| Япончуудын бизнес явуулах соёл, хэв маяг |
|
|
|
| Бизнес |
| Бичсэн Ундрал |
|
Гадаадын орны компанитай амжилттай хамтран ажиллах эхний алхам бол тухайн улсын дэг жаяг, бизнесийн хэв маягийг нь сайн мэддэг байх явдал билээ. Японы хэв маяг, бизнес явуулах дэг журам нь манай оронтой харьцуулашгүй өөр байдгаас гэрээ хэлэлцээр хийх, харилцан ойлголцоход нилээд хүндрэл учирдаг . Тиймээс Япончуудын бизнесээ хэрхэн явуулдаг талаар товчхон бичье. • Нэгдүгээрт Японы бизнесийн үйл явц аман бус харилцаа буюу биеийн хэл ярианд ихээхэн түшиглэдэг. Тэгэхээр таны биеийн хөдөлгөөн тэдний хувьд таны талаар ихээхэн мэдээлэл өгөх аж. Жишээ нь тэдний хувьд мэндлэхдээ заавал бөхийж мэндэлдэг. • Түүнчлэн гэрээ хэлэлцээр хийх үед тэднээс “үгүй” гэсэн хариултыг та сонсохгүй. Гэсэн ч энэ нь зөвшөөрч байгаа хэрэг огт биш. Тэд маш ул суурьтай ханддаг тул эхний ээлжинд танд ямар нэг хариулт өгөхгүй. Тиймээс та яарч бизнесийн сул болоод давуу талаа тоочих хэрэггүй.
• Япон хүмүүстэй албаны уулзалт хийж байх үедээ хэзээ ч чанга дуугаар ярьж болохгүй. Мөн сэтгэл хөдлөлөө харуулах нь маш муу дүн авахад хүрнэ. • Албан бичгээр харилцаж буй үед тэд детальчилсан, нарийн зүйлийг тийм ч хурдан бичихгүй ба маш удаан хариу өгнө. • Албан уулзалтын үед тэд хэзээд хар бараан өнгийн костьюм өмсдөг тул та ч бас албаны хувцасласан байх ёстой юм. • Тэдний хувьд нэрийн хуудсаа солилцох бол яг л гар барихтай адил зүйл. Эхний удаа уулзаж буй тохиолдолд нэрийн хуудсаа солилцохгүй байх нь хачин сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс та Япончуудтай уулзах гэж байгаа бол хангалттай тооны нэрийн хуудас авч яваарай.
• Япончуудын хувьд ажлын цаг дууссаны дараа хамт хооллож ажил ярих нь ердийн үзэгдэл. Хэрвээ тухайн хүн өөрөө таныг оройн хоолонд урьсан бол тэр таныг дайлна гэсэн үг. Япончуудтай амжилттай хамтран ажиллах гол түлхүүр нь соёлтой боловсон байдал, тэвчээртэй зан, мөн итгэлцэл юм.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 2264 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|