|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Спорт яндан (Хамгын сайн сонголт) PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Бусад
Бичсэн Naranbayar   

Спорт яндан тавих гэж байна уу?

Хурд хүч хөдөлгүүрийн сайхан нүргэлэх дуунд дургүй хэн байх билээ. Ихэнх залуучууд маань өөрийн машиндаа том спорт никель яндан авч өөрийн хайртай машинаа тоноглохыг хүсдэг. Тэгтэл тэдгээр дурлан байж авсан яндан нь хэт чанга дуутай эхнэр, хадам ээж-тэйгээ гадуур явахад энэ балиар муухай дуутай юмаа авч хая, энэ чинь толгой өвтгөж байна гэх мэт аашилах нь хэн бүхэнд тохиолддог зүйл. Мөн холын замд явахад энэ чанга дуутай яндан чихэнд ядаргаатай байдаг билээ. Гэхдээ хааяа нургэлсэн дуутай машинаа унаад хотын гудамжаар чанга хөгжим сонсонгоо кайф авахыг хүсч байдаг. Ихэнхдээ яндан авахдаа бага зэрэг нүргэлсэн хөгжмөөр бол Bass шиг дуутай яндан авах нь хамгийн дажгүй сонголт болдог. Харин надад их чамин яг л бидний хайсан зүйл байна.

 
Машины аккумуляторыг хэрхэн цэвэрлэх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Бусад
Бичсэн Naranbayar   

Машины аккумулятор цэвэрхэн байвал цэнэг сайн дамжуулагдаж, машины тань эд ангийн эдэлгээ ч уртсах болно. Та доорхи аргаар машиныхаа аккумуляторыг цэвэрлээрэй.

 
Машиныхаа дугуйг азотын хийгээр хийлэх нь ямар ашигтай вэ? PDF Хэвлэх Имэйл
Бусад
Бичсэн Naranbayar   

Машины дугуйг азотын хийгээр хийлэх нь энгийн агаараар шахахаас илүү ашигтай байж чадах уу? Шатахуунд хэмнэлттэй юу, машины жолоодлогод нөлөөтэй юу, мөн дугуйны эдэлгээг уртасгах уу?

 
Машиныхаа дугуйг азотын хийгээр хийлэх нь ямар ашигтай вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Бусад

snapshot691Машины дугуйг азотын хийгээр хийлэх нь энгийн агаараар шахахаас илүү ашигтай байж чадах уу? Шатахуунд хэмнэлттэй юу, машины жолоодлогод нөлөөтэй юу, мөн дугуйны эдэлгээг уртасгах уу?

Бидний амьсгалж буй агаарын 78 хувь нь азотын хий, 21 хувь нь хүчилтөрөгч, үлдсэн хувь нь ус, нүүрстөрөгч зэрэг бодисууд байдаг. Дугуйгаа цэвэр 100 хувийн азотын хийгээр хийлэх нь зарим нэг давуу талтай.

Азот нь хүчилтөрөгчийг бодвол резинээр нэвтэрч гарах нь бага тул дугуй хийгээ удаан хадгалана гэсэн үг. Мөн азотын хийгээр хийлсэн дугуй дулааны хэм болон даралтын өөрчлөлтийг сайн тэсвэрлэдэг болохоор машины уралдаанд өргөнөөр хэрэглэдэг. Та салхи татуулан давхиж, огцом эргэлт хийх дуртай бол дугуйгаа азотын хийгээр хийлүүлэхээ мартав даа.

{sidebar id=1}

Нийтийн унаа, холын замд явах машины дугуйг азотын хийгээр хийлэх нь аюулгүйн талаасаа ч мөн ашигтай. Учир нь азотын хийгээр хийлэх нь дугуйнд чийг буюу ус оруулахгүй байх сайн талтай. Азотын хийгээр хийлэхдээ хүчилтөрөгчийг бүрэн гаргахын тулд олон удаа хийлдэг тул ус чийгийг ч мөн гүйцэд гаргаж чаддаг байна. Тэгвэл дугуйнд ус чийг орох нь ямар хор уршигтайг та бүхэн сайн мэдэх бизээ. Наанадаж метал обуданд зэврэл үүсгэнэ. Хурдан давхих, огцом эргэлт хийх үед дугуйн доторх ус чийг нь хуурай агаараас хурдан халдаг тул дугуй амархан хагарах аюултай.

