|
Эрүүл мэнд
|
|
Бичсэн Ундрал
|
|
Хэрвээ таны нойр хүрэхгүй байгаа бол, хэрвээ та өглөө нойр муутай босож байгаа бол дараах зөвлөгөө танд тус болно.

1. Хэрвээ та шөнө унтаж чадахгүй байгаа бол уяангалаг аялгуутай дуунуудыг сонсох хэрэгтэй. Эсвэл боломжтой бол далайн давалгаа, модны шаржигнах чимээг сонсох хэрэгтэй.
2. Унтахаасаа өмнө юм идэхгүй байх хэрэгтэй. Нэн ялангуяа чихэртэй зүйл идэхгүй байх . Энэ нь цусандах чихрийн хэмжээг ихэсгэж, нойр багасгадаг байна. Ингээд цусандах чихэр багассан ч та дахиж унтахад их хэцүү байх болно.
3. Та аль болох орчноо харанхуй болгох хэрэгтэй. Өрөөнд байгаа бага ч гэсэн гэрэл нь биологийн хэмнэлийг алдагдуулдаг учир та аль болох харанхуй болгох хэрэгтэй. Мөн та хэрвээ шөнө босож бие засах гэж буй бол гэрлээ асаасны хэрэггүй л болов уу. Таныг гэрэл асаагаад, бие засаад дуусах үед таны нойр аль хэдийн сэргэсэн байх болно.
4. Унтахаасаа өмнө тв үзэхгүй байх.
5. Шөнө унтахдаа оймс өмсөх. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүний хөл хамгийн бага цусны эргэлтэй газруудын тоонд ордог гэсэн байна. Цусны эргэлт бага байна гэдэг нь хөл хүйтэн байна гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхээр шөнө оймс өмсөөд унтах аваас хүний нойр сэргэлт буурдаг байна.
6. Чанга сэрүүлэг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Чанга сэрүүлгэнд хүний бие гэнэт сэрснээс болоод стрэссд ордог. Мөн та унтахдаа утсаа унтрааж байх хэрэгтэй. Хэрвээ та чухал дуудлага хүлээгээгүй бол шүү дээ. Үнэхээр хэрэгтэй бол та дууг нь сул тавих хэрэгтэй.
7. Тэмдэглэл хөтлөх. Хэрвээ таны нойр хүрэхгүй байвал та өдрийн тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Энэ нь таны толгойг амраах ба энэ хойгуур таны нойр хүрж магад.
8. Аль болох эрт орондоо орох хэрэгтэй. Шөнийн 11 цагаас 1 цаг хүртэл цөсний хүүдий хороо асгах үйл ажиллагаа явагддаг. Гэтэл та тэр үед нь сэрүүн байх аваас тухайн хор буцаад элэгрүү очиж, дахин биеийн бүх системээр дамжих хэрэгтэй болдог байна. Мэдээж ингэх аваас бие дахин ажиллах хэрэгтэй болж таны нойр хүрэх нь муу болно.
9. Та унтлаганыхаа өрөөнд байгаа бүх тогоор ажиллаж буй зүйлсийг салгах хэрэгтэй. Тэр ч байтугай та хэрвээ боломжтой бол гэр доторх салгах боломжтой бүх зүйлүүдээ салгах хэрэгтэй.
10. Та унтлаганыхаа өрөөнд агаар сайн оруулж, аль болох сэрүүн байлгах хэрэгтэй. Энэ нь хурдан унтахад туслах ба өглөө сэрэхэд хүртэл би тань сэргэг байх болно.
11. Унтахаасаа өмнө хэдэн цагийн өмнө та жимс идэх хэрэгтэй. Энэ нь таны тархины цусан хангамжийг сайжруулдаг.
12. Аль болох эм уухгүй байх хэрэгтэй. Таны ууж буй эм тань таны биед орсон дороо нөлөөлж эхлэх тул таны нойронд мөн нөлөө үзүүлэх болно.
13. Кофе уухгүй байх. Кофе нь нойр багасгадаг. Та хэдэн цагийн өмнө кофе уусан ч нойр хүрэхгүй байх нь элбэг тохиолдоно. Яагаад гэвэл кофены үзүүлэх нөлөө маш удаан байдаг.
14. Хэрвээ та үнэхээр электрон зүйл эсвэл цагаа хажуудаа тавих хэрэгтэй бол дор хаяж 3 алхамын зайнд тавьж байгаарай.
15. Архи уухгүй байх. Архи нь уусныхаа дараа хүнийг зүүрмэглүүлдэг боловч энэ нь богино хугацаанд үзүүлж буй нөлөө юм. Харин та хэсэгхэн унтасныхаа сэрээд дараа нь дахин унтах гэж зовох болно.
16. Жингээ хасах хэрэгтэй. Яагаад гэвэл жин ихтэй хүмүүс нойр муутай байдаг нь батлагдсан байна.
17. Мэдээж та унтахаасаа дор хаяж 2 цагийн өмнөөс юм уухаа зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол та шөнө босож бие засах хэрэгэтэй болно.
18. Унтахаасаа өмнө аль болох усанд, шүршүүрт орох хэрэгтэй.
19. Тогтмол дасгал хийх хэрэгтэй. Өдөрт 30 минут дасгал хийж байх нь таныг унтахад маш их тус болно.
20. Хэрвээ та боломжтой бол нүдний хаалт хийж унтаарай. Энэ нь ямар нэг гэрлийн нөлөөнөөс хамгаалах зорилготой юм.
21. Мөн боломжтой бол хэн нэгнээр биендээ массаж хийлгүүлээрэй. Энэ нь таны биеийг сайн амрааж өгөх болно.
22. Нэг аяга халуун сүү уу. Гэхдээ энэ нь таныг бие засахад хүргэж болзошгүйг бас анзаараарай.
23. Эцэст нь хэлэхэд та өглөө эрт босох хэрэгтэй юм. Мэдээж үд болтол унтсан хүний нойр хүрэхэд хэцүү шүү дээ.
 |
louis vuitton outlet online