|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Ямар ч үйлчилгээгүй гоо сайхны 8 бүтээгдэхүүн PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 9
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ундрал   

Гоо сайхны бүтээгдэхүүн биднийг сайхан үнэртүүлж, сайхан харагдуулж, сэтгэл санааг засдаг. Гэтэл тэдгээр бүтээгдэхүүнүүд дунд ямар ч хэрэггүй зүйлс байдаг уу? Мэдээж байдаг. Харин гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үүнийг танд мэдүүлэхийг хүсэхгүй нь мэдээж. Тэд бүх зүйлсийг хэрэгтэй гэж ухуулдаг.

Тэгвэл танд ямар ч хэрэггүй ч таны халааснаас зулгаагаад байгаа зүйлсийг мэдэхийг хүсвэл үргэлжлүүлээд уншаарай.

Уруулын бальзам
Ихэнх урууланд зориулагдсан бүтээгдэхүүнүүдэнд спиртийн агууламж байдаг буюу уруулыг тань хатаахад оролцоно. Гэтэл танд ахин чийгшүүлэгч, бальзам хэрэгтэй гэж үзээд ахин ахин түрхсээр байдаг. Яг үнэндээ уруул нь өөрөө чийгшилээ хадгалах чадвартай, та зөвхөн зохих хэмжээний шингэн зүйлсийг уух хэрэгтэй.

Сахлын ус
Гоо сайхны зөвлөгчид сахал хуссаны дараа нүхийг нь бөглөх үүднээс сахлын усыг түрх гэж зөвлөдөг. Гэхдээ энэ бол худал. Бидний биеийн ямар ч хэсгийн нүх цэвэр, бас өөрөө нөхөн төлжих чадвартай.

 

Хөлийн тос
Бидний хөлийн арьс гарын арьснаас ширүүн, зузаан байгаа нь тэдэнд тусгай тос хэрэгтэйг илтгэхгүй. Зүгээр л биеийн тос түрх. Яг адилхан үйлчилгээтэй. Нэмэлт хөлийн тос авж мөнгө үрэх шаардлага байхгүй.

Тоник
Ихэнх тос, нүүр угаагчууд шүлт агуулсан байдаг. Харин бидний нүүр бага зэрэг хүчиллэг. Тиймээс нүүрээ угаасны дараа тэнцвэржилт хангах үүднээс дараа нь тоник хэрэглэ гэж гоо сайхны мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгвэл заавал анхнаасаа буруу бүтээгдэхүүн хэрэглэх хэрэг байна уу? Зүгээр л шүлт агуулаагүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр нүүрээ угаа.

Скраб буюу гуужуулагч
Арьс байгалийн жамаараа өөрөө гуужиж, ахин сэргэдэг. Арьсны гуужсан хэсэг гуужаагүй байсаар арьс харалдаг, толбо үүсдэг гэдэг. Гэтэл арьс өөрөө гууждаг. Магадгүй та өөрийгөө сайн л угаах хэрэгтэй байх даа.

Сахлын хөөс
Сахлын хөөс, тосыг заавал хэрэглэх хэрэг байхгүй. Орлуулж болох олон зүйл бий. Жишээ нь үсний ангижруулагч, мөн хэрэглэхээ больсон биеийн тос, саван. Бүгд л үйлчилгээ нь адил байдаг юм.

Биеийн саван
Хэрвээ та тэдгээр биеийн савангуудын найрлаганд орсон зүйлсийг нь сонссон бол биендээ лав хүргэхгүй байх байсан. Тэгэхээр энгийн зүйлс л хамгийн үйлчилгээ сайтай. Та өдөр бүр ч савандах шаардлагагүй. Зүгээр л биеэ сайтар зүлгээд угааж болох юм шүү дээ.

Сэтгэгдлүүд (7)Add Comment
0
utgagui yum bichjee
бичсэн Nasaa, Тахиа сарын 25, 2010
Ene zovlogoog bichsen Undral gedeg hun unendee hiih yum n oldku, hooson tolgoigoo jaahan haruulahaar shiidsen bololtoi. Bie-iin shingen savan, uruuliin balzam, geed end bichigdsen buh buteegdehuunuud hunii arisand todorhoi uilchilgee noloogoo uzuuldeg gedgiig yamar ch goo saihnii mergejlten, aris sudlaliin mergejiltnuud heleh bh. Undeslelgui ineedtei yum bichij bhiimaa. Esvel chi ooroo hodoonoos sayahan orj irsen uu. Baraanii savangaas oor goo saihnii buteegdehuun hereglej uzeegui bololtoi.
0
Unen shuu dee
бичсэн :), Нохой сарын 15, 2010
Uilchilgeegui gej garchgaa jaahan nuhatstai bodoj uguugui yum shigee. Ene goo saihnii buteegduuhuunuudiig hereglej bgaa hund ene bugd buteegdehuunuudig nyalsnii daraa bidnii aris yamar neg hemjeegeer deerdsen ungu zassan bolj haragddag l daa. Gehdee yawaa yawaandaa ene bugd himiin bodis, heden 100 jiliin umnu emegteichuuded dutagdaj bgaagui ene olon ner turliin sonin sonin bodisnuud, bidnii biyedee yuugaa nyalaad bgaagaa medehgui baigali, us, agaariig bohirduulj bgaa bodisuudiig neeh bugdiig n heregleh geed hereggui.

