| Брошурыг хэрхэн сайн хийх вэ? |
|
|
|
| Бизнес |
| Бичсэн Ундрал |
|
Компаныг сурталчилахдаа компаниуд брошурын олон төрлийн хэлбэрүүдийг ашигладаг. Тэгвэл энд брошур яаж хийх талаар бичсэн байгаа.
Амлалтууд болон гадаад үзэмж
Та хэдэн удаа үнэхээр туристуудын анхаарлыг татсан брошуруудыг харсан бэ? Яг юу нь таны нүдэнд тусаж, яг юу нь танд сонголт хийж уншихад хүргэсэн бэ?
Энэ бол тухайн брошурын гаднах төрхтэй холбоотой.
Та гаднах талд нь хүмүүст хандсан маш хүчтэй мэссэж бичгийг бичсэн байх ёстой. Уншигчидад таны брошурыг уншсанаар ямар нэг ашиг тус, шагналыг авна гэдгийг амлах ёстой юм. Онгойлгоод уншлаа гэхэд хүмүүс доторх зургуудыг нь хардаг. Гэтэл гадна талд нь ямар ч идэвхжүүлэх бичиг байхгүй бол хүмүүс онгойлгож ч уншдаггүй.
Уншихад амар байх
Гарчигийн дараагийн унших зүйл бол тэкстүүд байдаг. Гэтэл ямар ч дүрс зураг, зураглал, зай байхгүй бол уншихад хэцүү байна. Тэгвэл яг брошураа энэ байдлаар авч үзээд хийх хэрэгтэй. Бага зэргийн гарчигтай байх нь хүмүүст уншихад амар байдаг. Харин үргэлжилсэн зүйл нь хүмүүсийг уншихаас нь өмнө айлгадаг байна. Тэд хичнээн бүгдэнг нь уншихгүй ч, гарчигуудыг нь хараад доторх утгыг нь ойлгодог.
Гаднах гарчиг болон доторх гарчигуудыг сайн хийж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл уншигчид таны брошурыг хараад л өнгөрдөг. Тийм учраас гарчигуудыг хараад ч гэсэн доторх утгуудыг нь ойлгож байхаар хийх хэрэгтэй.
Хөгжилтэй сонирхолтой зураг дүрс оруул.
Зураг хэдэн мянган үгийг агуулдаг гэдэг. Брошурыхаа хэлэх гэсэн зүйлүүдийг яагаад зураг дүрсээр харуулж болохгүй гэж? Гэхдээ зөвхөн зураг хангалтгүй юм.
Таны бүтээгдэхүүн ямар вэ гэдгийг харуулж чадах тийм зураг дүрс хэрэгтэй. Тэр дундаа хүмүүсийн зураг ашиглах нь хүмүүст илүү хүртээмжтэй байдаг гэж болно. Гэхдээ зураг, газрын зураг, графикууд ч мөн дүрслэл сайтай бол ашиглагдаж болно. Бүтээгдэхүүнийхээ зураг, түүнийг хэрэглэж байгаа хүмүүсийн зургыг байрлуулж болох юм. Газрын зургыг бол байгууллагыхаа байрлалыг заахад ашиглавал зүгээр. Харин хүснэгтийг олон төрлийн бүтээгдэхүүн, тэдний онцлог шинж чанаруудыг харуулахад ашиглаж болно.
Дараагийн алхам: худалдан авах процесс
Та компаныхаа боломжит хэрэглэгчийг худалдан авалт хийлгүүлэх хэрэгтэй. Таны брошураа хаах мэссэж, үг тань маш хүчтэй, худалдан авалт хийлгүүлэхээр байх ёстой.
Брошураа хийхдээ ихэнхдээ алддаг зүйл бол ганц чухал мэдээллээ орхисонд байдаг. Энэ бол утасдах тухай мэдэгдэл. Та хэрэглэгчдээ яг одоо утасдах/яг одоо худалдан авах ёстой гэдгийг хэлэх хэрэгтэй.
Тэднээр юу хийлгүүлмээр байгаагаа хэлж бай. Ядахдаа тэднээс захиалга хийхийг нь асууж, утасдахыг хүсэж бай.
Орхигдуулж болохгүй чухал зүйлүүд
Бас нэг хүмүүсийн орхигдуулдаг амин чухал мэдээлэл бол Таны холбоо барих хаяг юм. Компаныхаа нэр, лого, хаяг, утасны дугаар, факс, э-мэйл, вэб хаяг зэргийг заавал хавсаргах ёстой. Ингэснээр хэрэглэгчид тантай төвөггүй холбогдох боломжтой болно. Хэрвээ холбогдох нэмэлт утас байгаа бол түүнийгээ бичсэн нь дээр байдаг. Маш олон хэрэглэгчид шугам завгүй үед утасдсан байх нь элбэг байдаг. Брошурдаа тайлбар хийгээрэй. Хамгийн гол нь ойлгоход амар байлга.
Хэрвээ танай байгууллага ямар нэг эргэлт, тойргын дараа байдаг бол тэрийгээ хэлэх хэрэгтэй. Ингэж байж тэд танай байгууллага хаана байрлаж байгааг чинь төсөөлж чадах юм.
Брошурд чинь үнэлэлт өгөхөд нөлөөлөх бусад хүчин зүйлүүд бол үнэ, дэлгүүрийн цагийн хуваарь, шуудангаар, утсаар захиалга авах тайлбар, интернетээр захиалга хийж болох эсэх, болон бүтээгдэхүүний баталгаат хугацаа зэрэг юм.
Удаан хугацаанд ашиглагдахуйц байлга.
Брошуураа хадгалж болохуйц байлга. Хэдийгээр яг одоо худалдан авалт хийж, утасдахгүй ч хадгалж байхаар болгох ёстой юм.
Жишээ нь таны аялал жуулчлалын компани 5,6 сард Манчирын хийдэд очих, харин 7,8 сард Хөвсгөл далайд очих танилцуулгатай гэж бодьё.
Магадгүй таны брошурыг үзэж буй хүн танай компаны аялалын чиглэлд дуртай байгаа боловч одоохондоо өр төлбөрийн асуудлаас болоод аялалд явах тухай төлөвлөөгүй байгаа байж болно.
Гэвч тэд таны брошурыг хадгалдаг. Таны компаны танилцуулга бүтэн жилийн турш ашиглагдах ба тэд 6 сарын дараа ч аялалд явахаар шийдэж болох учир брошурыг чинь хадгалж байгаа юм.
Брошур үнэхээр танай компаны борлуулалтыг одоо ч, ирээдүйд ч ихэсгэж чадна. Дээрх зүйлийг ашиглаад удаан хугацааны сайн брошур хийгээрэй.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 3783 Сэтгэгдлүүд (3)
![]() бичсэн woainijiu, Тахиа сарын 10, 2011
http://www.pergaminhobotas.com/
UGG Adirondack UGG Alto uggs botas UGG Bailey Triplet botão uggs botas Hello I am so glad I found your supra shoes page, nike zapatillas I really found you by accident, nike sko while I was researching supra shoes on Bing for something else mbt sko , Regardless I am here now and air max would just like to air max say thanks a lot for a incredible post and a all round MBT Mens Shuguli GTX (I also love the theme/design), I don’t have time to read it all at the minute but I have saved it and also added your RSS feeds, so when I have time I will be back to read much more, Please do keep up the Herve Leger Bandage Dress Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|