|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн Windows XP компьютерийг сайн ажиллуулах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууСайн 
Компьютер
Бичсэн Халиун   


microsoft_windows_xp_pro_tangerine.jpgТаны компьютер шинэ байсан шигээ хурдан ажиллахгүй байгааг гайхаж бас бухимдан суугаа бол та доорх зөвлөмжийг уншаад үзэхэд илүүдэхгүй шүү.
Алхам 1.
Хамгийн эхний алхам бол яахын аргагүй компьютер дахь бүх spyware болон вирусуудыг илрүүлж устгах явдал юм. Вирустай байх нь компьютерийн бусад бүх доголдолуудын эх үүсвэр байдаг. Хэрэв таньд вирусын эсрэг програм байхгүй бол үнэгүй татаж авах өргөн боломж байдаг. Жишээ нь: http://www.lavasoftusa.com/software/adaware, http://free.grisoft.com эдгээр вебсайтаар ороод гараарай.
Алхам 2.
Хэрэгтэй хэрэггүй бүх файл, дуу зургуудаа устгаарай. Устгасныхаа дараа хогийн саван дахь хувилбарыг мөн устгах ёстойг санана уу? Мөн дутуу татагдсан програмуудаа  control panel  дахь Add or Remove Programs-ийг ашиглан устга. Shift Delete товчийг ашиглан байнга устгаж болно.
Алхам 3.
Эхлэхэд хамт ажиллаж эхэлдэг хэрэглэгддэггүй програмуудыг Start менюгээс Run-ийг сонгож 'msconfig' гэж бичин enter дарж хэрэглэгдэхгүй байгаа програмуудаа идэвхигүй болгоно. Анхааруулахад вирусын эсрэг spyware эсрэг програмыг идэвхитэй хэвээр нь үлдээх шаардлагатай үгүй бол таны компьютер вирусээр дүүрэх болно.

Алхам 4.
Start/All Programs/Accessories/System/Disk Cleanup энэхүү дарааллаар хийн дискэн дэхь илүүдэл файлуудаасаа салах боломжтой.
Алхам 5.
Start/All Programs/Accessories/System/Disk Defragmenter алхмуудыг даган гүйцэтгэ. Энэ нь таны хэдэн хэсэгт салсан өөр биендээ ойролцоо байгаа файлуудыг тань цэгцэлж хурдан оролттой болгох болно. Ийн гүйцэтгэхэд цаг хиртэй хугацаа шаардагддаг учир та шөнийн цагаар юм уу компьютераа хэрэглэхгүй үедээ ачааллуулаарай.
Алхам 6.
Ингээд таны компьютер цэвэрлэгдлээ. Та вирус spyware-ийг долоо хоног тутамд цэвэрлэж харин дискээ сар тутамд цэвэрлэж байхыг зөвлөж байна. Мөн цэвэрлэх програмуудын нэг болох WinPatrol http://www.winpatrol.com/-ийг үнэгүй татаж авахыг зөвлөж байна. Энэ нь таны компьютер дахь хор учруулж болзошгүй өөрчлөлтүүдийг таньд сануулж сэрэмжүүлж байдаг учраас компьютерийн илүү аюулгүй байдлыг бүрэн хамгаална.
Алхам 7.
Start/Control Panel/Windows Firewall энэхүү дарааллаар орсноор та Firewall- ийг идэвхижүүлж үл танигдах холболтуудыг зогсоон хамгаалж програмын тань аюулгүй байдлыг хангана. Мөн ийм төрлийн өөр програмуудыг ч суулгаж авч болно. http://www.zonealarm.com/ вэб сайтаас zone alarm-ийг татан авч суулгаж болно.
Зөвлөгөө:
• Е-майл дахь файлуудыг мөн вирус шалгагчаараа шалгаж байгаарай. Хэдийгээр найзаас чинь ирсэн ч вирустай байж болох шүү дээ.
• Аливаа аюулаас сэргийлэх нь түүнийг завсарлахаас хамаагүй хялбар байдгйиг сана.
• McAfee SiteAdvisor (
http://www.siteadvisor.com) нь боломжит аюултай вебсайтуудаас сэргийлж өгнө.
• Хэрэв та компьютераа ашиглахгүй удаан хугацаагаар орхиж явдаг бол вирусын эсрэг програмыг өдөр тутмын хэрэглээн дээр тохируулаарай.
Анхааруулга:
Е-майл хаягаа энэ тэндхийн бүрэн итгэлгүй вебсайтад бүү өг энэ нь таны хаягийн хаягдал майлууд зар суртчилгаа, аюултай програмуудаар дүүргэж орхихийг сануулъя.
Сард нэг удаа долоо хоногт нэг удаа компьютераа цэвэрлэж байхгүй бол компьютэр дахь аливаа гэмтэлийг засан сэргээхэд илүү хүндрэлтэй байх болно шүү.

 

 

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
WoW GOLD
бичсэн wow power leveling, Тахиа сарын 20, 2010
0
...
бичсэн replica handbags, Тахиа сарын 24, 2011
I just required some information and was searching on Google for it.designer handbags I visited each page that came on first page and didn’t got any relevant result then I thought to check out the second one and got your blog. This is what I wanted!cheap handbags
0
baseball hats
бичсэн tisa hats, Тахиа сарын 28, 2011
Many of my friends do not know how to get the road to make money before they can make their own, and here I give you two possible ways to make money, the first one is, monster energy hats the second is Snapback hats ,I believe that you two ways to do so if the real will make money, while very grateful to the author of this article.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд