|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Оффисынхоо дотоод байршилаар хэрхэн ажлын бүтээмжийг дээшлүүлэх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууСайн 
Бизнес
Бичсэн Ундрал   

img0057_office.jpgОффисын дотоод тохижилт, байршил ажлын бүтээмжийг эрс дээшлүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тохитой, тухтай, зөв зохион байгуулалттай ажлын байр ажлын үр бүтээмжид их чухал нөлөөг үзүүлдэг. Судлаачидын гаргаж ирсэнээр ажлын байранд хийх хэдхэн өөрчлөлт гэхэд ажлын байрны уур амьсгал болон ажлын бүтээмжид маш их нөлөөг үзүүлдэг гэсэн байна.

Тохитой байх ёстой.

Юуны өмнө ажлын байр тохитой ба мөн эрүүл  байх ёстой. Хэрэглэж буй тавилга, эд хогшил бүгд эрүүл мэндэд хортой бус, мөн хүрээлэн буй орчинд хор нөлөө үзүүлэхгүй байх нь  чухал. Мөн ажилчидадаа сайн ажиллах нөхцөл байдлыг нь сайжруулж, ажиллах урам зориг өгөхийн тулд хэрэгсэл, хэрэгтэй зүйлүүдээр нь хангах ёстой. Наад зах нь компьютерээс нүд хамгаалах дэлгэц, оффисын зориулалттай сандал зэргээр хангах ёстой. Мөн өрөөний температур болон агааржуулагчийг сайн суурилуулж ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм.

 



Дотоод байршил зөв байх ёстой.

Та оффисоо хардаа. Ажилчид тань хаана сууж байна, тавилга, оффисын хэрэгслүүд хаана байна вэ? Оффисын хэрэгслүүд аль болох хүрэхэд, хэрэглэхэд амар газар байрлах ёстой юм. Харин ажилчдын хувьд өөр өөрсдийн гэсэн хэсэг буюу тасаг, тасалгаатай байвал сайн ба өөр хоорондоо зайтай байж, явж, өнгөрөхөд бусаддаа ямар нэг саад болохооргүй байх ёстой юм.

Оффисын өнгө маш чухал байдаг.

Тухайн оффисын байр ямар зориулалттай вэ гэдгээс хамаараад оффисын өнгийг та сонгох хэрэгтэй юм. Жишээ нь : Хэрвээ таны оффис банк эсвэл хуулийн байгууллагатай холбоотой бол оффисоо завсрын өнгөөр будах хэрэгтэй. Жишээ нь: бүдэг ногоон, цагаан байвал зүгээр. Харин хэрвээ таны оффис урлаг уран сайхантай холбоотой буюу дизайнер, архитектуртай холботой бол аль болох хүчтэй өнгөнүүдийг сонгох хэрэгтэй юм. Мөн хүн байнга нэг хэвийн байдлаас уйдаж залхуу хүрэх шинж илэрдэг тул  та ханандаа гоё зураг дүрсүүдийг хадах хэрэгтэй.

Оффисын тавилгууд хөдөлдөг буюу гүйдэг байх ёстой.

Таны оффисын тавилгууд хөдөлдөг, мөн авсаархан байх хэрэгтэй. Энэ нь оффисоо дахин өөрчлөх, байршилыг нь солих ,нүүж суухад амар байх болно.  Мөн та шинэ ажилтан авах эсвэл ажилтанаа цөөлөх үед тавилгын байршилын өөрчлөлт хийх нь танд ямар ч асуудалгүй болох юм. 

Шуугиан багатай байх.

Оффисд дуу чимээ ихтэй байх нь ажилчид ядрах нэг шалтгаан болох ба мөн анхаарал сарниулдаг. Тэгэхээр каноны машин, принтерийн машин зэрэг дуу чимээ гаргадаг зүйлсийг ажлын өрөөнүүд эсвэл хэсгүүдээс аль болох хол зайдуу эсвэл  өөр өрөөнд байлгах хэрэгтэй байдаг. Мөн дуу чимээ их гаргадаг ажилчид буюу утсаар яриа их хийх ёстой ажилчидыг бичиг цаасны ажилтай ажилчидаас тусад нь байлгах ёстой юм.

Оффисоо цэцэгжүүл.

Оффисдоо цэцэг, ургамал байрлуулах нь маш сайн үр дүнг авчирна. Яагаад гэвэл цэцэг ургамал оффисд байх нь ажилчидыг орчиноос бага тасарсан мэт сэтгэгдэл төрүүлэх ба мөн эрүүл орчиныг бий болгох юм.

 

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
Electron
бичсэн 1, Туулай сарын 03, 2011
Electron baraanii lombard ajillaj baina. Utas:91006695
0
Coach Bags
бичсэн Coach Bags, Морь сарын 07, 2011
Buy discount coach handbags and Coach Purses sale from Coach Outlet store online,we offer elegant and fashion coach free shipping and fast delivery.Coach women's handbags were made out of sturdy cowhide, which was of much better quality than many other bags.
0
...
бичсэн tisa hats, Гахай сарын 13, 2011
The clock in the high church tower struck wholesale hats and the sound made him remember his parents' early love for him baseball cap

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд