|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Даргадаа хэрхэн цалингийн нэмэгдлийн талаар хэлэх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

1. Хэрвээ та өөрийгөө цалингаа нэмэгдүүлэх эрхтэй хүн гэж бодож байвал даргадаа шууд хэлэх хэрэгтэй. Даргаа хэзээ хэлэх бол гэж хүлээж суугаад хэрэггүй.

2. Өөрийгөө хүндэтгэ. Өөрийгөө ажиллаж буй компанидаа хир үр бүтээлтэй, хир хэрэгтэй хүн гэдгээ, мөн дарга тань танд хэдий хир хэмжээний мөнгө төлөх ёстойгоо мэдэж байх хэрэгтэй.

3. Дарга нар ажилчидаасаа юу хүсдэгийг нэг бодоод үз. Энэ нь ихэнхдээ борлуулалт, ашгийн нэмэгдэл, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт зэрэгтэй холбоотой байдаг. Тэгэхээр та  эдгээр шалгууруудыг биелүүлэх хэрэгтэй. Тэгсэн үед та нүүр бардам байх болно.

 

4. Даргаа хувь хүнийх нь талаас судлах хэрэгтэй. Тухайн хүн ямар төрлийн , ямар зан ааштай хүнд дуртай эсэх, хүний юуг нь илүү чухалчилдаг зэргийг нь мэдэж авах хэрэгтэй. Тэгээд түнд тааруулж харьцвал танд илүү их шанс гарч ирэх болно.

 

 

5. Даргын өрөөнд орохдоо бэлтгэлтэй байх хэрэгтэй ба хэрвээ үгүй гэж хэлвэл ямар хариулт өгөх вэ зэргээр бэлдэх хэрэгтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд та хаалгаа саван ууртай гарч явж болохгүй. Та цаашид даргатайгаа ажиллах учир өөрийгөө барих хэрэгтэй. Харин цалингаа нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстойг асууж мэдээд, түүнд зориулж төлөвлөгөө гаргаарай.

6. Та хэрвээ өөрийгөө хүндэлж, илүү цалин авах эрхтэй хүн гэдэгтээ бат итгэлтэй байвал өөр нэг газрын ажлын саналтай дарга дээрээ орох хэрэгтэй. Энэ нь  даргын тань бодлыг өөрчилж магадгүй юм.

7. Цалингаа нэмэгдүүлэх талаар даргадааа дуулгах хамгийн сайн хэлбэр бол нүүр нүрээ харах юм. Битгий email, захиа бичээрэй. Нүүр нүүрээ харах аваас та даргадаа яагаад цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж байгаа, яагаад тэгэх ёстой зэргийг хэлэх боломж олдоно. Ингэх аваас та түүний бодлыг өөрчилөх боломжтой боллоо гэсэн үг юм.

8. Та цалин нэмэгдүүлэх тухай даргадаа дуулгахдаа эхлээд ажиллаж буй байгууллагаа цалин нэмэгдүүлэх тодорхой дүрэм журамтай эсэхийг мэдээрэй.

9. Даргаасаа юм хүсэхдээ түүнд сонголт гарга. Жишээ нь” Даргаа та хэрвээ одоо миний цалинг нэмж чадахгүй байвал дараа сард болно шүү дээ” гэх мэтээр түүнд сонголт гаргаж өгөх хэрэгтэй. Энэ нь танд хүссэнээ авах их магадлалыг бий болгоно.

10. Та хэдий өөрийгөө сайн ажилчин гэдгээ даргадаа хэлэх гэж байгаа боловч өөрийгөө бусадтай харьцуулах нь буруу байдаг гэдгийг санаарай.

11. Даргыхаа санааг өөрчилөхийн тулд цалинг нэмэгдүүлсэнээр ямар үр дүн бий болохыг даргадаа сайн хэлж ойлгуул. Даргын сонирхол бол байгууллагын үр ашиг байдаг шүү дээ.

12. Хүсэлт гаргахдаа та цагаа олох хэрэгтэй. Энэ тухай хүсэлтээ өглөөгүүр хэлсэн нь дээр. Орой ажил тарах үеэр дарга тань ажилд дарагдаж ядраад таны хүслийг хүлээж авах тэнхэлгүй болсон байж болох юм. Тиймээс өглөө сэргэлэн байгаа дээр нь даргаасаа амжуулаад гуйгаад үзээрэй.

13. Болж өгвөл хэдий хэмжээг нэмэгдүүлмээр байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Дарга тань заавал таны хэлсэнээр хийх албагүй. Харин таны хүсэж буй хэмжээг ерөнхийд нь гадарлах болно. Эс тэгвээс дарга тань өөрөө хэмжээг нь тогтсон хойно та дахиж хүсэлт гаргах эрхгүй болно.

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд