| Сайн бизнесменүүд бүргэдийн шинж чанартай байдаг. |
|
|
|
| Бизнес |
| Бичсэн Ундрал |
|
Бүргэдийг бид эр зоригтой, алсын хараа сайтай гэдгээр нь мэдсээр ирсэн. Тэгвэл бүргэд шиг байж болохгүй гэж үү? Бүргэдийн чадвар, ааш араншинг бид хэрхэн өөрсдийн бизнестээ хэрэгжүүлж, ашиглах вэ?
Үнийг доороос уншаарай.
1. Бүргэд өөрийн нутаг дэвсгэрийг сайн мэддэг. Тэд ихэнхдээ уул хад, модтой газар амьдардаг. Та тэднийг цөлд харна гэж байхгүй. Тэд хаанаас хоолоо олж идэж болохыг, хаана тэднийг аюул хүлээж байгааг мэддэг. Тэд яаж амьдрах, яаж ямар үед хөдлөх ёстойгоо мэддэгтэй адил бизнесмен хүн бас ийм байх ёстой юм. Одоо үед зах зээлдээр бизнес явуулахын тулд тал бүрийн мэдлэг шаарддаг болсон. Та том компаны эзэн байсан ч, жижиг компаны эзэн байсан ч танд тал бүрийн мэдлэг хэрэг болно.Мэдээж өөрийн бизнес явуулах гэж буй талбар, зах зээлийн талаар маш сайн мэдлэгтэй байх ёстой юм. Мөн маш хурдтай байх ёстой. Бизнесмен хүн зөв газраа, зөв цаг үедээ байх нь хамгаас чухал ба тухайн цаг үед нь хамгийн хурдан хөдөлгөөн хийсэн нь л бизнест байр сууриа бий болгох болно. Тэгвэл тал бүрийн мэдлэг гэдэгт сахүү, менежмент, маркетинг, нябо, хууль бүгдэнг нь мэддэг байх ёстой. Ямар ч бизнес явуулсан та энэ бүгдээс холуур өнгөрнө гэж хэзээ ч байхгүй.
2. Сайн бүргэдүүд зөвхөн өндөрлөг газруудаар харагдаж, маш холоос бүх зүйлийг харж, ажиглаж,ямар амьтан агнах вэ гэдгээ шийддэг. Тэд усан доор байгаа загасыг хүртэл маш холоос харж чаддаг. Тэгвэл сайн бизнесмен мөн ийм л байдаг. Гэхдээ энэ нь өндөр газар очиж зогсдог гэсэн үг биш. Өндөр дээгүүр нисэж газар ширтэж суудаг гэсэн үг биш. Харин зах зээлийг яг л тухайн бүргэдтэй адил ажиглан дүгнэлт хйиж, өөрийн ажиллаж буй зах зээлийг мэдэрч чаддаг байх ёстой юм. Бүргэд алсын хараа сайтай байдагтай адил мөн бизнест ч гэсэн алсын хараа гэж байдаг. Тэгвэл хамгийн гол нь зах зээлийг яг дээрээс нь харж буй мэт мэдэрч ажиллах нь бизнесмен хүний нэг чухал шинж байдаг байна.
3. Бүргэдүүд нэг ан хийхдээ зөвхөн ганц амьтан л барьдаг. Тэдэнд олныг барих боломж ч байхгүй. Гэхдээ тэдний нүдний хараа, хурд, хумс зэрэг нь маш сайн арга хэрэгсэл нь болох ба тэд нэг удаагийн оролдлогоор л хоолоо барьдаг. Тэдэнд хоолоо барих маш их туршлага бий. Тэгвэл энэ арга мөн л бизнесмен хүмүүст их тус болдог. Бизнесмен хүн ямар үед,яаж хөдлөхөө мэддэг байх ёстой. Хэрэгтэй хэрэггүй маш олон зүйлд сарвайх ёсгүй юм. Жишээ нь та зарагдахгүй 10 барааг зарах гэж гүйснээс,зарагдах боломжтой 2 төрлийн бүтээгдэхүүнд л анхаарч ажиллах ёстой гэсэн үг.
4. Бүргэдүүд бие биендээ маш их хүндэтгэлтэй бөгөөд маш их эр зоригтой. Тэд өндөр хад асгадаар зоригтой дүүлэн нисдэг. Тэгвэл бизнесмен хүмүүс үүнтэй адил байх ёстой . Бизнесмен хүмүүст байх ёстой нэг гол зүйл бол мэдээж амжилтанд хүрэх гэсэн эр зоригтой байх ёстой. Бизнесмен хүн ямар ч тохиолдолд хүнд, эрсдэлтэй нөхцөлд шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй. Үүний хажуугаар мөн хэзээ энэ эрсдэлээс татгалзах ёстойгоо ч мэдэх ёстой юм. Гэхдээ дандаа буруу бөгөөд, муу үр дүнд хүргэх шийдвэрүүдийг эр зориг гэж хэлж болохгүй.
Ингээд та бүргэдийн амьдралдаа хэрэгжүүлдэг зарчмуудыг өөрийн бизнестээ ашиглах аваас сайн бизнесмен болж чадна гэсэн үг юм.
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 4473 Сэтгэгдлүүд (0)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|