|
Боловсрол
|
|
Бичсэн Ундрал
|
|
Ажлын байр дээрээ нэр хүндтэй, хүчирхэг нэгэн байхыг хэн бүхэн хүсдэг. Нэр хүнд гэдэг өөрөө хүч чадлыг дагуулж явдаг хойно.
1. Та хэнийг таньж байгаагаар таны хүч чадал хэмжигдэнэ. Хэрвээ танд олон нийтийн харилцаа, олон танил бий бол та хүчирхэг нэгэн. Та хүмүүсийн холбогч болж, хэнийг хэнтэй танилцуулахаа мэддэг, хүмүүсийн хувьд эх үүсвэр, тусламж өгдөг нэгэн байж чадвал та жинхэнэ хүчирхэг нэгэн гэсэн үг юм. Та олон хүнийг таних тусам илүү олон хүн таныг таньдаг болохыг хүснэ.
2. Таны юу мэдэж байгаагаар хүч чадал хэмжигдэнэ. Ажил дээрээ үнэлэгдэх, үнэтэй ажилтанд тооцогдох нэг арга бол тодорхой нэг зүйлд гарамгай сайн байх.
3. Хүмүүс таныг хайрладаг бол та хүндтэй нэгэн. Хүмүүс таныг хайрладаг, таны төлөө ямар нэг зүйл хийхэд бэлэн бол та хүмүүст хүндлэгдсэн гэсэн үг. Үүнийг хүмүүс удаан хугацааны туршид олж авдаг. Зарим хүмүүс энэ хүндэтгэлийг олж авахын тулд тодорхой хүч хөдөлмөр гаргах шаардлагагүй байдаг бөгөөд энэ хүндэтгэлийг хүртсэн гэдгээ ч өөрсдөө мэддэггүй байх нь бий. Харин энэ хүндэтгэлийг хүртэж чадсан хүн карерын хувьд нилээд хол хүрч мэднэ.
4. Бусдыг гайхашруулдаг байх. Энэ өмнөх хүндэтгэлтэй харьцуулбал хүн өөрийн ур чадвараар олж авдагаараа ялгаатай. Та итгэл даах чадвартай, ажлаа цаг тухайд нь хийж амжуулдаг, ажлыг бүрэн гүйцэд чадварлаг хийдэг бол аяндаа хүмүүс танд итгэж эхэлнэ. Тэд таны хэлж буй үгийг шимтэн сонсоно, тантай хамтран ажиллахдаа таатай байх болно. Энэ бол хүч чадал.
|
|
Боловсрол
|
|
Бичсэн Ундрал
|
|
Та өсөж дэвшихийг хүсдэг үү? Өөрийгөө байнга хөгжүүлж, минут бүрийг үр бүтээлтэй байлгахыг хүсдэг үү? Тэгвэл энэ зөвлөгөөг тийм хүмүүст зориулж байна.
Эдгээрийг хэрэгжүүлээд өсөж дээшлээрэй.
1. Өдөр бүр ном унш. Ном бол хүний тархийг задалж, амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг. Их юм унших тусам тархинд байх мэдлэг тэлэхээс гадна таны бүх мэдлэг системчилэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэх юм.
2. Шинэ хэл сур. Шинэ хэл сурна гэдэг шинэ соёлтой танилцаж байгаа хэрэг билээ.
3. Шинэ хоббитой бол. Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спорт, хөгжим юу ч байж болно. Шинэ зүйл сурах, шинэ ур чадвар эзэмших нь бие болоод сэтгэлийг өөрөөр сэтгэхийг шаарддаг.
4. Шинэ курсэд бүртгүүл. Танд хамрагдахыг хүсдэг курс, дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж. Урт хугацаатай байх албагүй. Хамгийн гол нь танд гоё дурсамж, сайн туршлага үлдээх ёстой юм.
5. Айдсаа ялан дийл. Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айсан айдас, эрсдэл хийхээс айх гээд энэ бүх айдас биднийг өсөж дэвшихэд саад хийсээр байдаг.
6. Ур чадвараа дүгнэ. Хүн бүр аливаа зүйлд өөр өөр ур чадвартай байдаг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүл. Өөрөөр хэлбэл бүх зүйлд төгс болох гэж хичээ.
7. Эрт бос. Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээд үд хүртэл унтдаггүй.
8. Дасгал тогтмол хий. Идэвхтэй амьдрал зөвхөн хичээл, ажил бус бас идэвхтэй дасгал хөдөлгөөнийг шаарддаг. Тэгэхээр долоо хоногт 1-2 удаа спортоор хичээллэх эсвэл дасгал хийж байх хэрэгтэй.
|
|
Боловсрол
|
|
Бичсэн Халиун
|
|
Хүн бүхэн бага стресстэй эрүүл хөгжилтэй амьдрахыг хүсдэг. Хүний энэхүү хүслийг дагаад ч олон төрлийн үйлчилгээ өдрөөс өдөрт шинээр нэмэгдэн бий болсоор л байна. Эрүүл байх өөрсдийн хөтөлбөрийг бий болгоход тань зориулж бяцхан зөвлөгөөг өгье.
Алхам 1. Номын санд оч
Фитнессийн ном, калори багатай эрүүл хоолны жорууд, хийж болох энгийн дасгалууд гээд байж болох бүхий л төрлийн өөрт хэрэгтэй мэдээллийг номын сангаас тэмдэглэж аваарай.
