|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Биеийн дархлаагаа хэрхэн сайжруулах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ундрал   

Өвчин тусах гол шалтгааныг биеийн дархлаа муудсантай холбон тайлбарладаг. Байн байн ханиад хүрч, өвчин ороох гол шалтгаан бол дархлаа муудсан явдал юм. Тэгэхээр хүн дархлаа сайтай байна гэдэг нь эрүүл байх үндэс болох юм.

Эрүүл байна гэдэг зөвхөн байнга гараа сайн угааж, хүмүүсийн хажууд ханиахгүй байхаас илүү өргөн хүрээг хамардаг.

1. Олон хүнтэй харилц
Судалгаагаар хүн аль болох өөрийгөө байгал орчин, хүнээс тусгаарлах тусам өвчин тусах нь их болж, богино насалдаг болох нь батлагджээ. Хүн олон хүнтэй харилцах тусам вирустэй тэмцэх чадвар нь их болдог юм байна. Тиймээс та байнга ганцаар өрөөндөө байгаад байлгүй олон хүнтэй газраар хүртэл яваж байх хэрэгтэй юм байна.

2. Аль болох хангалттай унтаж байх
Та олон хоног шалгалтанд бэлдсэний дараа эсвэл шөнөжин шалгалтандаа бэлдсэний дараа ханиад хүрч байсан уу? Энэ нь нойр муутай хоносноос дархлаа муудсан хэрэг. Өдөрт 4 цаг унтдаг хүний дархлаа 8 цаг унтдаг хүмүүсийн ханиадны вирустэй тэмцэх дархлаанаас 2 дахин бага байдаг гэдгийг Чикагогийн их сургуулийн эмдэмтэд баталсан юм байна.
Ер нь хүн өдөрт 7-9 цаг ямар нэг саадгүйгээр унтсан байх ёстой байдаг аж.

3. Амьдралыг гэрэл гэгээтэй байдлаар харах
Хүн амьдралыг гэрэл гэгээтэй байдлаар харах нь стресст орохгүйгаас гадна эрүүл мэнд сайтай байдаг аж. Наад зах нь анх хичээлийн жил эхлэхэд өөдрөг үзэлтэй байсан оюутнууд гутранги байсан оюутнуудыг бодвол өвдөх нь хүртэл бага байдаг юм байна. Магадгүй өөдрөг үзэлтэнгүүт өөрсдийн биеэ илүү сайн арчилдаг байж болох юм. Эсвэл стресст ордоггүй байдал нь дархлааны системийг гэмтээдэггүй байж болох юм.
Тиймээс аль болох стресст орохгүй байж ,амьдралыг илүү гэрэл гэгээтэй байдлаар хар.

 

4. Хэрүүл маргаанаас зайлсхий.
Хэрүүл маргаан хийх нь мэдээж стрессийг бий болгодог. Цаашлаад энэ нь биеийн бүх хэсэгт нөлөө үзүүлдэг. Хосуудад хийсэн судалгаагаар байнга маргалдаж байдаг хосуудын вирустай тэмцэгч эсүүдийн тоо бага байдаг хийгээд стрессд оруулж, шарх авсан үед хүртэл удаан эдгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Үүнээс үзэхэд маргалдсан ч гэсэн хүн аль болох хөнгөн хүлээн авах, бие биендээ хор уршиг тарихгүй байхыг хичээх хэрэгтэй юм. Мөн хамгийн гол нь өөрийн санаа бодлоо дотроо хадгалж, шаналах зэрэг нь дархлаа муудах гол шалтгаан болно гэдгийг санах хэрэгтэй.

 

 

5. Архаг стресст орохгүй байх.
Архагшсан стесс буюу удаан үргэлжилсэн стресс дархлааг эвдэгч үндсэн хүчин зүйл болдог. Тийм ч учраас бэлэвсэн эхнэрүүд, хайртай хэн нэгнээ алдсан хүмүүс, удаан хугацаанд нэг зүйлд санаа зовж явсан хүмүүс өвчин тусах нь их байдаг аж.
Тиймээс стрессээс гарах бүх арга хэмжээг авч, аль болох өөрийгөө хөгжөөж, санаа сэтгэлээ сэргээж байх ёстой.

6. Бусдын эд зүйлсээс татгалз.
Ихэнхдээ ханиад, мөн бусад өвчнүүд гараас гард дамжин халдварладаг. Тэгэхээр олон нийтийн газар очсон бүрдээ гараа сайн угааж, тухайн бүрд нь аль болох өөрийн эд зүйлсээ хэрэглэхийг оролдох хэрэгтэй. Жишээ нь банкинд орлоо гэхэд өөрийн үзгээрээ бичиж болно шүү дээ. Эс тэгвээс өчнөөн олон хүн барьсан үзгэндэх олон мянган бактери нь танд халдах болно шүү дээ.

7. Дасгал сайн хийх
Байнга хөдөлж байх нь биеийг чийрэгжүүлдэг гэдгийг бид бүгд мэддэг. Яг үнэндээ энэ нь биеийн дархлаагаа сайжруулж байгаа хэрэг юм. Дасгал хийх үед хүний цусны эргэлт сайжирч,цусны цагаан эсүүд болох дархлааны систем нь сайн ажиллдаг байна.

8. Тамхи татахгүй байх
Тамхи татах нь татаж буй хүндээ хортойгоос гадна хажууд байгаа хүнд хүртэл маш их хортой байдаг. Тамхи нь уушигны хорт хавдарыг үүсгэхээс гадна хажууд байгаа хүнд харшил, багтраа өвчнийг үүсгэдэг байна. Тэгэхээр таны өөрийгөө хамгаалах арга бол тамхи татдаг бол  тамхинаас гарах, тамхи татдаггүй бол тамхи татдаг хүмүүстэй аль болох  хамт байхгүй байх явдал юм.

9. Антибиотикоос татгалзах
Хүмүүс юм л бол антибиотик хэрэглэх хандлагатай байдаг нь буруу зүйл юм байна. Хэт их антибиотик нь өөрөө бусад өвчинийг үүсгэх боломжтойгоос гадна, хамгийн гол нь дархлааны эд эсүүдийг гэмтээдэг ажээ. Тэгэхээр хэдий тухайн үедээ антибиотик хэрэглэсэн ч гэсэн дараа нь та илүү их өвчин тусах болно гэж ойлгож болох юм.
Тэгэхээр хэрвээ та бактерын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол антибиотик хэрэглэх нь зөв. Гэхдээ зөвхөн эмчийн дагуу, курсээр нь хийх хэрэгтэй. Ганц хоёроор нь байна байн угаад байх аваас эцэстээ ямар ч үйлчилгээгүй болох аюултай.

10. Хөгжилтэй бай.
Их инээдэг хүний дархлаа сайн байдаг юм байна. Учир нь тэд стрессээс хурдан гарч чаддаг. Тийм ч учраас эмч нар өвчтөнүүддээ заримдаа Youtube үзэхийг санал болгодог байх нь. Өдөрт ажилдээрээ байхдаа багахан хугацаанд Youtube-р хөгжилтэй видео үзэж инээх нь өвчнөөс хамгаалах бас нэг арга юм байна.
Инээ, инээ. Инээдмийн кино үз.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
баярлалаа мэдүүштэй зөвлөгөө өгсөнд
бичсэн Данзандаржаа, Луу сарын 03, 2012
би танай зөвлөгөөнүүдийг өдөр болгон унших дуртай.Өшөө олон хэрэгтэй зөвлөгөөнүүд оруулж байгаарай. АМЖИЛТ ХҮСЬЁ

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд