|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Автомат хурдны хайрцаг PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 7
МууСайн 
Авто инженер зөвлөж байна
Бичсэн Naranbayar   

Сүүлийн үед автомат хурдны хайрцагтай машин нь манайд олноор орж ирэх болжээ. Энэ нь ч аргагүй юм барихад илүү хялбар бөгөөд манайх шиг түгжрэл ихтэй замд хөл ядрахгүй сайн талтай.

Авто машины хроп буюу хурдны хайрцаг нь дотроо Автомат, Механик хэмээн 2 ангилагддаг. Үүний бараг хүн бүр л мэддэг. Гэхдээ яг нарийн учрыг нь мэддэг хүн цөөхөн байх.

Энэ удаа шинэхэн жолооч нартаа зориулаад Автомат машинууд хэрхэн ажилладаг, мөн тосоо хэрхэн солих талаар зөвлөмж өгье гэж бодлоо.

 

Ингээд Автомат хурдны хайрцаг (АТ) хэрхэн ажилладаг, түүн дээрх үсэгнүүдийн тухай бичье.

АТ нь механик хурдны хайрцаг (МТ)-с ялгаатай нь МТ шиг том том араанууд салж нийлдэггүй явдал юм. Хэдэн шатлал буюу хэдэн араатай байна төдий чинээ жижигхэн ган диск болон пирда диск хосоороо байдаг (таны машин 4 араатай бол 4 ган диск пирда диск гм)  ба тэдгээр нь ECU буюу компютерээр удирдагдан мөн өндөр даралтаар шахагдсан тосны  тусламжтайгаар салж нийлдэг.

Машины араа буюу рэчак дээр байдаг O/D 1,2,D,N,R,P ямар учиртай вэ?

1- зөвхөн 1-р араагаар явна. 2- зөвхөн 1 ба 2 -р явна. D-Drive буюу ердийн горимын үед бүх араан дээр явна. N-Нетраль дээр ямар ч араа солигдохгүй ба машин явах чадваргүй дохиолдолд чирэхэд ашигладаг.

R-Reverse буюу ухрах. P-Parking буюу машиныг хөдөлгөөнгүй, түгжих горимд оруулна. O/D-г 3 араа гэх ба ихэнхдээ гүйцэд түрүүлэх болон хурдтай явж байгаад огцом хүч гаргахад хэрэглэнэ. D-с шууд 2-тоо татаж болно л доо ингэх нь наад зах нь моторын лап болоод хропонд муу.

АТ-ын тос солих.

АТ-ын тос нь хүч дамжуулах араа болон дискуудыг тослох тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй.

АТ-ын тосыг солихдоо тухайн машиныхаа онцлогт тохируулаад 25000 км-с 80000 км тутамд солих шаардлагатай. Хэрэв таны машин халуун хүйтэн нөхцөлд бартаа ихтэй замаар явдаг эсвэл хүнд механизм бол 25000 км тутамд, манай орны нөхцөлд бол 50000 км яваад солиход хангалттай.

Нэмж хэлэхэд Германы зарим томоохон машин үйлдвэрлэгч (BMW Porsche, AUDI) зэрэг компаниудын машинуудын хурдны хайрцаг нь  үйлдвэрээсээ 100000 км явах баталгаатайгаар гардаг юм. Манай оронд байгаа ихэнх машины АТ  нь энгийн байдаг ба эдгээрийг ДОКТОР ЭССО Формула зэрэг газруудаар солиулж болно гэдгийг санаарай.

Харин CVT болон бусад энгийн бус АТ-н тосыг гэрээт диллэрь болох МОННИС НАРАН Фагнерази зэрэг газруудаар солиулах шаардлагатай. Учир нь тэдгээр АТ тусгай тос ордог ба тэдгээр нь чамлахааргүй үнэтэй байдаг.

Мөн манай засварын газрууд сайн гээд л таарахгүй тос шахчихдаг. Миний нэг танил хропон доторх түлкээ хүртэл эвдсэн юм. Харин дараа нь нэртэй, олонд танигдсан газар үнэгүй сольж өгч байсныг нь мэдсэн.

Мөн хропны тос угаана гэж битгий хулхидуулаарай. Toyota-н ихэнх АТ-д  T-IV маркын тос ордог ба манай оронд байдаг Mark2, Chaser, Cresta, Altezza зэрэг машины АТ-д 6.3 литер тос ордог юм шүү. Ихэнх засвар үйлчилгээний газрууд таныг 10-12 литер тос авахуулчихаад үлдсэн 6 литер тосыг нь яадгыг нь би ойлгодогүй юм.

Нэмж хэлэхэд өглөөд машинаа асаачаад халаах зуур 10 секунд N дээрээ тавих нь ач тустай байдаг юм шүү.

Сэтгэгдлүүд (5)Add Comment
Naranbayar
Нийт гишүүдэд
бичсэн Naranbayar, Туулай сарын 14, 2011
энэ-д асуулт бичсэн уншигчидда баярллаа миний бие одоо www.autoforum.mn вэб сайт-д байгаа орж ирээд хүссэн асуултдаа түргэн шуурхай хариулт авц болно шүү. миний автофорум-ын ID: Naba yahoo:Nab_og
0
land 80
бичсэн уба, Луу сарын 14, 2011
land 80 - ийн автомат кроп ний товчлууруудыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгч туслаач эрчакны урд байдаг улаан товчлуур бас мостний ард байдаг хоёр кноп зэргийг тайлбарлаж өгөөч
smilies/smiley.gif
0
...
бичсэн uugaa, Могой сарын 02, 2011
T-4 gedeg tos ni vvti motor ordog yum
0
...
бичсэн Ganbaatar.B, Бич сарын 01, 2011
Saixan yum bichsen bnaa zarim zuil buruu bichsen bna aa eronxiidee ingej tsag zab gargaj medeelel bichij bgaad bayar xurgeye email ilgeen uu
0
za boliod ogoorei
бичсэн enhuush88, Бич сарын 13, 2011
za boliod ogoorei hezee iim ym bsin hudlaa shaagaad bgaraismilies/angry.gifsmilies/angry.gifsmilies/angry.gif

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд