|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Microsoft Word дахь жижиг зөвлөгөөнүүд PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 10
МууСайн 
Компьютер
Бичсэн Халиун   

dk3e_word2000.jpg
Бидний өргөн хэрэглээний програм бол яахын аргагүй Microsoft Word билээ. Тэгэхээр Microsoft Word дээрх жижиг зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр таны цаг хөдөлмөрийг тань бага ч гэсэн хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.
• Apple дээр CTRL + ALT + Z эсвэл Command Option + Z гэж дарснаар курсор тань анх хаана байсан тэр газартаа байрлах болно. Үүнийг нэг хуудсаас нөгөө рүү мөн нэг хэсгээс нөгөө рүү шилжихэд ашиглана.


• Нэг бүтэн үг устгах шаардлага гарсан бол CTRL товчийг удаан даран буцаах товчийг дарах эсвэл та Apple  хэрэглэдэг бол Command товчийг буцаах товчтой даран үгийг устгана.


• =rand(8,10) гэж бичиж enter дарснаар автомат зөвлөмжүүд таны хуудсан дээр гарч ирэх болно. Энэ нь формат, фонд болон бусад хэрэгтэй мэдээллүүдийг агуулсан байдаг.


• Текст ямар форматтай байгаа тэр форматаар өөр текстийг идэвхижүүлэхийн тулд Microsoft Format Painter-г хэрэглэдэг. Жишээ нь: Текстийн толгойн формат, өнгө хэмжээг тодруулаад дараа нь тодруулах багсыг дарж /энэ нь хэрэглүүрийн багананд тэмдэглэгээтэй байдаг/ дараа нь энэ форматад шилжүүлэхийг хүсэж байгаа текстийг тодруулахад формат нь яг ижил болох болно.
• Microsoft Word-н документыг хялбархнаар томруулж жижигрүүлж харахын тулд CTRL товчийг удаанаар дарж хулганыхаа дунд байдаг гүйлгах товчийг хэрэглэнэ.

• Документ хамгийн сүүлд хадгалагдсан байрлалд курсорыг хурдан байрлуулахын тулд SHIFT + F5 дарахад л хангалттай.
• Microsoft Word, Excel, эсвэл  Эхлэл хуудас дээр хялбрхнаар hyper links үүсгэхийн тулд "CTRL + K" дарах хэрэгтэй.

• Бүх нээлттэй байгаа Microsoft Word эсвэл  Excel бусад файлыг бүгдийг нь хаахын тулд shift товчийг удаанаар дарж "File"-г дарж дараа нь  "Close All" гэсэн сонголтыг дарна.
• Саяхан хэргэлэгдсэн файлыг хялбархнаар нээн үзэхийн тулд "ALT + F" товчийг дарахад file дахь документууд гарч ирнэ.Эндээс та документийн дараалалын дагуу 1,2,3,4 эсвэл 5 гэх мэтчилэн документын дугаарыг дарахад документ тань гарч ирэх болно.


• Маш хялбархаар доогуур зураастай текст үүсгэхийн тулд та CTRL + U товчийг дарах хэрэгтэй.Үүний дараа хэрэв та доогуур зураастай зай үүсгэхийг хүсэж байгаа бол CTRL + U+ SHIFT+ зай авах урт товчийг дарснаар доогуур зураастай зай үүснэ. Жишээ нь: Нэр                                    гэх мэтчилэн.
• Сум буюу догол мөр дэхь текстийн өмнөх тэмдэгтийг үүсгэхдээ од тэмдэгт дараа нь зай аван тэгэд өгүүлбэрээ оруулж enter дарахад автоматаар сум тэмдэг болон өөрчлөгдөх болно. Жишээ:  * энэ нь тэмдэг  Мөн яг ийм байдлаар зураас ( - ), тоон тэмдэгтийг хйиж болно (1. эсвэл 1)


• Microsoft Office 2000 хэрэглэгч сүүлчийн үйлдлийг давтан хийхийг хүсвэл F4 товчийг дарна. Жишээ нь:  сүүлд хэрэглэсэн фондыг дахин өөр тексэд хэрэглэхээр бол F4-г дарах хэрэгтэй.
• Ихэнх текст програм дээр тексэн дахь үсгийг томруулахын тулд CTRL + Shift + > гэж дардаг. Эсрэгээрээ багасгах бол CTRL + Shift + < гэж дарна.
• Ихэнх windows-н програм нь алдаатай хийсэн зүйлсийг буцаах тов ч нь CTRL + Z байдаг.
Ингээд амжилт хүсье Laughing

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
Michael Kors Purses
бичсэн Michael Kors Purses, Үхэр сарын 20, 2012
Cheap Michael Kors Handbags, a Vivienne Westwood skirt, a Michael Kors Handbags.
0
yum asuuya
бичсэн saikhanaa, Бар сарын 12, 2012
yahoo messenjeriin nuuts kodiig yaj olj bolokh ve

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд