| Спорт яндан (Хамгын сайн сонголт) |
|
|
|
| Бусад |
| Бичсэн Naranbayar |
|
Спорт яндан тавих гэж байна уу? Хурд хүч хөдөлгүүрийн сайхан нүргэлэх дуунд дургүй хэн байх билээ. Ихэнх залуучууд маань өөрийн машиндаа том спорт никель яндан авч өөрийн хайртай машинаа тоноглохыг хүсдэг. Тэгтэл тэдгээр дурлан байж авсан яндан нь хэт чанга дуутай эхнэр, хадам ээж-тэйгээ гадуур явахад энэ балиар муухай дуутай юмаа авч хая, энэ чинь толгой өвтгөж байна гэх мэт аашилах нь хэн бүхэнд тохиолддог зүйл. Мөн холын замд явахад энэ чанга дуутай яндан чихэнд ядаргаатай байдаг билээ. Гэхдээ хааяа нургэлсэн дуутай машинаа унаад хотын гудамжаар чанга хөгжим сонсонгоо кайф авахыг хүсч байдаг. Ихэнхдээ яндан авахдаа бага зэрэг нүргэлсэн хөгжмөөр бол Bass шиг дуутай яндан авах нь хамгийн дажгүй сонголт болдог. Харин надад их чамин яг л бидний хайсан зүйл байна.
Энэ бол Varex-ийн яндангын гаралтыг цахилгаан моторын тусламжтайгаар алсаас удирдах төхөөрөмж байна.
Хэрхэн ажилладаг бэ? Varex-ийн энэ төхөөрөмж нь яндангаас гарч буй шулуун хоолойн дотор жижигхэн хаалт хийх зарчмаар дууг ихэсгэж багасгадаг юм байна. Энгийн үед яндангаас гарч буй ажлын холимог буюу утаа нь шууд хойшоо саадгүй гарах ба энэ нь ямар нэгэн дуу сарниулагч байхгүй учир мэдээж тэр сайхан нүргэлсэн дууг гаргана. Харин яг л үйлдвэрээс гардаг ямар ч дуугүй болгохыг хүсвэл шулуун гарч буй хоолойн дээр хаалт тавих юм байна. Цахилгаан мотор-ын туслмажтайгаар. Ингэснээр утаа нь шулуун биш туслах хоолойгоор орж дуу нь сарних юм. Ингэсээр ямар ч дуугүй үйлдвэрийн стандарт яндан шиг л ажиллах болно. Дүгнэлт Надад бол их дажгүй санагдлаа загвар сайтай, никель өнгөтэй, яг төгс загвартай, үнэ нь ч боломжийн юм байна. Цоо шинэ нь 399$ гэхдээ энэ нь анх 2007онд худалдаанд гарсан юм байна. Тэгэхлээр одоо интернэт худалдааны томоохон сайт болох ebay, аmazon зэрэг сайтуудаас бага зэрэг хэрэглэсэнийг маш боломжын үнээр авч болох юм байна. Мөн энэ төхөөрөмж нь спорт яндан бензин их зарцуулдаг гэдэг сэтгэхүйг үгүйсгэх юм байна.
Нэмэлт Манай залуучууд шиг нэг машинаараа ажилдаа явдаг хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авдаг, эхнэрээ ажлаас нь авдаг, бас уралддаг залуучуудад яг тохирсон төмхөөрөмж байна. Хаалтыг нээчихээд л хазны педаль гишгэхэд нүргэлээд л дээр нь Maximum power output буюу хөдөлгүүрээс гарч буй утаа чөлөөтэй гадагшлах болно. Харин энгийн үедээ бол хавхлагаа хаачаад сайхан давхиад байна шүү дээ.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 1720 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|