|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Ажилчидын дунд нийтийн арга хэмжээг хэрхэн сайн зохион байгуулах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

Байгууллагыг амжилтанд хүргэх хөдөлгүүр нь зорилго байдаг гэвэл, тухайн хөдөлгүүрийн шатахуун нь хүн билээ. Хүний нөөц бол бусад нөөцүүдийг бодвол байгууллагад хамгийн удаан ашиглагддаг. Тэгвэл хүний нөөцийг байнга идэвхжүүлж байх хэрэгтэй юм. Тэгвэл ажилчидыг идэвжүүлэхэд байгууллагын нийтийн арга хэмжээ маш чухал ач холбогдолтой байдаг гэж болно.

6a00d83451ffbb69e200e54f0c7f808833-640wi.jpg

Ажилчидын дунд нийтийн арга хэмжээ зохион явуулах нь маш олон давуу талтай байдгаас  чухал ач холбогдолтой нь найрсаг харилцаа, харилцан итгэлцэл байдаг. Гэхдээ эхлээд танд хэдэн тоо баримтыг танилцуулах гэсэн юм. Та энэ тоо баримтаас өөрийн дүгнэлтийг хийгээрэй.

Судлаачид ажилчидын дунд та байгууллагаасаа ямар арга хэмжээ халамжийг хүсдэг вэ гэсэн судалгааг хийсэн байна. Судалгааны үр дүнд :

1. Та доорхи арга хэмжээнүүдээс алийг нь байгууллагадаа байгаасай гэж бодож байна вэ? Гэсэн асуултад
- хамгийн бага % буюу 1,1% ыг даргынхаа гэрт хооллох
- 3,1% нь албан ёсны бүжиг, найр наадам
- 5,6% нь спортын үйл ажиллагаа
- 7% нь хүндэтгэлийн зоог
- 10% нь ажлын дараа нийтээрээ пиво ууж суух
- 11,4% нь зугаалга
- 14,5% нь ресторанд хоол идэх
- 47,4% нь агаарт гарч, хээрийн хоол идэх гэж хариулсан байна.
2. Та байгууллагынхаа нийтийн арга хэмжээг хэзээ байгаасай гэж хүсэж байна вэ? Гэсэн асуултад:
- 26,1% нь ажлын өдрийн орой ажил тарсаны дараа
- 29,7% нь амралтын өдрийн орой
- 44,2% нь амралтын өдрүүд гэж хариулсан байна.
3. Байгууллага жилд хичнээн удаа нийтийн арга хэмжээ зохион явуулах хэрэгтэй вэ? Гэсэн асуултад:
- 0,6% нь ерөөсөө хэрэггүй
- 1,4% нь 9-12 удаа
- 3,9% нь 12 оос олон байх
- 6,7% нь 5-8 удаа
- 10,9% нь 1 удаа
- 16,5% нь 3 удаа
- 23,7% нь 4 удаа
- 36,2% нь 2 удаа гэсэн байна.  

Эндээс үзэхэд ажилчид байгууллагаасаа байнга арга хэмжээ, халамжуудыг хүсэж байдаг нь харагдаж байна. Гэхдээ нийтийн арга хэмжээ гэхээр л заавал их хэмжээний мөнгө үрж, найр наадам хэрэггүй гэдгийг дээрхи жишээнээс та харсан байх. Хүн ер нь энгийн юманд дуртай байдаг. Байгууллагаараа явсан хээрийн зугаалга ч сайхан арга хэмжээ болж болно.

Тэгвэл яаж сайн арга хэмжээг зохион байгуулах вэ? 
1.
 Байгууллага хамгийн гол нь явуулж буй үйл ажиллагаагаа албадмал шинжтэй болгож болохгүй юм. Арга хэмжээндээ заавал бүгдийг оролцуулахын тулд дарамталж, шаардах нь зохисгүй хэрэг. Харин та бүх хүмүүсийг хамруулахын тулд орчин нөхцөлийг сайн бүрдүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Жишээ нь  ажлын газар тань таныг өвчтэй байхад зугаалгаар яв гэж шаардах, эсвэл хүйтэн бороотой өдөр явган зугаалга хийнэ гэвэл та яах вэ? Дуртай байх уу? Мөн байгууллагын олон нийтийн арга хэмжээнд ажилчид бүгд хамрагдахгүй байх том шалтгаан нь ажилчидын хоорондын үл ойлголцол байдаг. Нэг нэгэндээ тунирхах, дургүй хүрэх зэрэг шалтгаануудаас болоод хамт арга хэмжээнд оролцохгүй гэх байдал гардаг. Тэгвэл та тэдгээр асуудлыг шийдсэн хойно л танай байгууллагын арга хэмжээ бүгдийн сэтгэлд нийцсэн сайн болж чадна гэсэн үг.

2. Жилд нэг удаа ч гэсэн ажилчидыхаа гэр бүлийг оролцуулсан арга хэмжээ зохион байгуул. Монгол төдийгүй азийн орнуудын нэг онцлог тал нь ажилчид бүх зүйлийг гэр бүлтэйгээ холбож шийддэг явдал байдаг. Жишээ нь ихэнх хүмүүс гэр бүлээ тэжээхийн тулд  ажилладаг гэж хэлэхээс өөрийхөө төлөө гэж хэлдэг хүн бараг үгүй. Тэгэхээр гэр бүлийг нь оролцуулсан арга хэмжээ зохион байгуулна гэдэг бол ажилчидад үзүүлэх том хүндэтгэл болно.

3. Авч явуулж буй арга хэмжээгээ ямар нэг зүйлд, хувийн ашиг сонирхолд ашиглаж болохгүй юм. Манай орны нөхцөлд  нийтийн арга хэмжээ гээд ажилчидаа талбай дээр жагсаах явдал гардаг. Энэ бол яах аргагүй албадмал шинжтэй болж хувирдаг. Тиймээс арга хэмжээ тань хүмүүсийн сонирхолыг татсан байх хэрэгтэй.

4. Мөн нийтийн арга хэмжээний үед тулгардаг нэг том асуудал бол мөнгөний асуудал байдаг. Ажилчид нэгэнт байгууллагад ажиллаж байгаа тул нийтийн арга хэмжээгээ аль болох байгууллагын зүгээс гаргаж байвал сайн . Эсвэл ажилчидын цалингаас бага багаар цуглуулаад тусгай мөнгөний фонд үүсгэж болох юм. 

5. Та хэрвээ нийтийн арга хэмжээгээ тасалдуулахгүй байнгын байлгая гэж бодож байвал олон нийтийн арга хэмжээний хуваарь гаргах хэрэгтэй. Энэ нь ажилчидыг байнга идэвхтэй байлгахаас гадна хүмүүст ажлаа зохицуулах хугацаа өгдөг давуу талтай. Эс тэгвээс өнөөдөр нь шийдээд маргааш нь явна гэдэг хэцүү юм.

6. Мөн та байгууллагадаа олон нийтийн арга хэмжээний үед баримтлах зарчим хэв журмыг гаргах хэрэгтэй. Эс тэгвээс арга хэмжээ утгаа алдах магадлалтай.

7. Зарим арга хэмжээнүүдээ  орчин тойрондоо тустай байдлаар хийх хэрэгтэй. Жишээ нь байгууллагыхаа гаднах саадыг цэвэрлэх, буяны ажилд оролцох гэх мэт. Энэ нь танай байгууллагын хувьд том ПР болох ба байгууллагын нэр хүнд тань өснө.

8. Эцэст нь хэлэхэд олон нийтийн арга хэмжээ гэдэг бол байгууллагын хамт олны ажил, зөв харилцаа байдаг гэдгийг санаарай.

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
eh uusver
бичсэн royal, Нохой сарын 17, 2010
Sain baina uu, medeelliig tani unshij sonirhloo. Dashramd lavlahad deerh sudalgaanii eh uusveriig helj ugch tuslahsan bolovuu?
Herev bolomjtoi bol mailaar eshul setgegdliin buland hariult uldeene uu.
Tsag zav gargasand tani talarhaya.
AnneLauren
Article
бичсэн AnneLauren, Луу сарын 20, 2011
very interesting article !

Anne @ sex toys
0
respond this topic
бичсэн EdwardsAdeline, Бич сарын 17, 2011
Do you acknowledge that it is high time to receive the loan, which can realize your dreams.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд