|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн чухал мэдээллүүдээ бусад хэрэглэгчээс нуух вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууСайн 
Компьютер
Бичсэн Халиун   


Албан байгуулагат ажилладаг танд эсвэл гэрийн компьютерт ч бай чухал мэдээлэлээ бусдаас нуух шаардлага гарч байсан уу? Хамгийн энгийн арга бол хэрэгтэй мэдээлэлээ хатуу дискэндээ бус CD рүү хуулан хадгалж авах арга байдаг. Гэвч энэ нь 100 гегагаас дээш хэмжээтэй төсөл, ажил зэргийг CD дээр хуулахад асуудал үүсэх нь мэдээж. Тэгвэл санаа зоволтгүй та доорх алхмуудыг хийснээр мэдээлэлээ найдвартай нууж чадах юм.

Энэхүү алхмуудыг хийхийн тулд та удирдлагын хэсэгт нэвтрэн орсон байх хэрэгтэй.

Алхам 1. Start цэснээс Run сонголтыг даран ор. Дараа нь "cmd" гэж бичиж оруулаад OK дараахад Command Prompt-ийг нээх болно. run_cmd
 
Алхам 2. Гарч ирсэн хоосон курсорын зай дээр та "diskpart" гэж бичин 5 секунд хүлээгээрэй. Ингэхэд доорхтой адил зүйл гарч ирсэн гээдгт итгэлтэй байна.diskpart 
Одоо "diskpart" гэсний ард хоосон курсор байгаа бөгөөд түүн дээр "list volume" гэж бичин enter дарахад гарч ирэх цонх нь танд бүх системийн драйверүүдийг үзүүлэх show_volume.gifболно. 
Алхам 3.
Ингээд та аль хэсгийг нуух хүсэлтэй байгаагаа бичиж өгнө гэсэн үг юм. Жишээ нь F драйверийг нуух гэж байгаа бол "select volume 2" гэж бичиж enter дарна.
select_volume.gif
Ингээд ачааллаж дууссаны дараа "remove letter F" гэж бичиж өгнө. Энэ нь F драйверийг нуух гэсэнтэй адил юм.
hide_drive.gif
Алхам 4.
Command Prompt-с гарч My computer руу орж драйверуудаа шалгаж үзээрэй.

Ингээд л та хэрэгтэй мэдээлэлээ бусдаас нууж чадах нь байна шүү дээ. Хэрэв та драйвераа эргээд ил болгохыг хүсвэл volume 2-ийг ачааллуулсны дараа "assign drive F" гэж бичихэд хангалттай юм.
Та энэхүү алхмуудыг өөрийн нөхцөл байдалдаа тохируулан ашиглаж болно. Ажлын компьютераа түр хугацаанд орхиж явахдаа эсвэл компьютер, лаптопоо өөр хэн нэгэнд хэрэглүүлэхдээ мэдээлэлийнхээ аюулгүй байдлыг ханган дээрх алхмуудыг авч болно.

 

 

 

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
hi all
бичсэн odgo, Нохой сарын 23, 2010
буцааж гаргахдаа та бүхэн "assign letter F" хэлбэртэй бичээрэй. би бүр гаргах гэж нэлээн юм болж байж оллоо ш дээ ккк
0
...
бичсэн hello!!!, Бич сарын 08, 2011
sda ene bustaad gargahiig ni buruu bichtsen bna shd , arai ch ym gargalaa

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд