|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Менежер, удирдагч 2 ялгаатай юу? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 9
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

Ямар ч бизнесийн амжилт сайн менежер, удирдагчидаас ихээхэн шалтгаалдаг. Тодрон гарсан сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.
Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна. Удирдагчид компаны ирээдүйн хөтөч болдог учир сайн удирдагчдыг олж компанидаа ажиллуулах нь амжилтын үндэс болох юм.
Тэгвэл та доор бичсэн зүйлээс сайн удирдагч, менежер 2ын ялгааг харж, мөн сайн удирдагч хүнд байх ёстой чадваруудыг мэдэж авна.

 

1. Компаныхаа зорилго зорилтуудыг хэлэлц. }Менежерүүд ихэнхдээ өдөр тутмын ажилд төвлөрч ажилладаг. Тэгвэл удирдагчид холыг харж ажилладаг. Компаныхаа зорилго зорилтыг мэдэхгүй, түүнд холбогдож ажиллаж чадахгүй бол сайн удирдагч байж чадахгүй юм.
2. Багаар ажиллах чадвартай байх ёстой. Доор байгаа хүмүүс болон дээд албан тушаалын хүмүүс аль алинтай нь хамтран ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол сайн удирдагч хүний чухал шинж байдаг.  Мөн бусад хүмүүсийн санаа бодлыг хүлээн авч, ажилчидадаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж орчныг нь бүрдүүлж өгдөг ба  үүний дүнд санаанууд дундаас ашигтайг нь сонгодог.
3. Менежерүүд дор байгаа хүмүүсээ үнэлж урамшуулах  шаардлагатай байдаг. Гэвч төдийлөн ингэж чаддагүй байна. Гэтэл сайн удирдагчид ажилчидаа урамшуулж, тэднийг хамаг  сайнаар нь ажиллуулж чаддаг. Сайн удирдагчид  хүмүүсийг сайн сургаж, хөгжүүлж, идэвхжүүлж чаддаг.
4. Зарим менежерүүд алдаанаасаа суралцах нь бага байдаг. Тиймээс өөрийн хийсэн ажил, чадвараа дээд албан тушаалтандаа тайлагнаж байх хэрэгтэй. Ингэж байж тухайн менежер алдаанаасаа суралцаж, мөн өөрийгөө хөгжүүлж байгаа эсэхийг нь мэдэж болдог. Тэгвэл сайн удирдагчид байнга алдаа, амжилтаасаа суралцаж, юуг дахин хийж болох, юуг дахин хийж болохгүйгээ мэдэж чаддаг байна.
5. Удирдах чадвараа илүү нэмэгдүүлэхийн тулд ажилчидадаа алдаа гаргахыг нь зөвшөөрч байх хэрэгтэй. Сайн удирдагчид өөрийн гаргасан шийдвэрийх нь үр дүн  ямар байхаас нь үл хамааран өөрөө хариуцлага хүлээдэг. Бусдыг буруушаадаг хүнд удирдах чадвар байхгүй гэсэн үг юм.
6. Цалингийн асуудлыг сайн шийдвэрлэх. Сайн удирдагч байхын тулд сайн ажилтан, муу ажилтануудыг ялгаж салгадаг байх ёстой. Хэрвээ менежер муу ажилтанг ажилд авж ,цалин өгж байвал тэр өөрөө муу менежер гэж ойлгож болно.
Сайн удирдагчийн чадваргүй гээд менежерээ шууд битгий халаарай. Хийх юмаа сайн төлөвлөдөг, итгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг менежерүүд компаныхаа зорилго зорилтыг бий болгоход ихээхэн үүрэгтэй.

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
WoW GOLD
бичсэн wow power leveling, Тахиа сарын 20, 2010

The World Leading sunglasses replica or maple story mesos
0
...
бичсэн Udka, Морь сарын 28, 2011
Oroin mend
Unexeer taalagdlaa ene bux bichsen zuil ni manai ornii aj axui negjuuded dutagdaj baidag xuchin zuiluud bna.Ene aldaagaa zasaj l bid amjitand xurne shuu dee, Xen ajildaa xariutslagatai ajildaa ezen bolj chadaj bna.Ter xun l amjiltand xurne?
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд