| Айдас түгшүүрээс хэрхэн өөрийгөө чөлөөлөх вэ? |
|
|
|
| Боловсрол |
| Бичсэн Ундрал |
|
• Үүний дараа та бичсэн жагсаалтандаа бичсэн зүйл болгоноо нэг нэгээр нь дахин харж, тухайн зүйлийнхээ төлөө цаашдаа ямар арга хэмжээ авж чадах талаар мөн жагсаалт гаргах хэрэгтэй. Мэдээж хийх зүйлс дотор тань танаас шалтгаалахгүй, боломжгүй зүйлүүд гарч ирэх болно. Үүнд санаа зоволгүй зүгээр л жагсаалтаасаа гаргачих. Хамгийн гол нь та өөрөө юу хийж чадах вэ гэдгээ л сайн бичиж, түүнийхээ дагуу ажиллах ёстой юм. • Харин дараа нь тухайн асуудлын хамгийн муу хувилбарыг төсөөлөөд үз. Та тэр үед өөрийгөө тийм ч муу байдалд байхгүй байгаагаа мэдрэх ба үүнийг дагаад сэтгэл санаа тань хүртэл дээшлэх болно. • Ингээд та айж эмээж буй зүйлийнхээ жагсаалтыг гаргасан тул тэдгээр айдсаа хэрхэн хянах талаар төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Та хийж болох үйлдэлүүдийн сонголтуудыг ч бий болгож болох юм. Эсвэл тусламж авж болох хэн нэгэн хүнийг олж болох юм. Яг ямар үйлдэлийг хэзээ хийх ёстой вэ? гм. Ингэх үед танд үнэхээр олон боломж байгааг та мэдэх болно. Учир нь та яг тухайн асуудал дээрээ төвлөрөх үед маш олон арга, боломжууд гарч ирдэг юм. • Гэхдээ та айдас, түгшүүртэй сөрөг байдлаар хандах хэрэггүй. Учир нь айдас таныг учирч болох аюулаас хамгаалж байдаг буюу учирч болох аюулыг танд урьдчилан сануулдаг гэсэн үг. Та айж байгаагаа мэдрэх аваас цаашид юу хийх ёстойгоо мэдэх болно. • Мөн айдсыг багасгах хэд хэдэн арга байдаг байна. Айсан үедээ та амьсгалаа зөв авах хэрэгтэй. Учир нь хүн айхаараа амьсгалаа хязгаарладаг байна. Хүн их амьсгалах тусам илүү тайван болдог юм байна. Тэгэхээр та айсан үедээ аль болох уртаар гүн амьсгалах хэрэгтэй. • Бясалгал мөн таныг стрессээс чөлөөлөхөд тусална. Бясалгал хийх үед хүн бүх зүйлийг эерэг байдлаар төсөөлөн хардаг учир стрессээс чөлөөлдөг гэж болно. • Аль болох эерэг бодолтой байх хэрэгтэй. Хэрвээ та сөрөг бодол бодож байгаагаа ухаарах юм бол тухайн бодлоо өөр бодлоор солихыг оролдох хэрэгтэй. • Та хэрвээ айдас таны үйлдэлийг хорихыг зогсоомоор байвал аль болох хийх үйлдэлээ дэс дараалалтайгаар нь тодорхой, цаг хугацаатайгаар бичих хэрэгтэй. Тэгээд яг тухайн төлөвлөгөөнийхө дагуу юу ч болж байсан гэсэн хийх зүйлээ хийж байх нь танд айдастай тэмцэхэд мөн тусална. • Хүнийг айдас,түгшүүр, стрессд оруулдаг нэг том хүчин зүйл нь “Хүмүүс намайг юу гэж бодох болоо гэсэн бодол “ байдаг гэдгийг та санаж яваарай. Хүн таныг юу гэж бодох нь чухал биш, харин таны хүссэн амжилтандаа хүрэх нь л чухал шүү дээ. Ингээд та айдастай тэмцэх хэд хэдэн аргатай танилцлаа. Энэхүү зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж айдас, түгшүүртэйгээ тэмцэээрэй. Сэтгэгдлүүд (2)
![]() Сэтгэгдэл бичих
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
|
Категори: Театрт гарч буй кино
|
Coach Outlet Online