|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Биеийн илүүдэл үснээс салах аргууд PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 10
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ундрал   

Зуны улиралд бүсгүйчүүд шорт, юбка, пудволка өмсөх үед илүүдэл үс саад болдог шүү дээ. Хөл, гар, суганы үсээ авахгүйгээр дээрх хувцаснуудыг өмсөхөд төвөгтэй байдаг.

Ер нь үслэг эмэгтэйчүүдийн хувьд биеийн үснээсээ салах нь мөнхийн асуудал, бас мөрөөдөл.  Тэгвэл одоо үед үс авах олон арга хэрэгсэл байдаг болжээ.

Илүүдэл үснээс салах дараах аргууд байх ба та өөрт таарсанаа сонгоорой.

1.    Цайруулах
Энэ бол яг үнэндээ үс авах арга биш. Учир нь энэ нь биеийн үсийг авахгүйгээр үсний хар өнгийг нь цайруулах явдал юм. Энэ аргыг ерөнхийдөө өтгөн биш, шингэн нарийн үстэй хэсгүүд болох гар, нүүр, хүзүүний үсийг цайруулахад хэрэглэхэд тохиромжой байдаг. Та цайруулах бодисыг өөрийн хүссэн хэсэгтээ түрхсэнээр тухайн хэсгийн үнсүүд цайрах боломжтой.

2.    Хусах
Мэдээж энэ арга хамгийн амар, бас түгээмэл. Гэхдээ хусах нь үсний ургалтыг хурдасгаж өтгөрүүлдэг гэх нь бий.

3.    Гуужуулах  (Depilatories)

Үс гуужуулах арга илүүдэл үс авах амар аргад тооцогддог. Тусгай кремийг үсэндээ түрхээд 3-15 болоход үс өөрөө хайлж арьснаасаа салдаг. Харин дараа нь угаах, эсвэл зориулалтын хусагчаар хусаж авдаг. Гэхдээ кремийг хэр удаан байлгах нь аль орчимын үсийг авах гэж байгаагаас шалтгаална.

 

 

 

Гуужуулсаны дараа үсний дахин ургалт нь хуссаны дараах ургалтаас удаан байдаг. Учир нь гуужуулах крем нь үсний гүнд шингэж гуужуулдаг тул эргэж ургах хугацаа нь харьцангүй удаан байдаг байна.
Гэхдээ гуужуулагч крем нь химийн бодисууд агуулсан тул арьсанд харшил өгөх магадлалтай байдаг юм.

 

4.    Электролиз (Electrolysis)

Энэ нь үсний ургалтыг бүрмөсөн зогсоох аргын нэг. Үсний үндэс буюу үсний уутыг цахилгаан аргаар гэмтээснээр  ахиж ургахгүй болгодог. Цахилгаан аргыг үс нэг бүр дээр хийдэг тул цаг нилээд шаардагдах ба  эмзэг арьстай хүмүүст өвдөлт мэдрэгдэх тохиолдол бий.

5.    Үс зөөлрүүлэгч (Inhibitors)
Энэ бол үсний хатуу, ширүүн байдлыг зөөлрүүлэх арга. Тусгай крем, шүршигч байх ба үсийг wax аар авсаны дараа хэрэглэвэл хамгийн тохиромжтой байдаг юм. Үсийг авсаны дараа крем үсний уг, буюу уутанд нь хүрсэнээр үсний бүтцэд өөрчлөлт оруулдаг. Үйлчилгээ нь ихэнхдээ сарын дараагаас мэдэгдэж эхэлдэг.

6.    Лазер
Лазер арга бол мөн үсний ургалтыг бүрмөсөн зогсоох аргуудын нэг. Улаан туяагаар арьсыг шарах ба туяа үсний уутанд хүрж ургалтыг зогсоодог. Гэхдээ лазер нь үсийг нэг дор ихээр унагааж байгаа тул өвдөлт мэдрэгдэж магадгүй ба заримдаа эргэн эмчилгээ хийлгэх шаардлагатай болох тохиолдол бий.

Гэхдээ нэг удаагийн лазераар үс бүрмөсөн алга болохгүй ба 2-3 удаагийн дараа бүрмөсөн алга болдог.
Ерөнхийдөө бол аюултай арга хэрэгсэлд тооцогдохгүй, шаруулсаны дараа арьс улаадаг ч 2-3 цагийн дараа эргэн хэвэндээ орно.

Төлбөр нь нилээд үнэтэй буюу монголд 400-600 мянгын хооронд ихэнхдээ байдаг.

7.    Wax
Wax буюу хуулах арга бол маш энгийн, өртөг багатай арга. Халаасан wax буюу наалдамхай бодисыг биендээр усний ургалтын шугамын дагуу түрхэх ба тусгай зориулалтын цаасыг нааж үсний ургалтын эсрэг зүгт хүчтэй татаж авдаг.
Үсийг хуулж авах үед арьсны үхэжсэн хэсгүүд хамт хуулагдах тул арьс тольгор гоё болдог.
Wax ыг бүх газруудад хэрэглэж болох ч бикини хэсэг газруудад нилээд өвддөг.
Үйлчилгээ нь 3-8 долоо хоног үргэлжилдэг.

8.    Чимхүүр
Чимхүүрээр үсийг авах нь зардалгүй арга хэдий ч зарим газруудын үсийг авахад маш их өвддөг бас их хэмжээний үс авах боломжгүй.

9.    Сахар
Сахар бол эртний Египетээс гаралтай арга. Энэ нь Wax тай маш төстэй. Сахарыг хайлуулж шингэн болгоод биендээ түрхэнэ. Даавууг дээр нь наагаад мөн адил үсний ургалтын эсрэг зүгт хуулж авдаг. Энэ нь wax тай харьцуулбал химийн бодис ороогүй цэвэр арга бөгөөд усаар цэвэрлэчих тул амар байдаг.
 

Сэтгэгдлүүд (4)Add Comment
0
hhhhhhhhhhhhmmmmmmmmmmm
бичсэн kkkk, Хулгана сарын 27, 2011
Mongold lazar argaar awdag sain gazae baidag yum boluu? vneniin huwid hed bdag yum boloo?
0
help
бичсэн Gulya, Үхэр сарын 12, 2011
Mongold lazar argaar avdag sain gazr bval heleed ogooch humuusee!!!!
0
lolo
бичсэн лоло, Хонь сарын 03, 2011
metro mailin urlan buteeh tob tiishege harsan lazer emneleg geed tend abdag gess
0
help me
бичсэн TmR, Туулай сарын 11, 2012
Ene electrolysis gedeg ni bagaj yum uu. Geriin nuhtsuld hergelj boloh uu

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд