|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Маркетер ажилд авах гэж байна уу? Дадлага туршлагыг нь харах уу, эсвэл чадварыг нь харах уу? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

Маркетер хүн бол бизнесийн нэг чухал хэсэг болдог. Тиймээс зөв маркетер хүнийг сонгох нь хамгаас чухал. Маркетер хүнийг ажилд авахад 2 үндсэн сонголтыг хийх хэрэгтэй болдог. Тухайн салбарт ажилласан олон жилийн дадлага, туршлагатай хүн эсвэл чадвартай боловч ажилласан туршлага бага хүн. Энэ 2 сонголт 2улаа сайн, муу талуудтай.

Туршлагатай маркетер

Эхлэн байгуулагдаж байгаа компаны хувьд туршлагатай хүн мэдээж хэрэгтэй. Компани юу хийж байгаагаа мэддэг, хийж байгаа зүйлээ хэрэглэгчидэд харуулж чаддаг тийм хүнийг хүсдэг. Дадлага туршлагатай маркетер хэд хэдэн удаа саадтай тулгарч байсан ба хэрхэн даван гарах, ямар зүйл хийвэл үр дүнгээ өгдөг, ямар зүйл хэрэгждэггүй гэдгийг сайн мэдэж байдаг. Мөн хэд хэдэн компаниудад ажиллаж байсан маркетер хүн байгууллагадаа шинэ санааг авчирах давуу тал бас бий.

 

Гэсэн хэдий ч маркетер хүний туршлагыг нь харж ажилд авах нь сул талтай.
• Туршлагатай маркетер хүн анх ажиллаж эхэлж буй хүнээс их цалин хөлс өгөхийг шаардана. Тэгэхээр дөнгөж эхэлж буй компаны хувьд олон жилийн туршлагатай маркетерт өгөх их хэмжээний цалин хүндрэлтэй байж болно.
• Хүмүүс олон жил ажилласан гэхээр л сайн ажиллана, баталгаатай гэж боддог. Гэтэл цаг бүрт тийм байдаггүй. Нас ахимаг хүн илүү олон жил ажилласан, илүү туршлагатай, илүү чадварлаг гэж хэлж болохгүй юм.Чадвар ямар ч насанд байж болдог зүйл.

 

 

Чадвартай боловч туршлагагүй маркетер

Чадварт нь үндэслэн маркетерыг ажилд авна гэдэг нь утгагүй зүйл биш. Үнэндээ шинэхэн боловсон хүчнийг ажилд авах нь дараах давуу талуудтай байдаг.
• Дөнгөж сургуулиа төгссөн маркетерын хувьд мэдсэн сурсан зүйлс нь шинэхэн, сэргэг хэвээр байдаг.
• Байгууллагад шинэлэг төрх, эрч хүчийг авчирдаг.
• Ихэнхдээ маркетерууд өмнө нь тухайн байгууллагын хэрэглэж байсан маркетенгын арга барилууддээр төвлөрч ажилладаг бол харин  шинэхэн маркетерууд илүү шинэлэг зүйлдээр ажиллах нь элбэг байдаг.
Тэгэхээр байгууллага өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлээд ямар маркетерыг ажилд авахаа шийдэх хэрэгтэй.

Мөн байгууллага ажилтан ажилд авахдаа анкет бөглүүлдэг. Тэгвэл анкетуудаас хэрхэн хамгийн сайныг нь шилж авах вэ?
Хэрвээ хэд хэдэн анкетууд чадварын хувьд тэнцүү байвал тэдний бусад чанаруудыг харах хэрэгтэй. Зан чанар, зуршил,  хувцаслалт, хандлага зэрэг байж болно. Эдгээрийг та ярилцлагын үед олж харах боломжтой байдаг.


• Ярилцлагын үед тэднийг цагтаа ирж байгаагаас нь цаг хэр баримталдаг, ярилцлага авч буй хүн болоод өөрийнхөө цагийг хэр их үнэлж байгаа нь харагдана.
• Ярилцлагын үед тэдний хаашаа харж байгаа, нүдрүү, эсвэл хөлрүү ширтэж байгаа зэрэг нь тухайн хүний өөртөө итгэх итгэлийг нь харуулж байгаа хэрэг.
• Ярилцлагын үед асууж буй асуултуудад хэр зэрэг хариулж байгаа, үгүй мэдэхгүй гэдэг үгийг хэр их хэлж байгаа зэргээр нь тухайн ажилд тохирох хүн мөн үү гэдгийг нь мэдэх боломжтой.
• Тухайн хүн байгууллагад таарах уу үгүй юу гэдэг нь тухайн хүний зан чанараас ихээхэн шалтгаална. Учир нь байгууллагын бусад ажилчидтай тэр хүн таарч ажиллах ёстой. Зарим компаниуд ажилд орох анкетын хамт зан чанар тодорхойлох сорилт хийлгүүлдэг нь үүнтэй холбоотой юм.
• Гаднах төрх мөн тухайн ажилд тохирох эсэхийг хэлж өгдөг.

Сэтгэгдлүүд (1)Add Comment
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд