|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хямралаас хэрхэн бизнесээ авч гарах вэ? PDF Хэвлэх Имэйл
Бизнес
Бичсэн Ундрал   

Хямралын хүнд үед бизнесээ авч үлдэнэ гэдэг том шалгуур болж байна. Хэрхэн хямралыг амжилттайгаар давж гарах вэ?

Үйлчилгээгээ сайжруул
Хэрэглэгч,  үйлчлүүлэгч болгонд тусгай үйлчилгээг үзүүл. Хэрэглэгч болгоныг сэтгэл хангалуун үдсэнээр та хэрэглэгчидээ  хямралын үед ч авч үлдэж чадна. Хэрэглэгч бүр өөрсдийгөө хаан мэтээр мэдэрсэн цагт л ахин ахин үйлчлүүлэхээр ирэхээс гадна шинэ үйлчлүүлэгчидийг ч уриалан авчирдаг гэдгийг бүү мартаарай.

Мэдлэг, чадвараа сайжруул
Хэрэглэгчид өөрсдийн салбарын талаар мэдлэгтэй өөрөөр хэлбэл мэргэжлийн газраар үйлчлүүлэхийг хүсдэг. Энэ нь тэдэнд итгэл үнэмшил төрүүлдэг байна. Жишээ нь та гоо сайхны бүтээгдэхүүн зардаг гэж бодьё. Тэгвэл зөвхөн өөрийн бүтээгдэхүүн бус бусад бүтээгдэхүүн, мөн арьс арчилгааны талаар мэргэжлийн мэдлэгтэй бол хэрэглэгчид ихээр итгэж үйлчлүүлдэг аж.

Зарлагаа хяна
Хямралтай үед авах арга хэмжээний гол хэсэг бол яах аргагүй бизнесийн зарлага билээ. Ажилчидынхаа бүтээлч байдлыг сайжруулж, сул зардалыг багасгах хэрэгтэй.  Том хэмжээний зардалыг нэг дор бус харин хэсэгчилэн гаргах нь сул зардал, нэмэлт зардалыг багасгаж чаддаг сайн талтай байдаг. Мөн түнш байгууллагуудаа судалж, хамгийн боломжийн саналуудыг сонгон авах хэрэгтэй. Учир нь хямрал бүх төрлийн салбар зах зээлд нөлөө үзүүлдэг тул бүгд үйлчилгээгээ сайжруулдаг.

 
Төсөл бичих аргачлал PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 99
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

Төслийн баримт бичиг доор дурдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа бүлэг болгон дугаарлах нь зүйтэй.

1.    Төслийн баримт бичгийн хавтас
Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар байвал зохино.

2.    Товч танилцуулга
Энэ бүлэгт төслийн мөн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бөгөөд хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино.
Дараах асуултад хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.

Үүнд:
•    Төслийг хэн хэрэгжүүлэх вэ?
•    Төсөл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ?
•    Төслөөс ямар үр дүн гарах вэ?
•    Төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?
•    Төсөлд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?

3.    Оршил буюу танилцуулга
Үүнд захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэн өгсөн, хэн хэрэгжүүлэх, төсөлд оролцогчид чухам яагаад мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.

 
Бизнесийн санал хэрхэн бичих вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

Бизнесийн саналын ач холбогдол

Өнөөдрийн нийгэмд зөв маркетинг хийхгүйгээр бизнес амжилттай явна гэдэг бараг л боломжгүй зүйл болжээ. Зөвхөн маркетинг бус таны гэрээ хэлэлцээр хийх чадвар, бусадтай хамтран ажиллаж бизнесээ өргөжүүлэх чадвараас бүх зүйл шалтгаална. Олон бизнесүүд төрөн гарч, өрсөлдөөн ихсэж байгаа үед шинэ бизнес эхлүүлнэ гэдэг хүнд байхаас аргагүй билээ. Харин бизнес эхлүүлэх эхний том алхам бол бизнесийн сайн санал бичих байдаг.

Таны бизнесийн санал бусад компани, хөрөнгө оруулагчидыг татахуйц олон шинэлэг, шинэ санаануудыг агуулсан байх шаардлагатай. Бизнесийн саналдаа юуны өмнө шинэ санаа, бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах хэрэгтэй.

Бизнесийн санал тань маш шинэлэг сайн санаа байсан хэдий ч бусдын анхаарлыг татахгүй байх тал байдаг. Тийм учраас л бизнесийн саналаа сайн бичих шаардлага тулгардаг.

 
Nokia компаны түүх, үүсэл хөгжил PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 10
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

Nokia гар утас анх бий болох хүртэлээ нилээд замыг туулжээ. Финляндын гар утасны компани нь анх 1982 онд байгуулагдаж түүнээс хойш 18 жил өнгөрсөн байна.

Утасны хөгжил, шинэчлэлтийн шат дараалал

1982: Mobira Senator. Nokia н хамгийн анхны утас. Харин үүнийг зөвхөн машин дотор ашиглах боломжтой.

 
Дэлгүүрийн бараагаа хэрхэн хурдан борлуулах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

Хэрвээ та дэлгүүр ажиллуулдаг бол, хэрвээ та дэлгүүр эзэмшдэг бол бараагаа зарах нь таны гол зорилго билээ. Тэгвэл хэрхэн хэрэглэгчидийг дэлгүүртээ татаж, их хэмжээний худалдан авалт хийлгүүлэх вэ?

Цэвэрхэн орчин үүсгэ
Худалдан авагчид сонирхсон хувцасаа өмсөж үзэхийг хүсдэг. 1 рт тэд хувцасыг өмсөж үзэх тусам худалдан авах магадлал өндөр болно. 2 рт хувцас солих өрөө, нөхцөл байдал таатай байх тусам мөн худалдан авах магадлал өндөр болдог. Хувцасыг өмсөх гэтэл өрөө дутмаг, оочир жагсаал үүссэн, эсвэл өрөө гэхээр зүйл байхгүй, эсвэл өрөө нь жижиг, давчуу бол хүний  худалдан авалт хийх хүсэл сонирхол буурдаг юм. Тэгэхээр та хэрвээ дэлгүүр ажиллуулдаг бол ,  эсвэл дэлгүүр нээх гэж буй бол хувцас солих өрөөнд онцгой анхаарал хандуулаарай.

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үзүүлж буй хуудас 1, Нийт 14 хуудас

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд