|
Бизнесийн нэр ирээдүйд компаны санхүүд нөлөөлөх чухал зүйл байдаг. Сайн бизнесийн нэр компаны ирээдүйг шийдэж, хэрэглэгчидэд хүрч, ашиг орлогыг өсгөдөг. Тиймээс хамаагүй хөнгөн хандаж болохгүй ба сайтар бодож байж нэр сонгох ёстой.
1. Нээх , санаачлах процесс
1. Одоо болон ирээдүйд гарах бараа үйлчилгээ, хэрэглэгчдээ жагсаан бичих хэрэгтэй.
2. Танай бараа үйлчилгээний ашигтай тал нь юу вэ гэдгийг бич.
3. Гол бараа үйлчилгээнийхээ онцлог чанаруудыг нь бич.
2. Хамгийн сайн гэсэн 100 нэрнүүдийг олж бич.
1. Дор хаяж 10 хүнийг цуглуулж хамтран ажилла. Тэд хэрэглэгчид, хамтран ажиллагч, гэр бүлийн хүн, найз нөхөд байж болно.
2. Тэгээд хуралдаж янз бүрийн санаануудыг гаргаж тэмдэгдэж авах хэрэгтэй. Гарч ирсэн дор нь таалагдсанаа сонгож болохгүй. Харин бүгдийг нь бичиж аваад дараа нь хэлэлцэх хэрэгтэй.
3. Өөрийн компани болон бүтээгдэхүүнийхээ ашиг тусых нь талаар эсвэл бүтээгдэхүүн, хэрэглэгчтэйгээ уялдсан онцгой нэрнүүдийг олж эхлэх хэрэгтэй.
4. Дүрслэл, дуу хөгжим, үнэр, амт зэрэг мэдэрч болох сайхан сэтгэгдэл, ашиг тустай байдал, онцлог давуу талуудыг нь оролцуулсан нэрнүүд байвал сайн.
5. Танай бүтээгдэхүүн болон бизнесийн талаар бодоход ямар бодол толгойнд орж ирж буйг нь хамтран ажиллаж буй 10 хүнээсээ асуу. Жишээ нь: танай бүтээгдэхүүнийг бодоход сайхан хүйтэн голын ус санагдаж байна уу? Эсвэл бар уу? Тайтгарал уу? Илүү сайхан амт уу? Гм.
6. Хамтран ажиллаж буй хүмүүсээсээ яагаад тухайн нэрнүүдийг санал болгох болсоныг нь асуух хэрэгтэй. Тэгээд тэндээс дахин шинэ санаануудыг гаргаж ирж болно.
3. Олсон нэрнүүдээ эхнээс нь шүүж эхэл.
1. 2 ба 3 үгнээс бүрдсэн нэрнүүдийг хасах хэрэгтэй.
2. Хэлэхэд хэцүү нэрнүүдийг мөн хасах хэрэгтэй.
3. Хэтэрхий ерөнхий, нийтлэг эсвэл олгогдож болохгүй нэрнүүдийг хас.
4. Танай бизнесийн ирээдүйн болон одоогийн боломж, цар хүрээг хязгаарласан нэрнүүдийг хасах хэрэгтэй.
4. 2 дах удаагийн шүүлт.
1. Интернетийн домэйн нэр өгж болохгүй нэрнүүдийг хас.
2. Таны үйлдвэрлэлд аль хэдийн ашиглагддаг нэрийг хас.
3. Хэрэглэгчидэд хүрч чадахуйц, өрсөлдөгч нараас ялгаатай байж чадахуйц тийм нэрийг сонгоорой.
4. Бизнесийн сайн нэр танай компани хөгжихөд том боломжийг олгоно.
5. Шийдвэрээ гаргах.
1. Хамтран ажиллаж буй 10 хүнтэйгээ хамгийн сүүлд үлдсэн нэрнүүддээрээ өөрсдийн санаа бодлыг хуваалцаж, гарч буй зөрөлдөөнүүдийг хэлэлцэх хэрэгтэй.
2. Шүүгдэж үлдсэн нэрнүүдээ бүгдээрээ нийлээд чангаар хэлээд үз. Аль нь илүү цуурайтаж сайхан сонсогдож байна?
3. Тэр нэрийг сонго.
 |
welcome to replica sunglasses and wedding dresses