|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Зүрхээ хамгаалах системчилсэн арга PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Эрүүл мэнд
Бичсэн Ундрал   

Өглөөний цайнаас эхэл
1.    Өглөөний цайндаа холестерол багатай хоол хүнсийг хэрэглэ.

2.    Нэмэлт тэжээл уу. Нэмэлт тэжээл гэдэгт зүрхэнд нэн хэрэгтэй, үйл ажиллагааг нь дэмждэг тэжээлийг оруулна. Жишээ нь загас байнга иддэггүй монголын нөхцөлд бол Omega 3 ын бэлдмэлийг өглөө болгон ууж занших нь хэрэгцээт тэжээлээ авж байгаа хэрэг болно. Түүнчлэн долоо хоног болгон Omega 3 авж болох хоол хүнсийг нэг удаадаа хэрэглэж байх нь зөв. Үүнд самар, загасыг нэрлэж болно.

3.    Эмчтэйгээ илэн далангүй бай. Хэрвээ таны зүрх өвддөг бол эмчийн хяналтанд байх нь зайлшгүй хэрэг. Гэхдээ өвчтөнүүд ихэнхдээ эмчийн зөвлөгөөгүйгээр, зааварчилгааны бус байдлаар дур мэдэн өөрсдөдөө эмчилгээ хийдэг. Энэ нь тун муу үр дагавар дагуулах тул уухыг хүсэж буй эм, бэлдмэлээ эмчдээ харуулж зөвлөгөө авсаны дараа хэрэглээрэй.

4.    Аспирин уу. Эмч нар зүрхний хүндрэл гарахаас сэргийлдэг хамгийн энгийн аргаар аспириныг нэрлэдэг. Энэ нь ямар нэг гэнэтийн хүндрэл гарахаас ихээхэн сэргийлдэг сайн талтай юм байна. Гэхдээ бага хэмжээгээр уух хэрэгтэй байдаг.

 

Хэрэглээндээ анхаар
1.    Кофег тааруулж хэрэглэ. Хэдийгээр кофег тохируулж хэрэглэх нь биед тодорхой хэмжээний ашиг тустай гэдэг ч мэргэжлийн эмчийн зөвлөж байгаагаар зүрх өвддөг хүмүүсийн хувьд маш бага хэмжээгээр уух ёстой гэнэ. Харин антиоксидант ихээр агуулдаг ногоон цайг түлхүү хэрэглэснээр зүрхний үйл ажиллагааг дэмжих боломжтой аж.

 

 

2.    Амттангаа зөв сонгож хэрэглэх. Чихэр, амттан ихээр иддэг эмэгтэйчүүд таргалалт гэсэн том асуудалтай тулгарахын хажуугаар таргалалттай холбоотойгоор зүрхэнд их хэмжээний ачаалал үүсгэдэг. Тиймээс л амттан идэхдээ зүрхэнд сайныг нь сонгон идэх хэрэгтэй. Жишээ нь хар шоколад.

3.    Идэвхтэй хөдөлж, муу зуршилаас салах хэрэгтэй. Хэрвээ эрүүл мэндээ бодож байгаа бол тамхи татах муу зуршилаасаа салах нь зөв. Түүнчлэн өдөрт тогтмол дасгал хийх, эсвэл багахан хугацаанд ч алхаж байвал зүрхэнд тустай.

Хоол хүнсний хэрэглээ
1.    Шинэхэн ногоо, жимс хэрэглэ.

2.    Чипс, чихрийг самраар соль. Амны зугаа гаргах хүнсээр бид чипс, чихрийг сонгодог. Харин үүнийг самраар солих хэрэгтэй. 1рт. Самар зүрхний ажиллагаанд сайн. 2рт. Судас бэхжүүлдэг. 3рт. Өег байдаг тул хэт их идэхээс сэргийлнэ.

3.    Улаан вино. Улаан вино их хэмжээний антиоксидант агуулдаг тул зүрхний ажиллагаанд тун сайн. Мөн усан үзэмжний шүүс үүнтэй адил ашиг тустай байдаг.

4.    Давсны хэрэглээг багасга. Давс цусны даралтыг ихэсгэдэг. Зүрх өвддөг хүмүүс давс бага идэх тусам сайн.

Байнга хэрэгжүүлэх

1.    Стрессд бүү ор.
2.    Сайн унтаж амар.
Нойр муу байх нь цусны даралт ихэсгэж, цаашлаад таргалах шалтгаан болдог.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
Баярлалаа
бичсэн Бат-Эрдэнэ, Нохой сарын 23, 2011
Тун хэрэгтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд