|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Ямар ч зарлагагүй гоо сайхны 8 арчилгаа PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 15
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ундрал   

Хямрал эхэлсэн гээд гоо сайхандаа анхаарахаа болих гэж үү? Тэгвэл их мөнгө үрэхгүйгээр өөрийгөө арчилах дараах 8 арга байна.

1.    Нүүрний улайлтыг багасгах
Сүүг хэрэглэ. Нүүр тань улайгаад байвал сүүнд цэвэрхэн алчуур дүрээд алчуураа нүүрэндээрээ 10 минут байлга. Сүү арьсыг нь тайвшруулж, улайлтыг бууруулах болно.

2.    Нүүрний толбыг арилгах
Будаг нүүрний толбыг тань арилгаж чадахгүй байна уу? Тэгвэл та өө дарагч кремийг хэрэглээд хэрэггүй. Танд ердөө өө дарагч харандаа л хэрэгтэй. Өө дарагч кремийг бүтэн нүүрэндээ түрхэх нь зардал их гарах болно. Тиймээс өө дарагч харандааг сонго. Гэхдээ крем пудрээсээ бага зэрэг цайвар өнгөтэй байвал зүгээр шүү.

 

3.    Цагаан шүдтэй болох
Шүд цагааруулах үйлчилгээ бас нилээд төсөв танаас шаардана. Тэгхээр шүд цагааруулах бас нэг арга бий. Энэ бол үе үе хүнсний содоор амаа зайлж байх. Хэдэн удаа зайлсаны дараа шүд тань цагаарч байгааг та олж харах болно.
Түүнчлэн улаан, тод өнгийн уруулын будаг шүдийг цагаан болгож харагдуулдаг гэдгийг санаарай.

4.    Нүдний эргэн тойрны хар хүрээг арилгах
Ядархаар нүдний доод хэсэг харалдаг. Харин үүнийг арилгах амархан арга бол дүрдэг цай. Та цайгаа дүрээд бага зэрэг усыг нь шавхаад нүдэндээрээ тавиарай. Энэ нь ядарсан арьсыг сэргээх болно.

5.    Сормуусаа эргүүлэх
Сормуусаа дэрэвгэр болгомоор байна уу? Тэгвэл үсний сэнсээр сормуус эргүүлэгчээ 15 секунд үлээчих. Сормуус тань илүү дэрвэгэр болох бөгөөд удаан хэлбэрээ хадгална.

6.    Нүүрээ цайруулах
Нүүрээ цайруулахыг хүсэж байвал тараг түрх. 3 удаагаас л та үр дүнг нь харах болно.

7.    Гар хуурайших
Гар тань хуурайшаад, өнгөө алдаад байна уу? Тэгвэл төмс чанасан усаа битгий шууд асгачих. Харин гараа дүр. Гар тань булбарай зөөлөн болно.

8.    Шингэн хөмсөгтэй
Хөмсөгдөө сэтгэл хангалуун бус байдаг уу? Хэтэрхий шингэн үү?  Тэгвэл өглөө болгон босоод шүлсээрээ хөмсөгөө норго. Удалгүй та өтгөн хөмсөгтэй болно.

Сэтгэгдлүүд (9)Add Comment
0
...
бичсэн yag sh de, Гахай сарын 16, 2010
ugluu bolgon shulsee turheed yag utgun humsugtei bolj haragdana shdee............smilies/grin.gifsmilies/grin.gifsmilies/grin.gifsmilies/grin.gifsmilies/grin.gifsmilies/grin.gif
0
...
бичсэн zochin, Үхэр сарын 02, 2011
suuliin zoblogoo chin ymar ineedtei zoblogoo be.orond ni beh turh gd helchihbel bur balai avlaa...smilies/grin.gifsmilies/grin.gifsmilies/grin.gifsmilies/grin.gif
0
...
бичсэн Цэлмүүн, Хонь сарын 19, 2011
Vnenshdee shvls chn homsogo otgon bolgodgiin Shvls chn bvh ovchind sain
0
...
бичсэн bobka, Нохой сарын 06, 2011
oh yeah,thanks
0
Гол нь энгийн болон зардал багатай гэрийн аргууд шдээ
бичсэн Томка, Нохой сарын 30, 2011
Гол нийтлэл нь хямарсан үед энгийн хямд аргийг хэлсэн байна шдээ. Бас наад аргууд чинь үнэхээр манай эртний өвөг эмэг дээдсүүдийн маань хэрэглэж байсан зөвөлгөөнүүд байна. ҮНЭН юм байна лээ. Үзээд алдахгүй юу, үнэгүй зөвөлгөө өгч байхад ашиглаад үзэхгүй юу. Яасан даварсан хүмүүс вэ ??? Зөвөлгөө өгсөн хүндээ баярлалаа.
0
garuud
бичсэн Самар, Гахай сарын 22, 2011
Xudlaa gsn garuud ichixchgui ogloo shulseeree norgoj bgaa da smilies/grin.gif
0
...
бичсэн Samurai Jack, Хулгана сарын 24, 2012
Bi shulsee turheed l aimar utgun humsugtei boltson shdee humsuguu todorhoi hevtei bailgahaar turheed baihgui bol aimar hudalaa neeh utgun humsugtei bolchidiishoo smilies/smiley.gif)
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012
0
...
бичсэн ганцэцэг, Луу сарын 17, 2012
үнэн байх.манайхан жаахан тууштай биш шүү дээ хэрвээ тууштай хэрэгжүүлж чадах юм бол үр дүн гарна

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд