|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
И-мэйл–р бизнесээ өргөжүүлэх 8 арга зам PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

И-мэйл ашиглан өөрийн брэндээ хэрэглэгчидэд сурталчилах, хэрэглэгчидийн мэйлийн листээ  илүү үр өгөөжтэйгээр ашиглах аль нь ч байсан энэ зөвлөгөө танд ихээр тус хүргэх болно.

1.    Юуны түрүүн мэйлээр илгээх зар сурталчилгаа, нийтлэлээ ямар байхыг товло. Олон хүнд, эсвэл цөөн хэдэн  хүнд илгээх эсэх, зураг дүрс орсон байх эсэх, хэлбэр загвар нь нүд булаасан байх эсэх, эсвэл мэдээлэл, нийтлэл давамгайлсан байх эсэх гээд ямар байх ёстойг өөрийн зорилгодоо нийцүүлэн товло.

2.    Мэйл хаягыг нь ол
Мэдээж олон хүнрүү илгээх тусам сайн. Гэхдээ яг боломжтой хэрэглэгчидийг олоход хугацаа шаардах нь гарцаагүйэ. Гэхдээ хэнрүү илгээх вэ? Танд мэйл хаягууд хэрэгтэй. Мэйл хаягуудыг олох олон арга замууд бий. Мэйл хаягуудыг зардаг зарим нэг газрууд бий. Гэхдээ энэ бол хууль ёсны биш юм. Харин зар сурталчилгаа илгээдэг сайтуудтай гэрээ хийж болно. Түүнчлэн өөрийн байгууллагын сайтаараа дамжуулан мэйлийг нь авч болно. Вэб сайтад мэйл хаягаа үлдээх, бүртгүүлэх үйл явц маш энгийн байх нь юу юунаас илүү чухал гэдгийг анхаараарай. Учир нь танд мэйл хаяг нь л хэрэгтэй.

 

3.    Урамшуулал санал болго
Хүмүүсийг бүртгүүлж, мэйл хаягаа өгөхөд нь хүргэх нэг арга зам бол бонус буюу урамшуулал. Ямар ч урамшуулал байж болно. Хамгийн гол нь хэрэглэгчидийг татаж чадахуйц байх ёстой. Харин юу байх вэ гэдгийг та өөрөө олох ёстой юм.

4.    Нэгэнт та мэйл хаягыг нь авсан бол тэдний хувьд мэйл хаягаа хасуулах буюу листнээс хасуулах нь тэдний эрх. Мөн тэдэнд энэ үйлдэл амар байх ёстой. Та илгээсэн мэйл болгоныхоо доор хүсвэл мэйлээ листнээс хасуулж болохыг сануул. Харин мэйл хасуулах үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх арга бол мэйлээ сонирхолтой, анхаарлыг нь татаж чадахуйц байлгах явдал.

Жишээ нь та цэцгийн дэлгүүр сурталчилж буй бол сурталчилгааныхаа хажуугаар цэцэг хэрхэн арчилах, цэцэгний төрлүүд, тэдний ач тусын талаар зөвлөгөө өг. Хэрвээ танайх пицца хийдэг бол пиццаны үүх түүхээс нь дурд.
Эцэст нь хэрэглэгчид мэйл болгоноос тань шинэ зүйл сурч мэдэж байгаагаа анзаарах үед таны мэйлийг шимтэн хүлээдэг болно.

5.    Танай компани өөрийн  гэсэн вэб сайттай бол мэйлээ яг вэб сайттайгаа ижил өнгө, ижил загвар, эсвэл ижил ханын цаастайгаар хийх нь зөв. Мөн компаны логогоо мэйл болгондээрээ тавьж бай. Энэ нь өөрөөр хэлбэл танай компаны дүр төрхийг тухайн хүмүүст цээжлүүлж, ямар ч тохиолдолд тэдний нүдэнд тусдаг болгож байгаа хэрэг юм.

6.    Мэйл хэрэглэгчийг шууд компаны вэб сайттай холбодог байх нь маш чухал. Хэрвээ онлайнаар захиалга хийдэг бол шууд захиалга хийх нүүрлүү холбодог байвал маш сайн.

7.    Эхний мэйлийг сайтар шалга. Эхний зүйл маш чухал. Эхний удаа хэрэглэгч хараад л хэрэггүй санагдвал мэйл хасуулах команд өгчихнө. Тиймээс эхний мэйл дээр онцгой анхаарал хандуулж, туршилт хийж үз. Ажлын газрын хүмүүстээ, найз нөхөддөө туршилтын журмаар явуулаад тэднээс шүүмж, санал бодлыг нь сонс.

8.    Хэрэглэгчидийн хувьд компанитай эргэн холбогдох амар байх ёстой. Хэрэглэгчид асуулт илгээсэн бол асуултанд нь хурдан хариулт өгөх нь чухал. Ингэсэн тохиолдолд мэйл тэдний хувьд хэрэгтэй зүйл болж чадна. Үгүй бол хэнд ч хэрэггүй зүйл.

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд