|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн компаныхаа борлуулалтыг нэмэгдүүлэх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 3
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

Бүтээгдэнүүнээ борлуулна гэдэг маш хэцүү зүйл. Хэрэглэгчидийг худалдан авалтыг хийлгүүлэхийн тулд танд маш чухал чадвар, арга барил хэрэг болно. Худалдан авагчидын хувьд хамгийн чухал зүйлд тооцдог зүйл нь мэдээж үнэ байдаг шүү дээ.
Тэгвэл танд худалдан авалтаа нэмэгдүүлэхэд тань хэрэгтэй 12 аргыг зааж өгье.

1. Хялбар, дөхөм байх. Борлуулалт хийх гэж буй компаны хувьд хүссэн үедээ хэрэглэгчидтэйгээ харилцах нь чухал биш харин хэрэглэгчидийн хувьд хүссэн үедээ тухайн компанитай холбогдох, харилцах боломжтой байх нь хамгийн чухал юм. Тэгэхээр юуны өмнө компани хэрэглэгчиддээ өөрсдийн оршин суугаа хаяг, байршил, утас, факс зэргээ тодорхой өгөх ёстой юм. Мөн тэдний хувьд компанируу утасдах нь байнга чөлөөтэй байх ёстой. Ингэж байж хэрэглэгчид итгэлтэйгээр үйлчлүүлэх болно.

 

2. Хэрэглэгчидийнхээ хувьд үнэтэй хөрөнгө нь болох хэрэгтэй. Таны бүтээгдэхүүн зөвхөн бараа гэдэг утгаар биш харин өөрийн гэсэн үнэ цэнийг өөртөө агуулж байх ёстой юм. Та хэрэглэгчидэд үйлчилгээ үзүүлэх гэж буй бол танай компаны үйлчилгээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж, тэдний үйл ажиллагаанд сайн үр нөлөө үзүүлнэ гэсэн үнэ цэнийг бий болгох ёстой.

 

 

3. Шинэлэг зүйлийг нэм. Хэрэглэгчид танай компаныг байнга шинийг эрэлхийлэгч, шинийг танилцуулагч нэгэн гэж бодох ёстой. Дараа нь юу байх бол? гэдгийг мэдэхийг хүсэх хүсэл тэдэнд төрж байх ёстой. Тиймээс байга шинэ зүйлээр сюрприз барих хэрэгтэй.

4. Хэрэглэгчидийнхээ цаг завыг бүү үр. Одоо үед хүмүүсийн хувьд цаг зав муутай болсон ба худалдан авалтанд маш бага цаг зарцуулахыг эрмэлздэг болсон үе. Тиймээс аль болох бичиг цаасны ажлыг хөнгөвчилж, утсаар байн байн ярих шаардлага гарахгүй байх, олон шат дамжлага дамжихгүй байх нөхцөлийг хангах хэрэгтэй. Ингэсэн цагт хэрэглэгчид лав нүүрээ буруулахгүй.

5. Итгэлтэй бай. Хэрэглэгчид итгэлтэй хүмүүстэй харилцах сонирхолтой байдаг. Жишээ нь гоо сайхны бүтээгдэхүүн авахаар дэлгүүр орсон гэж бодьё. Та тослог арьсанд зориулсан үрчлээний эсрэг тос хайж байгаа. Гэтэл худалдагч хүн өөрөө тухайн бүтээгдэхүүнийхээ онцлог чанар, үйлчилгээ, ямар арьсанд зориулсан зэргийг нь мэдэхгүй ба өөртөө итгэлтэй схарьцах аваас та лав тэр хүнээс юм худалдаж авахгүй нь тодорхой шүү дээ.

6. Эелдэг харьцааг үүсгэ. Бизнесийн захианууд ихэнхдээ хүйтэн хөндий байдаг. Тэгэхээр хэрэглэгчидрүүгээ захиа бичих гэж буй бол аль  болох эелдэг, яг л ярьж буй мэтээр илэн далангуй бичих хэрэгтэй.

7. Ашигтай талыг нь тодотгож өг. Гэхдээ танай компанид ямар ашигтайг биш, харин хэрэглэгчидэд ямар ашиг тустайг нь тодотгох хэрэгтэй. Хэрэглэгчид аль болох өөрт ашигтай зүйлийг худалдан авахыг боддог шүү дээ. Тиймээс нэгийг ч орхилгүй ашигтай талыг нь жагсааж бич.

8. Зөв хүнийг сонго. Та хэрвээ ямар нэг компанид борлуулалт хийхээр зэхэж буй бол тухайн компаны хэнд нь хандахаа маш зөв олох ёстой. Учир нь энэ таны борлуулалт хийх эсэхэд шууд нөлөөтэй байдаг.

9. Компаниа хэрэглэгчиддээ сайн сурталчил. Таны компаны талаар хэрэглэгчид юу гэж бодох ёстойг нь та тэдэнд хэлэх хэрэгтэй. Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цааш чичхээс хааш цоорохгүй гэж үг байдаг шүү дээ.

10. Хэрэглэгчид бол хашир хүмүүс. Тэд худалдан авалт хийхдээ алдаа гаргахыг ер хүсдэггүй. Тиймээс л таны тавих санал маш чухал юм. Та тэдэнд зүгээр” манай бүтээгдэхүүнийг худалдаад ав” гэж хэлэхийн оронд “ Манай бүтээгдэхүүнийг 1 сар үнэгүй хэрэглээд үз” гэж хэлэх нь үнэхээр өөр үр дүнг авчирах болно. Ингэсэн үед хэрэглэгчид баталгаат зүйл авч байгаагаа мэдрэх болно шүү дээ.

11. Зөв цагт зөв газраа байх хэрэгтэй. Одоо цагт хэрэглэгчийн өмнө зогсож байж л юмаа зардаг болсон үе. Тэгэхээр та хаана хэрэглэгчид байж болох вэ гэсэн газар очих ёстой болж байна. Жишээ нь семинар, уулзалт, онцгой үйл явдлууддээр очиж болно шүү дээ.

12.  Компаниуд бараагаа сурталчилахдаа дандаа үг хэлэндээ л анхаардаг. “ Хамгийн сайн, хамгийн чанартай, маш амттай “ гэх зэргээр. Гэтэл хэрэглэгчийн хувьд тэрхүү үгнүүдийг бүх компани, бүх барааны танилцуулгуудаас хардаг. Тиймээс хэрэглэгчийн хувьд үг хэл биш харин тэдгээр бараануудын бодит зурагнууд л хэрэгтэй юм. Ингэж байж л таны бүтээгдэхүүн бусдаас ялгагдах болно.

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
Солонгост суралцацгаая
бичсэн Золзаяа, Бар сарын 21, 2011
Солонгос Австралийн бүх их дээд сургуулиудад бүх төрлийн мэргэжлээр суралцуулна Edu-Line Олон Улсын сургалтын төв Утас: 7011-0503 9516-1006 Вэб:www.edu-line.mn smilies/grin.gif
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд