|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хүний тархинд нэн ээлтэй хоол хүнсүүд PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 7
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ундрал   

Тархинд хамгийн их хэрэгтэй хоол хүнсний жагсаалтыг доор харууллаа. Заримдаа хүмүүс идэж буй хоол хүнсэндээ анхаарахаа мартдаг. Түүнээс гадна хүний тархинд шим тэжээл ихээр хэрэгтэй байдаг юм байна. Тиймээс тархиныхаа эрүүл мэнд, хэвийн ажиллагаанд анхаарахаар шийдсэн бол дараах хоол хүнсийг танд санал болгож байна.

1.    Амуу тариа
Амуу тариа тархинд очих цусны хэмжээг ихэсгэдэг. Ингэснээр тархи бүрэн чадлаар ажиллах боломжтой болдог. Тариа нь B6, В1 витамин агуулдаг бөгөөд В1 ийг ой санамжаа сайжруулах зорилгоор хүмүүс уудаг билээ.
 

 

 

2.    Өндөг
Хүн хөгширөөд ирэхээр тархи хатингаршиж эхэлдэг. Гэсэн ч байнгын өндөг идсэнээр бид өөрсдийгөө сэргийлж чадах юм гэнэ. Өндөг В12, био лецитин агуулдаг тул тархи хатингаршихаас хамгаалдаг юм байна. Түүний хажуугаар бас ой санамжинд сайнаар нөлөөлнө. Гэхдээ хэт ихээр идэх нь бас сөрөг нөлөөг үзүүлж болно. Өдөрт 1-2 ийг идэхэд хангалттай.
 

 

 

3.    Хясаа
Далайн хоол хүнсэнд чухал хэрэгтэй зүйлс агуулагддаг гэдэг. Тэгвэл хясааны хувьд хүний тархинд үнэхээр чухал нөлөөтэй гэнэ. Цинк, төмрийн агууламж нь оюун ухаан сэргэг, хурц байхад туслах хийгээд мэдээллийг тунгаах, шүүх чадвар нэмэгддэг аж. Харин цинк, төмрийн дутагдалд орвол ой санамж муудаж, төвлөрөх чадваргүй болдог.
 

 

4.    Цай, тэр дундаа ногоон цай
Та өглөө босоод кофе уудаг уу? Тэгвэл оронд нь нэг аяга цай ууж бай. Заримдаа таны залхуу хүрч, ядраад ч байгаа юм шиг, юм бодохоос хүртэл дургүй хүрэх үе байдаг уу? Тэгвэл танд цайнд агуулагддаг катецин гэгч бодис дутагдсан хэрэг.
 

5.    Жимс
Аньс хүний сурах, цээжлэх чадварыг дээшлүүлдэг. Ер нь нэрс, аньс зэрэг жимснүүд тархины эрүүл мэндэд сайн гэнэ. Харин эдгээр жимснээс нэгийг өдөрт идсэнээр тархи хөгширөхөөс сэргийлж чадна.
 

6.    Карри
Карриг Энэтхэгчүүд хоолондоо ихээр хэрэглэдэг шүү дээ. Карри нь тархи сэргэг байлгахад тусалдаг бөгөөд антиоксидантаар баялаг тул хөгширөх, бүтцийн ажиллагааны доголдолоос хамгаална. Карри нь зөвхөн хүний тархинд сайнаар нөлөөлөх бус зүрхний өвчин, диабетаас хамгаална.
 

 

7.    Ногоон навчит ногоонууд
Байцаа, навчин байцаа, бууцай зэрэг нь хүний тархинд онцгой сайн. Эдгээр ногоо нь таны өнгөрсөн ой санамжийг сэргээхэд тусалдаг. В6, В12 агуулдаг тул мартамхай болохоос сэргийлнэ. Түүнчлэн төмрийн өндөр агууламжтай.
 

 

 

8.    Самар, үр
Хүний тархинд хэрэгтэй амттан, амны зугаа гаргах зүйл бий юу? Байна. Энэ бол самар, үр. Эдгээр нь Omega-3, omega-6, витамин Е, витамин В6 р баялаг. Харин бүгд таныг эрүүл саруулаар сэтгэхэд тусална. Тэд таныг эерэг бодол санааг өвөртлөхөд тань тусалж бас чадах юм. Omega-3, omega-6 нь сэтгэл гутралын эсрэг үйчилгээтэй байдаг.
 

 

 

9.    Загас
Загас нь Omega-3 н өндөр агууламжтай байдаг. Долоо хоногт 1 загас идэх нь таныг ой санамж муудах өвчинөөс хамгаалах болно. Түүнчлэн тархинд хүчил төрөгч ихээр очих нөхцлийг бүрдүүлдэг тул  шинэ мэдээлэл авах, сурахад амар дөхөм болно.
Загас дундаа туна загас тархинд илүү ашиг тустай.
 

 

10.    Шоколад
Шоколанданд агуулагдах антиоксидантын хэмжээ нь ногоон цайны агууламжаас илүү байдаг аж. Түүнээс гадна тархинд очих цусны хангамжийг нэмэгдүүлдэг.

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
Coach Bags
бичсэн Coach Bags, Морь сарын 26, 2011
Buy discount coach handbags and Coach Purses sale from Coach Outlet store online,we offer elegant and fashion coach free shipping and fast delivery.Coach women's handbags were made out of sturdy cowhide, which was of much better quality than many other bags.
0
Juicy Couture Bags
бичсэн Juicy Couture Bags, Морь сарын 26, 2011
Juicy Couture Outlet with a classic as one of the fashion style of competition in the market with high potential and welcome by consumers. If you want to get some savings on your Juicy Couture Handbags (around 25% - 30% off) then check out a Juicy Couture outlet store.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд