| Унтахаасаа өмнө идэх зуршлаасаа салах 12 арга |
|
|
|
| Эрүүл мэнд |
| Бичсэн Халиун |
|
1. Аль болох их уух. Ходоодоо хуурах хэрэгтэй. Рашаан, цэвэр ус юмуу ногоон цайг гуурсаар уухад шингэн таны ходоодыг дүүргэж өлсөж байгаа мэдрэмжийг дарах болно.
2. Халуун усанд орох. Таныг амрааж хооллох дуршил буурна. Мөн бие организмд байгаа илүүдэл шингэнийг гадагшлуулна. 3. Ачаалал авах. Өлсөх мэдрэмж чинь ихсэх үед бага зэргийн дасгал хийх зүгээр байдаг. Дасгал хийсэны дараа хооллох хүсэл багасдаг. Харин ачаалалаа хэт ихдүүлэхгүй байхыг анхаарай. 4. Сайхан үнэрт арга. Анхилуун үнэрт лаа асаах нь таны биеийг тавшируулж элдэв бодлоос салгана. 5. Өөрийгөө эрхлүүл. Дөнгөж хоол идсэнийхээ дараа хөнгөн десерт болгон жимсний тараг юмуу хар шоколад идвэл сэтгэл санааг чинь өргөж өгдөг. 6. Нэмэгдэлгүй байх. Хооллож байхдаа нэмэгдэл амтлагч бүү хэрэглэ. Амтлагч нь хоол идэх дуршилийг улам нэмэгдүүлдэг юм. 7. Нүдннэс хол байлга. Өөрийнхөө дуртай өндөр илчлэг бүхий хүнсний бүтээгдхүүнээ аль болох далд газар байлга. Нүдүдэнд ил байвал идэхгүй байлаа гэхэд амсах л болно. 8. Унтахын өмнө салхинд гар. Энэ нь таныг хоолны тухай бодлоос салгах болно. Гэвч эрүүл агаар таны хоолох дурыг улам хүргэж болзошгүй тул шууд унтахаар хэвтээрэй. 9. Бохь зажил. Зөвхөн сахаргүй, жимсний амтай бохь зажил. 10. Шүдээ угаа. Шүдээ угаасаны дараа хоол иддэггүй гэсэн рефлекс ажиллах болно. 11. Мөрөөд. Өөрийгөө хамгийн сайхан бүсгүй гэж бод. Сайхан бүсгүй шөнөөр хивнэ гэж үү. 12. Атаархах. Гоолиг сайхан бүсгүйн зурагтай сэтгүүл үзэж атаархалаа хөдөлгө. Эмэгтэй хүний атаархах сэтгэлээс илүү хүчтэй зэвсэг байхгүй шүү дээ.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 3592 Сэтгэгдлүүд (1)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|