Хооллосныхоо дараа зурагтны өмнө хэвтэхийнхээ оронд багахан ч гэсэн хөдөлгөөнтэй энгийн зугаатай тоглоомуудаар тоглож болно шүү дээ.
Алхам 2. Флосс хэрэглэ
Шүдний завсарт орсон хоолны үлдэгдлийг өдөр бүр флосс /шүд цэвэрлэх утас/ ашиглан цэвэрлэх. Энэ нь цусны даралтыг багасгаж, зүрхийг эрүүл байлгахад ач тустай гэдгийг Колумбын их сургуулийнхан баталсан байна. Сонирхолтой нь буйл шүдний өвчтэй хүмүүс зүрх болон судасны өвчнөөр өвчлөх магадлал их өндөр байдаг байна. Тиймээс өдөр бүх шүдээ сайтар цэвэрлэж флосс хэрэглэж хэвшицгээе.
Алхам 3. Энгийн дасгал
Жилд өндөр зардалтай фитенессд явах шаардлагагүй, мөн та өндөр үнэтэй биеийн тамирын хэрэгсэл авах ч шаардлагагүй. Эртний бөгөөд сонгодог арга бол суниах, босож суух, алхах юм. Өдөрт 10 удаа суниах, 100 удаа сууж босох, 20 минут алхахад л та галбираа гайхалтай барих болно.
Мэдээж хүсвэл та сэтгүүлүүдээс нэмэлт энгийн дасгалуудыг ч нэмж хийж болно шүү дээ.
|
|
Боловсрол
|
|
Бичсэн Ундрал
|
|
9 сарын 13-19
Хонь
Даваа гаригт амьдралд өөрчлөлтүүд гарах ч танд тавгүй мэдрэмж төрүүлж магадгүй юм. Гэхдээ мягмар гаригт бүх таагүй мэдрэмжүүд алга болж илүү тайван болно. Лхагва гаригт орноосоо эртхэн босож ажилдээрээ хамгийн эрт оч. Пүрэв, баасан гаригуудад ихээхэн ажил амжуулах болно. Таны хэрхэн хийх бус харин юу хийж байгаа тань юу юунаас илүү чухал гэдгийг сана. Бямба, ням гаригуудад ихийг хийж бүтээснээ тэмдэглэхийг хүсэх бололтой.
Үхэр
Хэн нэгэнтэй хэрхэн харьцаж байгаагаар тань тэр хүн таны хувьд хэн болохыг мэдэж болдог. Та өөрийн сэтгэлээ гаргаж хэлэхгүй байсан ч нүүрэн дээр тань бүгдийг биччихсэн байгаа. Өөрийн бодол санаагаа бусдаас нуух гэж оролдохын оронд ярьж хэлэх нь илүү зөв стратеги болж чадах болов уу. Пүрэв, баасан гаригуудад сониуч, жаргалтай байх болно. Мөн гадуур зугаалахыг хүснэ.
Ихэр
Даваа гаригт амьдрал яг л тооны бодлого мэт байна. Та өдрийг хэрхэн асуудлыг шийдвэрлэх, ямар арга хэрэглэх талаар бодож өнгөрөөнө. Ингэснээр таны бодолд өөр зүйлс орж ирэхгүй. Мягмар, лхагва гаригуудад шийдэгдэхгүй байсан асуудал шийдэгдэх магадлалтай байна. Пүрэв, баасан гаригуудад бусадтай харилцахад нэн хэцүү байх болно. Бямба, ням гаригуудад том санаа олно.
|
|
Боловсрол
|
|
Бичсэн Ундрал
|
|
Айдас гэж юу вэ? Миний бодлоор айдас бол ирээдүйд ямар нэг зүйл болох байх эсвэл болохгүй байх хэмээн айснаас хүнийг зогсонги байдалд оруулдаг сөрөг зүйл юм.
Үнэндээ тийм зүйл болох байхдаа гэж хүн одоо айдаг. Ирээдүйд болох байсан ч одоо айх нь ямар хэрэгтэй юм бэ? Тэгэхээр одоо цагийг хэрэггүй зүйлд үрж байгаа хэрэг гэсэн үг биш үү?
Ер нь айдас гэдэг стрессийг үүсгэж, хүнийг байнга шаналгадаг. Хүн бүр л айдасгүй амьдрахыг хүсдэг. Тэгвэл хэрхэн амьдралаас айдсыг авч хаях вэ?
Танд эрүүл мэнд, санхүү, гэр бүл гээд санаа зовох олон л зүйл байгаа байх. Гэхдээ айдас амьдралд аз жаргал авчирдаггүйгээс хойш яагаад арилгаж болохгүй гэж?
1. Хүн ирээдүйд бус одоод л амьдардаг гэдгийг сана. Та өөрийгөө ямар нэг зүйлд санаа зовж суухыг анзаарвал “ Би одоо энэ зүйлд санаа зовсоноор юуг өөрчилж чадах вэ” гэж өөрөөсөө асуу. Үнэхээр санаа бодлоос тань гарахгүй бол асуудлыг шийдэхээр шууд эхэл.
2. Өөрөөсөө дахин дахин “Санаа зовох нь асуудалд нөлөөлж чадах уу? Их санаа зовохоор асуудал амар болж, бага санаа зовбол асуудал хүндрэх үү?” гэж асууж бай.
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
|
Үзүүлж буй хуудас 1, Нийт 51 хуудас |