Машинаараа бага зэрэг хурдтай давхиж байгаад замаас гарч зогсоод дугуйныхаа хийн бөглөөг онгойлгон эрхий хуруугаараа дарж үзээрэй. Хуруу тань чийгтэй болсон байвал дугуйнд ус байна гэсэн үг. Дугуйг хийлэх үед ус чийг хамт орох нь тун амархан. Мөн дугуйгаа хийлэхийн өмнө халуун наранд дор хаяж цаг байлгах хэрэгтэй гэж зөвлөдөг.

Азотын хийгээр дугуйгаа хийлэх нь мэдээж харьцангуй үнэтэй. Гэхдээ машины тань дугуй хийгээ удаан барина, дугуй засварын зардалыг багагүй хэмнэнэ, мөн машины шатахуун зарцуулалтыг ч бага зэрэг багасгах давуу талтай. Хамгийн гол нь аюулгүй байдлын баталгааг тань тодорхой хувиар нэмэгдүүлэх юм шүү дээ.

 
Машинаа хэрхэн гялалзсан өнгөлөг болгох вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууСайн 
Бусад

Машинаа үзэсгэлэн худалдааны машин шиг гялалзсан өнгөтэй, цэвэрхэн болгох аргуудыг танд хүргэе. Машинаа угаах бүртээ та доорх аргуудыг дагаж байгаарай. Тэгвэл машиныхаа өнгийг ч мөн удаан хадгалж хуучрахаас сэргийлж чадна.

Танд хэрэгтэй зүйлс:
• 100%-н хөвөн даавуун алчуур
• Автомашин өнгөлөгч
• Дугуй өнгөлөгч шүршигч шингэн
• Аяга таваг угаагч шингэн

1. Эхлээд юуны өмнө машинаа аяга таваг угаагч шингэнтэй усаар угаагаарай. Машин их тоос шороотой байвал даавуугаар сайн арчиж, дугуй болон обудаа ч мөн арчих хэрэгтэй. Угаалгын нунтаг зэрэг хүчтэй бодисууд нь машины будагийн өнгийг алдуулдаг тул хэрэглэж болохгүй.

2. Машинаа хатаж хуурай болсны дараа автомашин өнгөлөгчөө түрхэнэ.  Чийгтэй даавуугаар машиныхаа бүх хэсгийг тойрог хэлбэрээр арчин сайтар тарааж өгөх хэрэгтэй. Машинаа хэзээ ч хуурай даавуугаар арчиж болохгүй шүү.

3. Өнгөлөгчөө машиныхаа бүх хэсэгт түрхсэний дараа 15 минут орчим хатаана. Дараа нь цэвэрхэн чийгтэй даавуугаар сайн арчиж өнгөлөгчийг арилгах хэрэгтэй. Алчуур хиртэй болмогц цэвэрхэн хэсгээр нь ээлжлэн эсвэл өөр цэвэр алчуураар арчаарай. Ийнхүү арчсаны дараа машин тань яг л болор мэт гялалзах болно. Машинаа наранд 30 минут орчим байлгаж өнгөлөгчийг нь батжуулаарай.

4. Одоо хоёрдахь өнгөлгөөг хийж өгөх хэрэгтэй. Өмнө нь өнгөлөгч түрхсэн алчуураараа дахин өнгөлөгч түрхэж, өнгөлөгчөө арилгасан алчуураараа арчиж авна. Хоёр дахь өнгөлгөөг мөн л наранд хэсэг байлгаж батжуулах хэрэгтэй. Ингэснээр машин тань гайхалтай гялалзах болно. Та хүсвэл энэхүү өнгөлгөөг хэдэн ч удаа давтаж болно шүү.

5. Дугуй өнгөлөгч шүршигчээ дугуй уруугаа цацна. Ингээд таны машин бэлэн боллоо.

Дээрх автомашин өнгөлөгч болон дугуй өнгөлөгчийг автосалонуудаас худалдан авч болно.

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараах > Төгсгөл >>

Үзүүлж буй хуудас 1, Нийт 5 хуудас

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд