|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн файлуудаа цэгцтэй байлгах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Компьютер
Бичсэн Халиун   


Компьютер дээрх олон төрлийн файлууд дундаа төөрөлдөж, эргээд хэрэгтэй файлаа олохгүй байна гэдэг ажил хэрэгч бус сонсогдож байгаа биз. Магадгүй та өөрийн файлаа гайхалтай сайн зохион байгуулдаг байхыг бид үгүйсгэхгүй. Доор таньд зөвхөн шинэ санаануудыг өгөх зорилготойгоор зөвлөмжийг бичлээ.


1. Түр хэрэглэх файлаа дэлгэцэн дээр гаргах.Интернэтээс эсвэл е-майлаас олон файл татаж авч үзэх шаардлага бидэнд их тулгардаг. Энэхүү файлуудыг хавсралт үзэх хавтас нэртэйгээр folder нээж дэлгэцэн дээр байрлуулах нь ажлыг тань их хөнгөвчлөх болно. Эдгээр түр зурын файлуудыг үзэж танилцсаныхаа дараа устгана эсвэл хэрэгтэй файлуудыг өөр газар луу зөөж болно.
2. My documents-д шатлал үүсгэх. My documents дотор ер нь үндсэн 4 хавтсыг үүсгэдэг.Үүнд: Зураг, Дуу, Бичлэгүүд үлдсэн нэг нь бусад файлуудыг багтаадаг. Учир нь эдгээр төрлийн файлуудыг байнга нээх шаардлага үргэлж байдаг.
3. Файлуудаа дор бүр нь ангилж байх. Өнөөдөр хэдхэн минутын дотор хийх зүйлийг хожмын цаг үрсэн үйлдэл болгон бүү хойшлуулаарай. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл аливаа файлаа агуулгаар нь дор бүр нь ангилж хавтсанд байрлуулж бай. Жишээ нь: ажлын хавтас магадгүй түүн дотор тодорхой төсөл эсвэл он сараар ангилж хийсэн хавтсуудыг байрлуулах жишээтэй. Ингээд та ангилсан хавтсандаа тухайн файлаа байрлуулах нь эргээд хэрэгцээт файлаа амархан олоход тусална.
4. Файлыг нэгээс илүү газар байрлуулах. Энэ нь мэдээж таны байнгын хэрэглэгддэг файлуудад хамааралтай. Та энэхүү хэрэгцээт файлын shortcut-г үүсгэснээр ихээхэн цагийг хэмнэж чадах болно. Нэг үгээр хэрэгцээт файлуудаа та shortcut хэлбэрээр нэг хадгалж эх хувилбараар нь бас нэг хадгалж өөрт олоход хялбар газруудад байрлуулна гэсэн үг юм.
5. Тодорхой хугацаанд файлын устгал хийж байх. Тодорхой хугацаа өнгөрөхөд танд хэргэтэй байсан файлууд чухал байхаа болидог. Тэгэхээр эдгээр файлуудыг тогтмол устгаж байх нь хатуу дискний тань үйл ажиллагаанд ч эерэгээр нөлөөлөх болно.Диск цэвэрлэгээ эсвэл disk defragment хийх нь илүү хялбар байх болно.

Хэрхэн диск цэвэрлэгээ хийх талаарх нэмэлт мэдээллийг манай сайтын энэ линкээр холбогдож уншиж болно. http://www.tsahim.net/computer/186.html?task=view

Жич: Хэрэв таньд файлаа цэгцтэй байлгах өөрийн туршлага байгаа бол бидэнтэй мөн хуваалцахыг хүсэж байна. Бид үргэлж таны шинэ санаа, шүүмжлэлд нээлттэй байх болно. Баярлалаа.

 

 

 

Сэтгэгдлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд