| YouTube дээр яагаад зар сурталчилгаагаа байршуулах хэрэгтэй вэ? |
|
|
|
| Бизнес |
| Бичсэн Ундрал |
|
Та зар сурталчилгаагаа явуулах гэж их мөнгө үрэх хэрэггүй. Тэрний оронд зар сурталчилгаагаа YouTube дээр тавьж зардалаа багасгаж болно.
1.Таны зар сурталчилгаа аль хэдийн хийгдсэн.
2. Хэрэглэгчидэд хүрэх шинэ арга · хэрэглэгчидийг татах Хэрэглэгчидэдээ YouTube дээр байгаа зар сурталчилгааг чинь үзэх урилгыг мэйлээр илгээ. Хэрвээ танд мэйлийн жагсаалт эсвэл холбогдох мэйл хаягууд байгаа бол тэдэнрүүгээ мэйл илгээж зар сурталчилгааг хаанаас харж болохыг илгээж болно. · Гэхдээ танай хэрэглэгчид танай мэйлийг хүлээн авсан эсэхийг шалгах хэрэгтэй. Зарим тохиолдолд явуулсан мэйлүүд хэрэггүй мэйл мэтээр очих нь байдаг(spam folder) учир явуулж буй мэйлээ үндсэн мэйл(bulk mail) болж очиж байгаад хяналт тавих шаардлагатай. · Өөрийн хотоос гадуур хотууд дах хэрэглэгчидэд бас хүргээрэй. YouTube д хэдэн сая хүмүүс зочилдог. Тийм учраас та хаана ямар ч жижиг хотод байсан өөрийн зарах гэж буй бүтээгдэхүүнийг үргэлж шинэ хэрэглэгчидэд хүргэж байх боломжтой юм. Та YouTube дээр сурталчилгаагаа цацаад юм зарахгүй байсан ч ам дамжсан яриа маш ихээр бий болдог давуу талтай.
3. Нийтийг хамрах боломжтой. Та мөн зар сурталчилгаагаа хэрхэн явж байгааг хардаг байх хэрэгтэй. Таны сурталчилгааг 10000 удаа үзсэн байвал “ хамгийн их үзсэн” гэсэн хэсэгт очдог ба энэ тухай мөн хэвлэлүүдээр тараах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Пр ыг шургуу хийх хэрэгтэй гэсэн үг.
4. Орлого олох боломжтой.
5. Сайтан дээрээ зар сурталчилгаагаа байршуулах амархан арга. · Давтамжаа хадгалах Хэрэглэгчид танай сайтад ороод танай бүтээгдэхүүн, үнийг харж, асуумаар байгаа асуултаа хамгийн хурдан байдлаар асууж, хариултаа авах ёстой. Хэрвээ танай сайтад хүмүүс сурталчилгааг олон удаа үзэх аваас видеоны хурдыг нь нэмэгдүүлж, харин сайтыг тань удаашруулдаг. Ихэнх жижиг бизнесийн байгууллагууд сайтандаа видеонуудыг олон давтамжгүй хийдэг. Яагаад гэвэл энэ хэрэггүй юм. Мөн та YouTube д сурталчилгаагаа байршуулсаныхаа дараа түүндээ сурталчилгааруу холбогдох сонголтуудыг байршуулж, тэр дотроо шууд сайтруу чинь орох сонголтыг бий болгож болно. YouTube нь давтамжийг хаадаг учир сайт тань нөлөөнд орж удаашралгүйгээр ажиллана гэсэн үг. · Видео бичлэгийн үзвэр нэмэгдүүлэх Та хаяг нэмэх, эсвэл сайтруугаа холбох нь таны сайтын үзвэрт тусалдаг. Танай сайтдээр гарч байгаа сурталчилгаа нь YouTube ийн үйлчлэгчээр дамжиж буй учир та бүх үзвэрүүдийг YouTube ээс зээлдэг гэсэн үг. Энэ нь мөн танай сурталчилгааны зэргийг нэмэгдүүлж, ПР ийн тань үр нөлөөг нэмэгдүүлж, мөнгө олох боломжтой болно.
Олон компаниуд хэрэглэгчдийг татах боломжийг алдаж байна. Битгий зүгээр сурталчилгаагаа явуулчаад зогсоорой. ПР ыг хэрэглэж, сурталчилгааныхаа амжилтыг нэмэгдүүлээрэй. Таны сурталчилгааг хэр хол ч үзэж болохоос гадна хэн ч үзэж болох юм.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 2916 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|