|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Microsoft Outlook 2007 н хурдыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууСайн 
Компьютер
Бичсэн Ундрал   

Outlook 2007 нь Core 2 Duo дээр хурдан ажилладаг ч бусад компьютерүүд дээр удах нь элбэг байдаг. Тэгвэл хэрхэн хурдыг нь нэмэгдүүлэх вэ?

Дараах аргуудыг хэрэглээд үз.

1.    Аттачуудаа (attachments) устга
Outlook  дээр хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй нэг давуу тал байдаг нь имэйлийг хадгалах ч аттачийг нь устгах боломжтой явдал байдаг.
Үүний тулд эхлээд файлуудаа хэмжээгээр нь жагсааж байгаад аттачуудтай мэйлүүдээ ялгаж, устгалт хийх хэрэгтэй.

2.    Имэйлүүдээ архивруугаа хий
Хэрэглэхдэхгүй мэйлүүдийг архивруу хийж хадгалсанаар системийн хурд хурдан хэвээр байсаар байх боломжтой.
Харин үүний тулд Outlook Data File – New дарна. Файлдаа нэрийг нь оруулсанаар шинэ фолдэр үүснэ.

3.    Чухал биш Add-in үүдээ арилга
Tools- Trust Center - Add-In дээр дар. Ингээд гарч ирэх сонголтуудаас өөрийн хэрэглэхгүй нэмэлтүүд буюу add-in үүдийн сонголтуудыг арилгах хэрэгтэй. Ингээд Outlook ээ эхнээс нь эхлүүлэх үед програм илүү хурдан эхэлж байгааг та харна.

 

4.    Факс хэрэггүй юу? Тэгвэл арилга
Та компьютер дээрээ факс хүлээн авахгүй, бас явуулахгүй бол факс сонголтыг устгах хэрэгтэй. Үүний тулд Control Panel- Add/Remove Programs- Add/remove windows components ыг сонго. Ингээд Fax Service н өмнөх чагтыг арилгана.

5.    PST дата файлуудаа ойр ойрхон авсаархан болгож бай
Та фолдеруудаа авсаархан болгохыг хүсвэл хамгийн дээд талд байрлах Personal Folders дээр баруун товчлуураа дарж Properties- Advanced- Compact Now дарааллыг дагана. Ингэснээр ачаалал багасаж, хурдан болно.

6.    RSS мэдээлэл хүлээн авах явцыг зогсоох
Хэрвээ та RSS буюу тандагчийн мэдээлэл хүлээн авдаг бол Outlook тэдгээр мэдээллийг шууд л автоматаар хадгалж эхэлдэг.
Харин үүнийг болиулахын тулд Tools- Options- other- Advanced Options ыг дараад эцэст нь Sync RSS сонголтыг арилгах хэрэгтэй.

7.    Outlook 2007 Diagnostics check ыг ажиллуул
Outlook нь өөрөө өөрийгөө засах механизтай байдаг. Үүнийг ажиллуулахын тулд Help and Office Diagnostics дээр дарсанаар тухайн үйл явц 15 минут үргэлжилнэ.

8.    Outlook 2007 ыг safe mode оор нээх
Outlook ыг safe mode оор нээснээр Add-in болон бусад файлууд уншигдахыг зогсоодог. Ингэснээр хурд эрс нэмэгддэг.
 

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд