|
Эрүүл мэнд
|
|
Бичсэн Халиун
|
|
Та өөрт ноогдсон ажлаа гүйцэтгэхдээ маш их ядарч цуцаад байвал энэ хялбархан зөвөлгөөнүүдийг уншаад үзээрэй. Хэрвээ танд уйтгартай, таалагдахгүй бол бүгдийг биш зөвхөн өөртөө таалагдсан тохиромжтойг нь сонгоорой. Нөлөө үзүүлнэ гэдэг итгэлтэй байж болно.
Хоол хүнс.
1. Ядарсан үедээ хэсэгхэн шоколад ид.
2. Өдөр бага зэргийн уураг агуулсан сахаргүй бүтээгдхүүн хэрэглэ.
3. Жимс их идэж бай.. Түүнд антиоксидант агууллагдаг тул таны алдсан энергийг нөхнө.
4. Ус их ууж бай.
5. Кофе тогтмол хэрэглэж бай тэгэхдээ их биш. Англид хийсэн судалгаар өдөрт 4-6 аяга ногоон цай уухад хүний стресс тайлагддаг болохыг тогтоожээ
6. Хүч нэмэгдүүлэх ундааг бүү уу. Үйлчилгээ нь гарсаны дараа их ядардаг.
7. Чихэрлэг зүйл бага хэрэглэ.
8. Витамин С тогтмол хэрэглэж байвал сайн байдаг.
9. Мөн витамин В ууж байвал цусан дахь глюкозыг энерги болгон хувиргахад илүү нөлөө үзүүлдэг.
10. Ойр ойрхон бага хэмжээгээр идэж бай.
11. Өглөө сайн, орой бага ид.
12. Уураг нь өөх тос, нүүрс усыг бодвол илүү энерги өгдөг.
13. Хүнсэндээ жимстэй тараг түлхүү хэрэглэ.
14. Өндгийг өглөөний цайндаа хэрэглэж занш. Өндөг нь уургаар баялаг бөгөөд удаан хугацаанд цатгалан байлгадаг.
15. Болж өгвөл хүн орхойдоо хэрэглэх нь танд маш их тустай.
16. Өдрөөр архи бүү хэрэглэ. Үлдсэн бүх өдрийн турш бие чинь сул үлбэгэр байх болно.
Амралт зугаа.
17. Бага зэрэг сээтгэнэ.
18. Сайхан үнэртэй лаа асаа.
19. Түр дуг хийгээд ав.
20. Цитрус нь витамин С баялагаас гадна үнэр нь ажаал тайлах тайвшируулах үйлчилгээтэй байдаг. Тиймээс нимбэг жүрж, грейпфрутын үнэртэй саван, үнэртэй ус, хөөс зэргийг хэрэглэж байх нь зүгээр.
21. Тоглоом тоглож амраарай. Гэхдээ компьтерын тоглоом биш шүү. Хөнгөн мөрийтэй ширээний тоглоом нь таны хор шарыг хөдөлгөж сэтгэлийг чинь сэргээх болно.
22. Хүйтэн усанд орж шинэ соргог мэдрэмж аваарай.
23. Массаж хийлгэх нь ядаргаа тайлах хамгийн сайн арга юм. Булчингууд суларч та тайван сайхан мэдрэмжийг авах болно.
24. Эрүүл агаарт зугаал.
25. Интернетээс хөндийрч хүмүүстэй харилц.
26. Хэрвээ та нойрмоглоод байвал хамраа сайтар үрээд өг. Цусны эргэлт сайжирч та сэргэх болно.
27. Өөрийнхөө таалагддаг дуучны дууг чангаар дагаж дуулж бүжиглэ. Таныг ямар их сэргээнэ гэж бодно.
28. Бүх зүйлийн сайн талыг нь олж харахыг хичээ.
29. Ойр ойрхон инээ.
30. Стрессээс хол байхыг хичээ. Бид заримдаа ямар хэрэггүй жижиг зүйлээс болж сэтгэлийн хямралд орох нь их байдаг шүү дээ.
 |