|
Компьютер
|
|
Бичсэн Ундрал
|
|
Excel бол гэр болон оффист ихээр хэрэглэгддэг програмуудын нэг. Ихэвчлэн их хэмжээний мэдээ баримтыг хадгалахдаа Excel ыг өдөр тутамдаа ашигладаг. Хэдийгээр Excel н нэг файл хэд хэдэн хуудастай байж болдог нь нэг төрлийн мэдээллийг зэрэг хадгалах, мэдээллийг ангилахад ихээхэн тус хүргэдэг ч хуудас хооронд шилжих үед мэдээллээ алдах, дахин тоо баримтыг хуудаснаас хайх хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл энэ хүндрэлийг арилгах аргаас танилцуулья.
Өөрөөр хэлбэл та нэг хуудсаас нөгөө хуудасруу шилжих үед, мөн хуудсыг дээш доош гүйлгэсэн ч таны сонгосон хэсэг байрандаа хэвээр байсаар байх болно гэсэн үг юм.
Дээд талын эгнээг хөдлөхгүй болгох
Эгнээг хөдөлгөөнгүй болгохын тулд эхлээд View менью руу орно. View дотор Freeze Panes байх бөгөөд 3 сонголт гарч ирнэ. Freeze Top Row г сонгосноор хамгийн эхний эгнээ байрнаасаа хөдлөхгүй болох юм. Харин сонголтоо арилгахыг хүсвэл эргэн сонголтуудруу орон Freeze Top Row ыг дахин дарах хэрэгтэй.

|
|
Компьютер
|
|
Бичсэн Ундрал
|
|
Та олон tab уудыг нэгэн зэрэг ажилуулж байхдаа санамсаргүй байдлаар арилгах эсвэл арилгацан хойноо tab ыг ахин нээх хэрэг гардаг уу? Ийм үед ахин эхнээс нь уншуулах нь үнэхээр цаг үрсэн ажил болдог. Тэгвэл дараагийн удаа
Ctrl+Shift+T ыг дарсанаар та хаасан tab аа нээж болно.
Туршаад үзээрэй. |
|
Компьютер
|
|
Бичсэн Ундрал
|
|
Outlook 2007 нь Core 2 Duo дээр хурдан ажилладаг ч бусад компьютерүүд дээр удах нь элбэг байдаг. Тэгвэл хэрхэн хурдыг нь нэмэгдүүлэх вэ?
Дараах аргуудыг хэрэглээд үз.
1. Аттачуудаа (attachments) устга
Outlook дээр хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй нэг давуу тал байдаг нь имэйлийг хадгалах ч аттачийг нь устгах боломжтой явдал байдаг.
Үүний тулд эхлээд файлуудаа хэмжээгээр нь жагсааж байгаад аттачуудтай мэйлүүдээ ялгаж, устгалт хийх хэрэгтэй.
2. Имэйлүүдээ архивруугаа хий
Хэрэглэхдэхгүй мэйлүүдийг архивруу хийж хадгалсанаар системийн хурд хурдан хэвээр байсаар байх боломжтой.
Харин үүний тулд Outlook Data File – New дарна. Файлдаа нэрийг нь оруулсанаар шинэ фолдэр үүснэ.
3. Чухал биш Add-in үүдээ арилга
Tools- Trust Center - Add-In дээр дар. Ингээд гарч ирэх сонголтуудаас өөрийн хэрэглэхгүй нэмэлтүүд буюу add-in үүдийн сонголтуудыг арилгах хэрэгтэй. Ингээд Outlook ээ эхнээс нь эхлүүлэх үед програм илүү хурдан эхэлж байгааг та харна.
|
|
Компьютер
|
|
Бичсэн Ундрал
|
|
Microsoft Office 2007 нь .docx, .xlsx, .pptx гэсэн форматтай болсоноор өмнөх Office дээр нээх боломжгүй болсон билээ.
Харин заавал Microsoft Office 2007 г суулгахгүйгээр энэ асуудлыг шийдэх хэд хэдэн арга бий.
1. Та хувиргагч программыг татаж авч болно. Үүний нэг бол Docx-converter (Татаж авах бол энд дар). Үүнийг та татаж аваад өөрийн компьютер дээрээ сулгаснаар төвөггүй 2007 г 2003 болгон хувиргана.
2. Microsoft Office Compatibility Pack (Татаж авах бол энд дар). Энэ бол мөн шинэ форматыг өөрчилөн хувиргах боломж олгодог программ юм.
|
|
Компьютер
|
|
Бичсэн Ундрал
|
|
Start Menu дээр байрлах My Recent Documents (таны нээсэн файлын жагсаалтууд) аа арилгамаар байна уу? Энэ нь мэдээж таны хувийн нууцыг хадгалахаас гадна чухал мэдээ баримтыг нууцалж чадна.

|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
|
Үзүүлж буй хуудас 1, Нийт 17 хуудас |