| Windows Registry гэж юу вэ? |
|
|
|
| Компьютер |
| Бичсэн Халиун |
|
Windows Registry яг энэ үгийг та олонтаа сонсож байсан биз ээ. Тэгвэл энэ нь яг юу юм вэ? Хариулт нь танд байхгүй бол бид танд өгье. Анхаарлаа хандуулна уу?Ерөнхийдөө Windows Registry гэдэг нь компьютер дэхь бүх мэдээллийн нэгдсэн төв гэж хэлж болно. Энд үйлдлийн сисием, хардвер, инсталл гээд бүхий л компьютерийн хэсгүүдийн мэдээлэл агуулагдаж байдаг бөгөөд ямарваа нэг өөрчлөлтийг компьютерт хийхэд энэ нь Windows Registry-д тэмдэглэгдэж байдаг. Windows Registry-г нээхийн тулд RegEdit нэртэй Windows-д агуулагддаг програмыг ашигладаг. Windows ХР болон 2000нд Start>Run гэж ороод regedit.exe гэж бичиж OK дарна. Хэрэв Vista хэрэглэдэг бол Start менюгээс хайлтын хайрцгийг гаргаж ирэн "regedit" гэж бичсэнээр доорх цонх гарч ирнэ.
Магадгүй гарч ирсэн HKEY гэж эхэлсэн зүйлсүүд ойлгомжгүй санагдаж байж болох юм. Гэвч эдгээр нь тус тусдаа өөрийн гэсэн утга агуулга үүрэгтэй байдаг. Доор тайлбарлан бичлээ. HKEY_CLASSES_ROOT - нь бүртгэгдсэн бүх програмын мэдээллийг агуулах буюу түүнтэй холбоотой файлууд HKEY_CURRENT_USER - Хэрэглэж буй хэрэглэгчийн тодорхойлсон тохируулгыг агуулах, хэрэв компьютер давхар хэрэглэгчтэй бол хэрэглэч тус бүрийн тохируулга байрлах газар юм. HKEY_LOCAL_MACHINE - Бүх хэрэглэгчдийн тохируулгыг агуулах HKEY_USERS - HKEY_CURRENT_USER-ийн нэг хэсэг болох хэрэглэгч бүрийн тухайлсан агуулах HKEY_CURRENT CONFIG - Асаж унтрахтай холбоотой файлын агуулах. Энэ нь зөвхөн компьютер унтарч асахад хэрэглэгдэх бөгөөд хатуу дискэнд хадгалагдаггүй. Windows Registry нь c:\windows\system32\config хавтас дотор байрлах хэд хэдэн тухайлбал SAM, SOFTWARE, SECURITY, болон SYSTEM файлуудаас тогтдог. Мөн NTUSER.DAT гэж нэрлэгдэх c:\Documents and Settings\<your user name> байрладаг файл мөн агуулагддаг байх нь.
Ингээд Regedit дотор яг юу байдгийг нарийвчлан харахын тулд та HKEY_CLASSES_ROOT гэсэн бичгийн сумыг дараарай. Ингэхэд доорхтой адил мэдээлэл гарч ирэх болно. Дээрх мэдээлэлээс та Windows Registry талаар тодорхой анхан шатны мэдэгдэхүүн авсан байх дараа Registry гэдэг үгийг сонсоход айхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Ядаж танил сонсогдоно гэдэгт найдъя. Windows Registry холбоотой бас нэгэн чухал мэдэх ёстой мэдээлэл гэвэл .reg files юм. .reg files-н тухай Сэтгэгдлүүд (2)
![]() бичсэн g.oyunaa, Морь сарын 31, 2011
registry editing has been disabled by your administrator
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
Our website are replica sunglasses the reliable or prom dresses