|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Зар сурталчилгаандах карер танд таарах уу? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

Та олон төрлийн зар сурталчилгаануудыг үзэж байсан биз. Тэгвэл та зар сурталчилгааны карерыг сонирхож байна уу?
Тэгвэл энэ карер танд таарах эсэхийг нь дараах зүйлүүд хэлж өгнө. Дараах элементүүд таны зан чанар, карерын зорилгод нийцэж байгааг шалгаад үз:

lorry20advertising.jpg
Үр бүтээлч салбар
Хэрвээ та бүтээлч ба юм зохион бүтээх , бичих сонирхолтой бөгөөд зар сурталчилгааг өөрт тань таарах карер гэж бодож байгаа бол эхлээд ямар зар сурталчилгааны агентлагт ажиллахаа сонгох ёстой.Ихэнх хүмүүс ерөнхий зар сурталчилгааны агентлагт орох сонирхолтой байдаг бол таны хувьд жижиг зар сурталчилгааны агентлаг, эсвэл өөрөө чөлөөтэй ажилахыг хүсэж магадгүй юм. 
Хэрвээ та том агентлагт орох юм бол багаар ажиллах ба таны бүтээлч байдал үнэлэгдэхгүй байх тал бий. Хэдийгээр таны ажил дүүрэн улаан засвартай ирж байсан ч та дарга л бол тухайн зар сурталчилгааг хийх эрхтэй байх жишээтэй.

Зар сурталчилгааны ажил  зөвхөн бүтээлч хүмүүст зориулагдсан биш.
Та зар сурталчилгааг бодохоор олон хүмүүс нэг өрөөнд суугаад нэг онцгой санаа олохын тулд олон янзын санаанууд гаргаж байгааг төсөөлөх байх. Зар сурталчилгааны материал зохиогч, дарга нар, дүрслэх урлагийн удирдаач, бусад бүтээгч хүмүүс бүгд нийлээд ажлуудыг хийдэг. Гэвч яг зар сурталчилгааг хийдэггүй олон хүмүүс амжилттай зар сурталчилгааг хийхэд тусалж, ажилд нь оролцож байдаг. Данс удирдагчид, тээврийн менежерүүд, нэвтрүүлэг зохицуулагчид, мэдээний дарга нар, судалгааны ажилтангууд, болон бусад  хүмүүс зар сурталчилгааны ажилд оролцдог.
Эдгээр хүмүүс бүтээлч хүмүүстэй адил түншийн зар сурталчилгааны санааг амжилттай гаргахад шийдвэрлэгч болж өгдөг. Мөн түншүүдтэй шууд харилцаж байдаг. Жишээ нь: данс удирдагчид түнш болон бүтээлч байгууллагатай харилцаатай байдаг. Яагаад гэвэл дансны удирдагчид түншийн хүсэж буй хэрэгцээнд нь байгууллагын явуулж буй үйл ажиллагаа таарч байгаа эсэхийг хянадаг юм.

Өндөр шаардлага бүхий орчин
Хүмүүс зар сурталчилгааныхаа санааг гаргах дээр алдаж, ажлаа алддаг байна. Түншийн хүссэн байдлаар хийгдээгүй тохиолдолд түншүүд төлөх мөнгөө багасгадаг . Тухайн зар сурталчилгааны санаа амжилттай байх уу, муу байх уу гэдэг нь танаас л шалтгаална. Гэхдээ таны хийсэн зар сурталчилгаа хит болох юм бол та амжилтаа хамт олонтойгоо хуваалцах болно. Харин алдах юм бол мөн л хамтран ажиллагсадтайгаа хамт хариуцлага хүлээх болно. 
Өндөр шаардлага бүхий орчин бол хүн бүрд таарахгүй. Эцсийн хэдэн минут л гэхэд таны амьдралыг өөрчилж болно.  Амжилтгүй болсон зар сурталчилгаанууд маш олон мэргэжилтнүүдийн карерыг өөрчилсөн байдаг.

Та маш нягт байх ёстой.
Та хэрвээ зар сурталчилгаандээр ажиллая гэж бодож байгаа бол маш нягт байх ёстой болно. Таны санаануудын ихэнх нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Таны санаа яг биет болтлоо маш олон нүднүүдийн шалгуурыг давах ёстой ба зөвшөөрөгдсөн ч маш их засварлагдах болно.
Та хамгийн сайнаараа хийсэн ч дахиж хий гэсэн даалгавар авж болно. Та шүүмжлэлийг хүлээж авж чаддаг байх ёстой. Хийсэн ажилдаа өөрчлөлт оруул гэхэд битгий их ундууц. Энэ бол ажлын нэг л хэсэг. 
Хэрэглэгч ,түнш тодорхой хэрэгцээ, компаных нь зорилгыг харуулж чадах тодорхой зүйлийг хүсэх болно. Та түншийн зар сурталчилгааг хийж ,санааг нь гаргах багийн нэг хэсэг болж ажиллана. Багийн хэд хэдэн гишүүд ажиллаж байсан зүйлийхээ нэг талыг нь ч гэсэн өөрчлөх санал хүлээн авах болно.
Хамгийн сүүлийн шийдэлд хүрэхийн тулд ганц хувилбарыг хичнээн удаа өөрчилж байгаад та гайхах болно. Энэ том жижиг агентлаг, түншүүд аль алинд нь тулгарна.

Ердийн биш онцгой байх.
Тв болон кинондээр гарч буй зар сурталчилгаанууд яг л ид шидийн мэт харагддаг. Яг тийм боглох гэж ажиллах нь маш урамтай ба маш их хөдөлмөр, олон цагийг танаас шаарддаг.
Хэрвээ та гэртээ 6 цагт ирж, гэр бүлтэйгээ оройн хоол идэж, хагассайн өдөр бүр тоглолт үзэхийг хүсэж байвал чөлөөт цагтаа илүү их цаг зарцуулахыг хүсэж байна гэсэн үг. Гэтэл та зар сурталчилгаанд ажиллахаар шийдсэн бол карертаа л цаг их зарцуулах хэрэгтэй болно. Та олон өдөр шөнийг ажилдаа зарцуулах шаардлагатай. Магадгүй та хамгийн сүүлийн минутад санаа олж өмнөх хийсэн зүйлүүдээ арчиж хаях хэрэгтэй болж ч магадгүй юм.

Эхэндээ бага хэмжээний цалин
Та бүр доороос ажиллаж эхлэх ба анх ажилд ороод нэг шөнийн дотор баян болохгүй.
Их цалин авахын тулд их ажиллаж, амжилттай байх хэрэгтэй.
Сайн ажиллах нь танд сайн төлбөр авах боломжуудыг гаргаж өгнө.

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд