|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Лого яаж хийх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 23
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

Бизнесийг тодорхойлж байдаг зүйлүүдийн нэг бол яах аргагүй лого мөн. Лого бараг л бүх төрлийн материал дээр хийгсдэн байдаг. Тэгвэл логог яаж хийх вэг гэдгийг та эндээс харж болно.
1. Хар цагаан, олон өнгийн лого

logowiresonly_full.jpg
 
Ихэнхдээ логонуудын дизайн, график зурагнууд ерөнхий геометрийн дүрсүүд байдаг- шугам, дугуй, дөрвөлжин, гурвалжин гэх мэт. Графикын эдгээр дүрсүүдийг ашиглан лого, мэдээллийн самбар, зар сурталчилгаа, вэб нүүрүүдийг хийж болно. Логоны дизайны хувьд нарийн төвөгтэй байдлыг аль болох багасгах хэрэгтэй ба аль болох энгийн байвал зүгээр. Adobe Illustrator программ бол дээрх үндсэн дүрсүүдийг л ашигладаг байна.

2. Олон төрлийн шугам ба муруйнууд нь энгийн шугамнуудыг л хэрэглэдэг. 
 lines_full.jpg

Шугамнуудын хэлбэр ямар дүрсүүдийг илтгэж байгааг сайн анхаараарай. Хурц өнцөг зэрэг нь магадгүй түгшүүртэй, хэцүү, ёс журам, эсвэл өндөр технологийг  илтгэж болох юм. Бөөрөнхий, дугуй хэлбэрүүд нь урсгал, илүү хувийн харагдаж магадгүй. Бүр шугамнуудын жижиг зай завсарт хийсэн өөрчлөлт хүртэл дизайны хэлбэр, утгыг өөрчилж болно гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Та мөн олон дахин давтагдсан шугамнуудаар сонирхолтой загвар гаргаж болно. Эдгээр дизайнууд бүгд ямар ч өнгө оролцуулдаггүй. Хэрвээ өнгө оролцуулах аваас шугамнуудын тань үзэмж өөр харагдана.
3. Олон янзын энгийн хэлбэрүүд, ба хэв загварууд
 shapes_full.jpg

Та бөөрөнхий, дөрвөлжин, гурвалжин дүрс ашиглан олон зүйлийг зурж болно. Тэгээд онцгой сонирхолтой хэв загвар гаргахын тулд эдгээр дүрсүүдийг нэг доор байрлуулах хэрэгтэй.
Зүг чиг эсвэл өнгийг нь өөрчилөх, өөр дүрсээр хэв загварыг эвдэх, дүрсүүдээр бүлэг үүсгэх зэрэг нь маш сонирхолтой хийсвэрлэсэн санаануудыг гаргаж ирэх болно.
Жишээ нь гурвалжинг олон талаар нь харуулж болно шүү дээ. Мөн хэлбэр дүрсүүдээр үг бичиж болно. Гурвалжингаар А, эсвэл V үсгийг, дөрвөлжин дүрсүүдээр E үсэг, зэрэгцүүлэн байршуулсан бөөрөнхий дүрсүүдээр S үсгийг, 2 гурвалжингаар N хийж болох юм. Лого заавал нарийн бодож боловсруулагдсан байх албагүй. Лого энгийн байх тусмаа сайн байдаг.


4. Дүрсүүдийг шугамтай хослуулсан олон янзын логонууд 

 

logos_full.jpg

 

 

 

 

 

 

 

 

Жишээ нь дээрх шатрын хөлгөн дөрвөлжин бол нийтлэг байдаг зүйл. Энэ магадгүй хана, уралдааны туг, мөн байгаачлан ширээний алчуур байж болно.

 

 

Мөн хар цагаан энгийн  гурвалжин зүгээр нэг байрлаагүй байгааг та дээрээс харж байгаа байх.  Та дээр үзүүлсэн хар цагаан тэр логоны учрыг ойлгож байна уу?

Спиробэндогийн дээр үзүүлсэн лого бол зүгээр л нэг тэгш өнцөгт байна. Тэгээд хэдэн дугуй, бүдүүн шугамнууд л байна. Гэхдээ энэ дүрс яг эрчлээтэй дэвтэр шиг харагдаж байгаа биз дээ.

Сүүлтэй бичиг хөгжилтэй харагдаж байна. Сүүлэндээрх Q үсэг бол мушгиа шугам ба 3 үүрэг гүйцэтгэж байна.
1. Бичгийн доогуур зурж байна.
2. Q гийн сүүл болж байна.
3. Усыг илтгэж байна.
Бөөрөнхий дүрсүүдийг чирнээлэн ягаанаар будаж, навч нэмэн, долгионтой шугам зурсан нь сайхан лого болсон байна. Ядах юмгүй.  Дүрслэх урлагийн хичээлийн хэрэг алга.

Логогоо хийхдээ тэвчээртэй хандах нь зөв ба өөрийн бизнесийн онцлог чанар, бүтээгдэхүүн, түншүүдээ бодож байж хийх ёстой.
Мөн бусад логонуудаас санаа авж, логогоо хийгээд хэсэг хугацааны дараа эргэн харах үед ямар өөр харагдахыг та гайхах болно.
Энгийнээр л сэтгэ. Макдоналд бол ердөө л М үсэг шүүдээ.

Сэтгэгдлүүд (4)Add Comment
0
Сэтгэгдэл
бичсэн Баяр, Гахай сарын 17, 2010
Зөвлөгөө гэж ийм юм байдаг хэрэг үү? Хөгийн юм бичих юм.
0
...
бичсэн мхм, Хулгана сарын 12, 2011
тун сайхан мэдээ байна баярлалааа
0
nice
бичсэн Light, Туулай сарын 18, 2011
ih heregtei medee bna. daraachiin udaa hun buriin meddeg logo ni ymar uchirtai g tailbarlaj hiivel ns bna! hhee
0
...
бичсэн tog, Бар сарын 19, 2012
bayarlawsmilies/wink.gif

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд