|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хэрхэн үр дүнтэй төлөвлөх вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууСайн 
Боловсрол
Бичсэн Халиун   

timemanagementБидний амьдрал зогсолтгүй үргэлжлэх нэгэн урсгал мэт байдаг. Хэрэв та энэ урсгалд түр зогсолт аваад төлөвлөж эхлэхгүй бол эмх замбараагүй байдал бий болно шүү дээ. Магадгүй та төлөвлөдөг ч тийм үр дүнтэй байж чаддаггүй бол анхаарлаа хандуулаарай.

Долоо хоногт 15хан минут гарган дараа долоо хоногоо төлөвлөх нь ямар их өөрчлөлт хийж чадахыг хараарай.
Яагаад долоо хоногоор гэж? Яагаад гэвэл бид долоо хоногоор боддог. Өдөр болгоныг төлөвлөх нь анхаарал тавихад дэндүү богино бөгөөд сараар төлөвлөх нь бас дэндүү өргөн хүрээтэй юм.

Алхам 1.
Өөртөө аятайхан санагдах (харахад ямарвааг хийх онгод төрөхөөр эсвэл дуртай зүйлийг тань агуулсан) төлөвлөгөө бичих, авч явахад авсаархан тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваарай.
Магадгүй та энэ дэвтэрээ өөрөө бүтээлчээр хийсэн ч болно. Энэ тэмдэглэлийн дэвтэр нь ямар ч хэлбэрээр байж болно. Хамгийн гол нь танд хийх ёстой зүйлсүүдийг сануулдаг байх хэрэгтэй.

Алхам 2.
Том саадуудаа тодорхойлоорой
Долоо хоногийн сүүл юм уу эхэн үеэр ирэх долоо хоногт юу гүйцэтгэмээр байгаа тухайгаа бодоорой. “Энэ долоо хоногт миний хийх ёстой хамгийн чухал зүйлс юу вэ?” гэж асуугаарай. Жишээлбэл:
Миний ирэх долоо хоногийн саадууд
• Ажлын уулзалт хийх
• Утсаар түншүүдтэй ярих
• Хэн нэгний төрсөн өдөрт чвах
• Ном уншиж дуусгах гэх мэтчилэн таны тухайн үеийн байдлаас шалтгаалан том саадууд юу ч байж болно.
Өөр нэгэн арга бол амьдралынхаа гол дүрүүдээр төлөвлөлтийг хийж саадуудыг тодорхойлж болно.

Гэр бүл

Эмээ рүү утсаар ярих, дүүгээ дэлгүүр дагуулж явах

Ажил

Ажилдаа цагтаа очих

Өөрөө

Оройн дасгалаа хийх

Найз нөхөд

Концертонд нь явах

Төслийн баг

Дараагийн ажлыг төлөвлөх

 

Гэх мэтчилэн. Ямар ч аргаар та өөрийн том саадуудыг тодорхойлж болно.
Алхам 3.
Том саадуудадаа зориулж цаг тогтоо
Нэгэн жишээгээр энэ алхмын чухлыг тайлбарлъя. Та хувин аваад түүнийгээ хагас хүртэл нь хайргаар дүүргэнэ. Дараа нь хайрган дээрээ том чулуунуудыг багтаах гээд үзээрэй. Харамсалтай нь том чулуунууд яаж ч үзээд багтахгүй. Ингээд дахиад хувинг хоослоод энэ удаа том чулуунуудыг хувинд эхэлж хийн, дараа нь хайргаа дээрээс нь хийнэ. Энэ удаад бүгд багтаж байна!

Энэ хоёр туршилтын ялгаа нь зөвхөн хайрга, чулуу хоёрын байрыг өөрчилсөнд л байна.
Том чулуу бол хийх ёстой чухал зүйлсүүд, харин хайрга бол өдөр тутмын цаг авдаг дэмий зүйлс жишээ нь: Дэмий чатлах, утсаар ярих, эсвэл зүгээр л сэлгүүцэх гэх мэт.

Хэрэв та эхлээд том чулуунуудаа хувиндаа хийхгүй бол хайргаар хувингаа дүүргэхэд хүргэнэ. Өөрөөр хэлбэл ажлаа алдах болно шүү дээ. Тиймээс л эхлээд чухал зүйлсээ хийсний дараа хайрганд анхаарлаа хандуулаарай.

Алхам 4.
Төлөвгөөгөөндөө бүү баригд
Төлөвлөгөөгөө уян хатан байлгаарай. Аль болох төлөвлөгөөгөө биелүүлэхийг хичээ. Амжаагүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Хэдий төлөвлөсөн зүйлийнхээ гуравны нэгийг хийсэн ч, тэр чинь чиний төлөвлөөгүй хийх байсан зүйлсээс чинь гуравны нэг дахин илүү зүйлс байх юм.

Төлөвлөгөө зөвхөн танд зориулагдсан, хэтэрхий төгс байлгах гэж олон зүйлсийг төлөвлөх ч хэрэггүй.

Санамж: Долоо хоногоор төлөвлөхийн гол санаа бол танийг гол үйл явдлууд дээрээ төвлөрөхөд тань тусалж, ашигтай том зүйлүүдийг бага багаар биелүүлэхэд тусалж байх болно.

Зүгээр л нэг удаа оролдоод үзээрэй. Үнэхээр өөрчлөлт гарна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
Michael Kors Purses
бичсэн Michael Kors Purses, Үхэр сарын 20, 2012
Cheap Michael Kors Handbags, a Vivienne Westwood skirt, a Michael Kors Handbags.
0
louis vuitton outlet
бичсэн louis vuitton outlet, Бар сарын 06, 2012

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд