| Гарынхаа арьсыг хөгшрөлтөөс хэрхэн хамгаалах вэ? |
|
|
|
| Боловсрол |
|
1. Гараа угаасны дараа бүр их хуурайшсан юм шиг санагддаг уу? Халуун ус, саван хоёр нь угаах бүрт арьсны тань чийгшлийг хулгайлсаар байх болно. Харин гараа угаахдаа зориулалтын гарын шингэн савантай бүлээн усаар угаах хэрэгтэй. шингэн саван нь хуурай арьсанд зориулсан бүйлсийн тостой байвал зүгээр. Жишээ нь: Nivea honey and oil гарын шингэн саван нь зөгийн бал, жожоба модны үрийн тосыг агуулдаг тул гарын арьсыг дээд зэргээр чийгшүүлдэг . 2. За тэгвэл гарын тосны тухай энд ярья. Та өөртөө зориулж хамгийн тааламжтай 3. Нүүрэндээ маск тавьдагийн адил гарынхаа арьсыг ч мөн арчлах хэрэгтэй. Бүлээн устай саванд 1 х\х нунтаг хүнсний хивэг, 1 х\х овьёос болон 1 х\х халбага оливын тос хийгээд гараа 10-15 минутын турш дэвтээ. Тэгээд зөөлөн алчуураар арчаад тэжээлийн тос хангалттай түрхээрэй. Үүнийг долоо хоногтоо дор хаяж 2 удаа хийвэл гарын тань арьс зөөлөн булбарай болох болно. 4. Гарын тань арьс нэг л ширүүн санагдаад байна уу? Элсэн чихэр ашиглан гараа өнгөлөг зөөлөн болгож болно гэж сонссон уу? Орой унтахынхаа өмнө гараа бүлээн усанд гарын шингэн савангаараа угаагаад нойтон байхад нь элсэн чихэр их хэмжээгээр түрхээд зөөлөн үр. Ингэснээр арьсны хуурайшсан эд гуужиж зөөлөн толигор болно. Хамгийн гол нь ингэснийхээ дараа тэжээлийн тос түрхээд массаж хийгээрэй. 5. Сайхан гарыг сайхан хумсгүйгээр төсөөлж болохгүй шүү дээ. Хумсаа Биотиноор тэтгэж илүү бат бөх, эрүүл болгож болно. Үүнийг эмийн сангаас олох боломжтой. Та өөрөө хумсаа янзалж амждаггүй бол ажлаа тараад маникур салоноор ороод гарахаа бүү мартаарай. 6. Мэдээж арьсаа чийглэг сайхан байлгахын тулд ус сайн ууж, жимс ногоо ахиу хэрэглэх хэрэгтэй. Өдөртөө дор хаяж 2 төрлийн жимс идэж, ногоон цай, нохойн хошуутай цай ууж байгаарай. Ингэснээр биеэн дэхь чөлөөт радикалуудыг багасгаж хөгшрөлтийг удаашруулах болно. 7. Гаднаас даарч орж ирээд гартаа тэжээлийн тосоор массаж хийж байхаа хэзээ ч бүү мартаарай. Хүйтэн улиралд гадагш гарахынхаа өмнө гартаа заавал тос түрхэх хэрэгтэй. Та үргэлж толигор сайхан гартай байх болно!
Дуртай зүйлстээ нэмэх
Хадгалах
Үүнийг Имэйлээр илгээе
Уншсан: 5087 Сэтгэгдлүүд (1)
![]() бичсэн Michael Kors Purses, Үхэр сарын 20, 2012
Cheap Michael Kors Handbags, a Vivienne Westwood skirt, a Michael Kors Handbags.
Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|