Udaan mongolooroo bicheegui bolohoor jaahan utga uchir dutagdaltai bichsen bol uuchlaarai.

Undral gej ene setguulchiin goo saihnii tal deerh niitleluud nadad taalagddag n ch bii, ugui n ch bii. Gehdee undeslelgui ineedtei zuil end deer uneheer ogt alga.

Minii medeh jishee eswel heregedeg jishee geh yum uu daa, ta nartai huwaaltsahad

1. Untahaasaa umnu zugiin bal uruuldaa turheed untahad ugluu uruuliin aris zuulun yagaan sergeg baih bolno.

2. Oroid nuuree tsewerleed tohirson tosoo turhehiin umnu bidnii udur tutamd uudag nogoon tsaig nuur tsewerledeg huwunduu shingeegeed toniknii orond hereglewel olon 100 bidend hereggui himiin bodistoi unetei tonik nyalsnaas nogoon tsaind aris chini bayarlaj talarhah bolno. Bi sayhan eniig sonsch heregjuuleed sar bolj bna. Uneheer tustai shuu. Ali ch turliin arisand tohirdog.

3. Garnii tos, huliin tos, biyiiin tos gelgui ali boloh baby lotion eswel creme bol bidnii arisand l iluu sain. Gntshan tiim lotion eswel cremetei baihad l ene deedeh 3-iig orlood bas turiiwchtei mungiig chini hemneh bolno.

4. Usendee bas utga uchirgui unetei hyatad solongos n medegdehgui mask ene ter turhej bsnaas oliviin sain chanariin tosiig taragtai eswel oliwiin tos undugnii shar 2 iig holij mayonaise zuuraad usendee turh. Hir udaan bailgaj chadna, tudii chinee udaan hugatsaanii daraa usee ugaachih. Us chini bayarlana.

Geh metchilen naturalnii arguud olon bii, busguichuud mini!

Hen neg n ta naraas sonirhson baiwal oird end orj ireed dahiad heden zuwluguu ugch boloh baihaa.

Busguichuud mini, goyo saihan haragdahad gadaadiin ene olon himiin bodisnuud bidend zaawal shaardlagagui shuu smilies/smiley.gif

Amjilt!!!
0
Unen shuu deed
бичсэн : ), Бар сарын 23, 2011
Mash davgui zuvulguu ugsund bayarlalaa. Gertee saihan udur tutam heregjuulj boloh um bna.
0
...
бичсэн зөвлөгч, Луу сарын 20, 2011
гоо сайхны ямар ч мэдлэггүй хүн ийм юм бичээд л. хүмүүс үүнийг нь уншаад л. инээдтэй юм. хүний арьс хамгийн том эрхтэн бөгөөд нас, арьсны онцлогоос шалтгаалж өөр өөр бүтээгдэхүүн хэрэглэх ёстой юм шүү дээ. үндсэн ба нэмэлт бүтээгдэхүүн. үүнийг бичигч нь хөлийн тосоо нүүрэндээ түрхээд шампуниар эмзэг газраа угаадаг байх. эсвэл вокоор үсээ угаадаг байх чааваас
0
...
бичсэн хаха, Могой сарын 04, 2011
Тэнэг юм бичиж байхийн. Энэ одоо юу мэддэг гэж ингэж хамаагүй ярьдаг байнаа. Тоник огт хэрэглэдэггүй хүний арьс нүхжилт үүсдэг. Өөрийнх нь нүүр нил нүх байхаа. smilies/grin.gif
0
...
бичсэн busgui, Гахай сарын 30, 2011
Unen shuu dee unshigchid bayarlalaa! Yalanuya ter nogoon tsai shingeej nuuree archihiig anh udaa sonsoj baigaa ch ih taalagdlaa.
0
...
бичсэн mish, Хулгана сарын 07, 2012
сайн байцгаана уу? Аливаа зүйл ер нь л 2 талтай. Мөн хүн хүн өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, хэн аль өнцөгөөс нь яаж харж байгаагаасаа шалтгаалж үзэл бодлоо өөр өөрийнхөөрөө л хуваалцах байх. Тийм болохоор миний бодлоор хэн нэгнийг буруутгахаасаа илүү өөрт хэрэгтэй зүйлээ уншиж, хэрэггүй зүйлээ зүгээр л хажуугаараа өнгөрөөчихвөл өөрөө өөртөө ч тайван байдлыг хадгалж бас хэн нэгниг элдэв бусаар хэлж гомдоох шаардлага гарахгүй шүү дээ. Санал бодолоо хуваалцах нь зөв л дөө гэхдээ эелдэг байдлаар хүмүүст хүргэвэл хэн хэндээ таатай байх байх.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд