| Түлэгдсэн үед гэрийн нөхцөлд авах арга хэмжээ |
|
|
|
| Эрүүл мэнд |
| Бичсэн Ундрал |
|
Түлэгдэлт нь халуун хүйтнийг зохицуулж, элдэв нян бактериас хамгаалах үүрэгтэй арьсыг гэмтээдэг. Гар хурууг түлэх нь ноцтой зүйл биш гэж үздэг ч үнэндээ багахан хэмжээний түлэгдэлт хүртэл ноцтой хүндрэлийг үүсгэх боломжтой байдаг аж.
Түлэгдэлтийг эмчилэх арга хэмжээ түлэгдэлтийн түвшин хэр зэрэг байгаагаас шалтгаалж өөр өөр байна.
1-р зэргийн түлэгдэлт- энэ хамгийн хөнгөн түлэгдэлт буюу зөвхөн арьсны өнгөн хэсэг түлэгдэнэ. Арьс энэ үед улайж, хорсдог. Ихэнхдээ наранд түлэгдэхийг 1-р зэргийн түлэгдэлтэнд оруулдаг. Түлэгдэлт үүссэн үед яах вэ? Анхны тусламжийн арга хэмжээг хэрхэн авах вэ? Хэрвээ таны түлэгдэлт 1-р түвшний бол та гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх боломжтой. Харин 2, 3-р түвшний бол та яаралтай эмнэлэгт хандаарай.
1. Юуны түрүүн гараа хүйтэн гоожиж буй усанд 5 минут орчим байлгаарай. Гэхдээ мөс хэрэглэж болохгүй. Энэ нь арьсыг гэмтээх магадлалтай юм. Эсвэл хүйтэн жин ч тавьж болно.
2. Яарч гараа боолтоор боож болохгүй. Энэ нь агаар орох боломжгүй болгодог тул эдгэрэх хугацаа нь удаан байхад хүргэнэ.
3. Аналгин ч юм уу, өвчин намдаах ямар ч төрлийн эмийг өвчин намдаах үүднээс хэрэглэж болно.
4. Түлэгдсэн газар хүрэхээсээ өмнө гараа сайтар угаагаарай. Гараа аль болох цэвэрхэн байлгах хэрэгтэй. Бохир оруулж болохгүй.
5. Хэрвээ түлэгдсэн газар ямар нэг эд материал, эсвэл хувцас, даавуу наалдсан бол эмнэлэгт очих хүртэлээ ер оролдож болохгүй. Оролдох аваас цус гарч болох юм. Гэхдээ түлэгдсэн хэсэгт хүрээгүй үнэт эдлэл, хувцас хунараа хурдан тайлах хэрэгтэй. Энэ нь биеийн температурыг бага ч гэсэн бууруулахад туслана.
6. Хэрвээ түлэгдэлт 2,3 р түвшнийх бол яаралтай түргэн тусламж дуудах эсвэл эмнэлэгрүү яваарай. Түлэгдэлт 3-р түвшнийх бол хүйтэн усанд хүргэж болохгүй. Ер нь бол гэрийн нөхцөлд ямар ч арга хэмжээ авах хэрэггүй гэсэн үг.
7. Хүн ихээр түлэгдсэн үедээ шоконд орох тохиолдол гардаг тул энэ үед түлэгдсэн хүнд хэрхэн арга хэмжээ авах, тэдэнд хэрхэн туслах ёстойг эмнэлэгрүү утасдаж яаралтай мэдэх шаардлагатай.
8. Өвчин намдаах, улайлтыг багасгах зорилгоор лосион, крем, тос түрхэж болохгүй. 9. Түлэгдэлтээс үүссэн цэврүүг оролдож болохгүй. Хүчээр цоолж шахаж огт болохгүй. Энэ нь халдвар орох нөхцөлийг бүрдүүлэх ба их өвдөлт мэдрэгдэнэ. Харин цэврүү өөрөө аяндаа хагарвал усаар хурдан угааж цэвэрлээрэй.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 4098 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|