олон судалгаагаар ногоон цай хорт хавдарын эсүүдийг өсөж т�м болохыг нь саатуулдаг нь нотлогджээ.

Дүрэм 7. Бага идэх.

Туранхай байх нь илүү удаан, сайхан амьдралын баталгаа байж чадах уу?  Ач нартайгаа хамт тоглон, гүйж байгаа эмээ өвөө нар ямар байдаг вэ? Бүгд л жин багатай байдаг. Судалгаагаар 18 наснаасаа хойш их жин нэмсэн эмэйгтэйчүүд хөхний хорт хавдар тусах нь их байдгийг нотолсон байна.

Бага идэх гээд хоол хүнсийг шууд хасаж болохгүй. Харин калори ихтэй хоолоо багасгаад шим тэжээлтэй хоолоо идсээр байх хэрэгтэй.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
...
бичсэн KOREA VISION, Туулай сарын 05, 2012
Солонгосын бүх төрлийн эмнэлэгт үнэгүй зуучлан орчуулга хийнэ.

Их сургуулийн нэгдсэн эмнэлэг
Дотор, гэмтэл, мэдрэл, шүд, нүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд...
Гоо сайхны мэс засал
Арьс гоо сайхан
Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ /оношилгоо, эмчилгээ
Эрүүл мэндийн аялал жуулчлал
Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлах аялалд зуучлана.
Incheon нисэх онгоцны буудлаас тосон авах, хүргэж өгөх үйлчилгээ
Сөүл хотын аялал
Эмнэлгийн аман болон бичгийн орчуулга

Холбогдох утас: 070-7563-0040 KOREA VISION


Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд