| Эрсдлийг удирдах төлөвлөгөөг хэрхэн гаргах вэ? |
|
|
|
| Бизнес |
| Бичсэн Ундрал |
|
Зах зээлийн нийгэмд байгаа аль ч компани эрсдлээс гадуур байх аргагүй юм. Эрсдлээс зайлсхийж, түүнийг даван гарахын тулд гарч ирж болох эрсдлүүдийг үнэлэх хэрэгтэй болдог. Тэгвэл дараах хэд хэдэн үе шатын дагуу эрсдлийн төлөвлөгөөг гаргаж болдог.
Алхам1. Эрсдлийг үнэл. Эрсдлийн төлөвлөгөө гаргах хамгийн амархан арга бол гарч ирж болох эрсдлүүдийг тооцох юм. Ихэнх компаниуд үүнийг SWOT шинжилгээгээр хийдэг. SWOT шинжилгээгээр давуу тал, сул тал, боломж, ба аюул зэргийг гаргаж ирдэг. Гаргаж ирсэн бизнесийхээ сул тал болон гарч ирж болох аюул зэрэгт анхаарал хандуулж, үүний үндсэндээр гарч ирж болох эрсдлүүдийг тодорхойлж, эрсдлийг удирдах төлөвлөгөө гаргаж ирдэг.
Алхам2 . Төлөвлөгөөндөө шийдвэрүүдийг хэрхэн гаргасан, хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх, төлөвлөгөөний үр дүнг хэрхэн тооцох талаар тусгасан байх шаардлагатай. Мөн төлөвлөгөөндөө эрсдлээ сайн тодорхойлох шаардлагатай.
Алхам3. Нэг компанид учирч байгаа эрсдэл нь ижил үйл ажиллагаа явуулдаг нөгөө компанид мөн адил үйлчилдэг. Тэгэхээр хамтран ажиллаж тухайн эрсдлийн эсрэг төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Алхам4. Хувьцаа эзэмшигчидэд төлөвлөгөөгөө танилцуулах хэрэгтэй. Менежерүүд, хэрэглэгчид, тухайн салбарын мэргэжилтнүүд мэдээ мэдээлэл ихтэй байх ба хэрэгтэй мэдээллийг хэлж чаддаг. Тиймээс эдгээр хүмүүсээс давуу болон сул талуудаа асууж тодруулж болно.
Алхам5. Төлөвлөгөөндөө цаг хугацааг сайн зааж өгөх хэрэгтэй. Төлөвлөгөө нь цаг хугацаатай байдаг учраас л үр дүн сайтай байдаг. Тийм учраас гаргасан төлөвлөгөөгөө дор хаяж жил болгон харж байх хэрэгтэй.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 4973 Сэтгэгдлүүд (1)
![]() бичсэн TamraCarson27, Үхэр сарын 25, 2011
Every body admits that today's life seems to be high priced, however some people need money for various issues and not every man earns enough money. Thence to receive quick loans or just short term loan would be good way out.
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|