|
Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн зөвөлгөөнүүд

600x140Uzuushtei
Хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэгч хүмүүстэй хэрхэн харьцах вэ? PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууСайн 
Боловсрол

annoying_co_crop380wХамт олны дотор хов жив зөөн, юм л бол гомдол тавьж, таагүй уур амьсгал үүсгэдэг хүмүүс байдаг шүү дээ. Хэрвээ тантай яг тийм сөрөг хандлагатай хүн таараад байгаа бол доорхи аргуудыг хэрэгжүүлээрэй.

Алхам 1

Түүний гомдлыг сонс. Тэдгээр таагүй хүмүүстэй учраа олох хамгийн эхний арга бол өөрийгөө илэрхийлэх боломж олгох юм. Ярьж байгаа зүйл нь үнэхээр зөв байвал шийдэж өг. Аль болох туслахыг хичээ. Харин тэр зөвхөн хов жив хийх үүднээс ярьж байвал танд хэцүү байсан ч тэсч байгаад учрыг нь лавлан асуу. Гэхдээ гайхсан, уурласан гэх мэт ямар ч хариу үйлдэл бүү үзүүлээрэй. Эцэст нь та өөрийнхөө бодлыг эелдэгээр хэлээд л яриагаа дуусга. Өөр юу ч хийх хэрэггүй. Ингэснээр иймэрхүү дэмий яриаг сонсох хүсэлгүй гэдгээ түүнд ойлгуулж чадна. 

 

Алхам 2

Түүнд ойлгуулахыг оролд.  Хэрвээ тэр өөрийгөө ямар хандлага гаргаад байгааг мэдэхгүй байгаа юм шиг санагдвал ойлгуулахыг оролдоод үзээрэй. Түүний гаргасан хандлага хамт олны дунд найрсаг тайван бус харин таагүй байдал үүсгээд байна гэдгийг эвтэйхэнээр, болохгүй бол шууд хэл. Энэ асуудлаасаа гарахад нь түүнд дахиад л туслахыг хичээ. Мэдээж энэ бүхэн танаас тэвчээр шаардана. Гэхдээ та хамт олон дундаа сайхан уур амьсгал хүсч байгаа бол жаахан тэвчих л хэрэгтэй.

Алхам 3

Түүнд тусал. Дахиад л энэ үг. Тусал. Түүний хувьд ажлын ямар нэг бэрхшээл, эсвэл хувийн амьдрал нь тийнхүү бухимдсан таагүй хандлага гаргах шалтгаан болж байж магадгүй юм. Мэдээж энэ бол түүний л асуудал. Гэхдээ ийм шалтгаанууд нь байхгүй болчихвол танай хамт олны уур амьсгал жаахан нааштай ч болох юм билүү. Түүний асуудлуудыг сонс, ярилц, туслахыг хичээ. Ялангуяа ажлын тал дээр.

Алхам 4

Удирдлагадаа мэдэгд. Дээрх аргууд бүтэлгүйтсэн бол одоо удирдлагадаа мэдэгдэх цаг болжээ. Юуны өмнө та бүх зүйлийг ажил хэрэгч хүрээнд хийх хэрэгтэй гэдгийг сайн санаарай. Та удирдлагадаа бас нэг хов зөөж яваа хүн биш харин асуудлыг шийдэхийг хүсч буй гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Таагүй байдал үүсгэгч тэр хүний хандлага танай хамт олны уур амьсгалыг бохирдуулж, ажлын үр бүтээлийг багасгаж байгаа нь үнэн л бол энэ удирдлагад тань 100% хамаатай. Удирдлагадаа бүх болсон явдлыг тоочих нь утгагүй юм. Харин тэр ямар нөлөө үзүүлж байгааг болон та түүнийг зогсоохын төлөө юу хийснээ хэлэх хэрэгтэй.

Алхам 5

Харьцаагаа тасал. Тийм хүмүүстэй учраа олох гэсэн оролдлого бүр тань нуран унах нь бий. Хамгийн эцсийн арга бол харьцаагаа таслах. Та бүх зүйлийг дээрээс нь харж, өөр дээрээ тусгаж авахгүй байх нь чухал. Түүний яриа, үйлдэлээс хол байхыг хичээ. Боломжтой бол ажлынхаа өрөөг соль. Харьцаагаа бүрмөсөн тасалсан нь ажлаа хийхэд тань хэрэгтэй. Мөн тан шиг сайн хамтран ажиллагч болон найзаа алдаад тэр нэгийг бодож ч юуны магад шүү дээ.

 

Сэтгэгдлүүд (3)Add Comment
0
Coach Outlet
бичсэн Coach Outlet, Хулгана сарын 04, 2012
Wedding Coach Outlet Stores Online will be an exceptional accessory to your wedding couture. Coach Outlet Online
0
...
бичсэн corset tops, Бар сарын 12, 2012
Dress For Sale. Buy fashion white render online. About the new arrival of summer, women who also want to shop a must have , the Unisex Classic Collection White Plastic Watch is an ideal, versatile watch for everyday wear. The white dial features easy-to-read Arabic numeral hour indexes at three, six, and nine o'clock along with luminous hands and a sweeping seconds hand.
0
...
бичсэн celine bags, Бар сарын 12, 2012
Classic Bag, a smooth leather bag that allows you to look professional at work without compromising on style.Its a classic series of. The other London bags is , are made of the high performance materials which is with the high quality.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)

Санал болгоё

Саналууд